Хариуцлага өндөртэй нэгэн аав хөл хорионы үеэр нисэх онгоцны буудлаас хүүгээ тосохдоо машиндаа бүрэн тусгаарлалт хийж байгаад явжээ

5

Дэлхийн бараг бүх улс орон аюулт вирусын халдварын эсрэг чадах чинээгээрээ урьдчилан сэргийлэлт, арга хэмжээг авч байна. Улс орнуудын Засгийн газрууд хилийн чанадаас ирж буй ард иргэдээ вирусын халдвар тараах эрсдэлийг тооцоолон тодорхой хугацаагаар тусгаарлах шийдвэрийг гаргасан.

Тайландад амьдардаг нэгэн эр саяхан Италиас аялаад ирсэн хүүгээ тосож авахаар явсан бөгөөд тэр хүүгээ вирусын халдвар авсан байж болзошгүй хэмээн үзэж, машин дотроо тусгайлан зай гаргаж, өөрийгөө тусгаарлах хэсгийг хийжээ. “Sinchew” эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ эр хүүгээ тосож авахаар явахынхаа өмнө эмнэлгийн ажилтнууд болон Засгийн газрын холбогдох албаныхантай холбоо барьсан гэнэ.

Sinchew

Тэр хүүхдээ хэрхэн аюулгүй байдлаар, мөн бусдад вирус халдаалгүй гэрт нь авчрах талаар асууж, зөвлөгөө өгөхийг хүсжээ. Хариуцлага өндөртэй энэ аав өөрийнхөө машинд хуванцар хоолой болон гялгар уут суурилуулжээ. Эдгээр зургуудаас харахад тэр урд болон хойд суудлуудыг янз бүрийн төхөөрөмжөөр тусгаарлаж, тэр ч бүү хэл хүүгээ агаарын дутагдалд оруулахгүйн тулд хоолойг агааржуулагчтай холбожээ. Үнэхээр гайхалтай!

Тэр хүүгээ нисэх онгоцны буудлаас гэртээ шууд авчирсан бөгөөд энэ хугацаанд ямар ч дэлгүүр эсвэл олон хүнтэй газруудад огтхон ч очоогүй талаараа хэлжээ. Тэд гэртээ ирэх үед аав нь хүүгээ өрөөнд нь оруулж, тусгаарласан байна.

Sinchew

Тусгаарлалтын өрөөг нь утасгүй интернет болон бусад олон төрлийн цахилгаан төхөөрөмжийн хамт тоноглосон бөгөөд өөрийгөө хөл хорионд оруулах үед нь хүүдээ тав тухтай орчинг бүрдүүлж өгөхийг хүссэн гэнэ. Энэ хүү 3-р сарын 10-ны өдөр гэртээ ирсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл өөрийгөө тусгаарласаар байгаа бөгөөд аавынхаа дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлжээ.

 

 

Эмч нар аавынх нь хүүхдээ вирусын халдвар цааш нь тараахаас ингэтлээ сэргийлж байгааг хараад маш их бахархаж байгаа уламжилсан байна. Мөн энэ эр вирусын халдвараас сэргийлж, машин дотроо гар ариутгагч болон зориулалтын масктай явдаг гэнэ. Түүний хүү нь вирусыг бусдад тараахгүй гэсэн баталгаа байхгүй ч, энэ аав өөрийн чадах чинээгээрээ эрсдэлээс сэргийлж байгаа нь энэ юм.

Sinchew

Өөрийнхөө болон эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө хувийн ариун цэврээ сайтар сахиж, Засгийн газар болон Эрүүл Мэндийн Яамны заавар зөвлөгөөг хэрэгжүүлээрэй гэж таниас хүсье!

162
БахархмаарБахархмаар
38
ГоёГоё
37
ХөөрхөнХөөрхөн
34
Ха ХаХа Ха
33
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tseegi Od

    Tseegi Od

    2020/03/20 at 08:08

    Ner ustai bicheech

  2. Bayarmaa Dashnyam

    Bayarmaa Dashnyam

    2020/03/22 at 00:25

    Mundag

  3. Nergui Neegii

    Nergui Neegii

    2020/03/23 at 09:35

    mundag setgeltei uhaalag aav ym daa

  4. Oyungerel Oyunaa

    Oyungerel Oyunaa

    2020/03/23 at 11:43

    Mundag aawd bayarlalaa huu ni ervvl baih boltugai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *