Испани улсад хөл хорио тогтоосны дараа нэгэн эр өөрийгөө халдвараас хамгаалж, үлэг гүрвэлийн хувцас өмсөж гарч яваад баригджээ

2

Баасан гаригт Испани улсын Ерөнхий Сайд Pedro Sanchez ард иргэдээ ажил, хүнсний дэлгүүр болон эмнэлэг рүү явахаас өөрөөр гадуур гарахгүй байхыг анхааруулж, хөл хорио тогтоосон байна. Гэхдээ гэрийн тэжээвэр амьтныг гадагш гаргаж, богино хугацаанд салхилуулах үүнд хамаарахгүй.

Өчигдөр Мурсиа цагдаагийн газраас нэгэн бичлэгийг олон нийтэд хүргэсэн бөгөөд тэд үлэг гүрвэлийн хувцас өмссөн хотын оршин суугчийг зогсоожээ.

Мурсиа цагдаагийн газар албан ёсны Твиттер хуудсаараа дамжуулан дараах зүйлийг бичсэн байна:

“Хорио цээрийн үед гэрийн тэжээвэр амьтныг харгалзах хүний хамтаар гадагш гарахыг зөвшөөрсөн. Салхинд гарах нь тэдэнд чухал. Гэсэн хэдий ч Тираннозавр-т ийм зөвшөөрөл олгоогүй.”

 

 

Хорио цээрийн үед Мурсиа хотын гудмаар энэ эрийг чухам ямар шалтгааны улмаас үлэг гүрвэлийн хувцас өмсөж явсныг цагдаагийн газраас мэдээлээгүй боловч, өөр нэгэн бичлэгээс харахад энэ эр кор*навирусээс өөрийгөө хамгаалж, ингэж хувцасласан байх магадлалтай гэнэ.

Мурсиа цагдаагийн газраас мөн дахин ийн жиргэсэн байна:

“Онцын чухал шаардлагатай үед л та гадуур гарч болно гэдгийг санаарай. Гэрийн тэжээвэр амьтнаа салхилуулах нэрээр хууль зөрчсөн үйлдэл гаргахыг хориглоно.”

Одоогийн байдлаар Испани улсад 630 хүн кор*навирусын халдвараар нас бараад байгаа бөгөөд Жон Хопкинсын Их сургуулийн эрдэмтдийн үзэж буйгаар Испани хамгийн өндөр вирусын тархалттай байгаа газруудын нэгээр нэрлэгдэж байна. Испанид нийт 14,700 хүн кор*навирусын халдвар авсан нь батлагджээ.

25
ХөөрхөнХөөрхөн
24
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. オューンドラマ せかい

    オューンドラマ せかい

    2020/03/19 at 22:12

    Ghde huurhuun 😂 ene bichlegni hna baila

  2. Л. Энхтуул

    Л. Энхтуул

    2020/03/19 at 22:36

    Yavj bgaag ni eee huurhun yumaa 😂😂

  3. Мөнх Жаргал

    Мөнх Жаргал

    2020/03/20 at 01:15

    Хөөрхөн юм бэ зөндөө инээлээ

  4. .

  5. Tuvshinjargal Tuvshnee Tuntu yawj bgaag ni harda bichleg hoorhn

  6. Erdenebaatar Ch

    Erdenebaatar Ch

    2020/03/23 at 14:27

    Хөөрхий минь хог оо хаячихаад л явж байна ш дээ😁

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *