Гар утсыг хугацаанаас нь өмнө хэрэглээнээс гаргадаг 7 хүчин зүйл. Хэрхэн гар утасны хэрэглээг уртасгах вэ?

3

iPhone болон бусад гар утаснуудын ашиглалтын хугацаа дуусмагц, буцаагаад үйлдвэрлэгчид өгнө гэдэг бүтэшгүй санаа. Ихэнх ухаалаг гар утаснуудыг 5-6 жил хэрэглэх боломжтой байдаг бол хүмүүсийн хувьд 2-3 жил хэрэглэж, удалгүй шинэ гар утас худалдаж авахад хүрдэг. Үүний ихэнх нь гар утсаа үл ойшоосон хандлагатай холбоотой байдаг.

“Дэлгэц хагарах” бол гар утсыг дахин засварлах, дэлгэцийг цоо шинээр солих эсвэл бүр шинээр гар утас авахаас өөр аргагүйд хүргэдэг хамгийн наад захын хүчин зүйлсийн нэг юм.

franz12 / Shutterstock.com

 

Ухаалаг гар утасны хэрэглээг богиносгодог шалтгаанууд:

1. Санамж муудах

Хэрэглэхгүй аппыг дэлгэц дээр байлгасаар байх нь систем сайжруулалт хийхэд саад учруулдаг. Энэ нь гар утсыг удаашруулж, гацах, үндсэн горим нь алдагдахад хүргэдэг байна.

 

2. Ачаалал нэмдэг апп-ууд

Фэйсбүүк апп-ыг устгаснаас хойш таны гар утас 20%-ийн цэнэгээ хадгалж үлдэнэ. Мөн цэнэгийг хамгийн ихээр зарцуулдаг апп-уудад “Snapchat”, “WhatsApp”, “Google Maps” болон “Netflix” багтана.

 

3. Дэлгэц болон дуудлага хийх тохиргоо

Дэлгэцийг хэтэрхий гэрэлтэй байлгахаас гадна чичиргээ төрөл дээр тавих нь гар утасны механик ажиллагаанд нөлөөлдөг буюу үйлдлийн системийг гэмтээдэг байна.

fizkes / Shutterstock.com

 

4. 100% болтол нь цэнэглэх болон огт цэнэглэхгүй байх

Гар утсыг бүрэн гүйцэд цэнэглэх эсвэл дутуу цэнэглэх, цэнэглэж байх үедээ гэнэт салгаж ашиглах болон шөнөжингөө цэнэглэж хонуулах зэрэг нь гар утсыг маш их гэмтээдэг. Цэнэглэх ёстой горим нь ихэнхдээ 40-60%-ийн цэнэг авсан байхад болно гэж үздэг.

 

5. Чанаргүй цэнэглэгч болон кабел хэрэглэх

Хэрэв дээрх хоёр зүйлийн нэг нь эвдэрсэн байхад гар утсанд давхар нөлөөлдөг. Тиймээс аль болох чанартай бүтээгдэхүүн авч хэрэглэж байгаарай.

Rodney Walker/Twitter

 

6. Update хийхээс татгалзах

Энэ нь таны бодож байгаагаас ч илүү гар утсыг гэмтээдэг. Нэг ёсондоо системийг улам удаашруулах, шинэ болон хуучин аппуудыг хэрэглэх явцад асуудал үүсэх, хурдыг нь багасгахад хүргэдэг гэдгийг санаарай.

 

7. Шаардлагагүй үед зөвшөөрөл өгөх

Хүмүүс гар утсаа сайн мэдэлгүйгээр эсвэл хайхрамжгүй хандаж, бусад төхөөрөмжинд шууд залгадаг. Энэ үед холболт хийх үү гэж асуухад зөвшөөрөл өгдөг талаар ярьж байгаа юм. Мөн интернет шаардлагатай аппууд хэрэглэх үед энэ асуулттай нүүр тулдаг. Гэвч энэ үйлдэл нь буруу юм. Гар утсанд вирус орох, мэдээлэл алдагдах зэрэг асуудалтай.

 

Гар утасны хэрэглээг хэрхэн уртасгах вэ?

Дараах зүйлсийг бүү хий, тэгвэл таны гар утасны хэрэглээ уртсаж, дахин шинэ гар утас авах шаардлага гарахгүй:

  • Гар утсаа дэрнийхээ хажууд тавьж унтах хэрэггүй
  • Халаасандаа бүү хий
  • Гар утсаа цэнэглэж байх үедээ тоглоом тоглох эсвэл дуу сонсох зэргээр ашиглах хэрэггүй
  • Гар утсаа мэргэжлийн биш хүмүүсээр бүү засуул
jinaehan/Instagram

Та амьдралынхаа туршид нийт хичнээн гар утас сольж байна вэ? Тэдгээр гар утаснуудыг юунаас болж хэрэглэхээ больсон бэ?

22
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *