Бид шатаар өгсөх үедээ яагаад маш их амьсгааддаг вэ? Үүнд хүний биеийн жин огт хамааралгүй гэнэ

0

Цахилгаан шатнаас татгалзаж, шатаар өгсөх замыг сонгоно гэдэг хүндрэлтэй шийдвэр гэдэг нь мэдээж. Учир нь шатаар өгсөх үед бидний олонхид нь амьсгаадаж, ядрах мэдрэмж төрдөг. Аз болоход энэхүү амьсгаадах, бие хүндрэх мэдрэмж нь таны эрүүл мэндэд асуудал үүссэн гэдгийн илрэл биш ажээ. Манай сайт уншигч танд ямар шалтгааны улмаас шатаар өгсөх үед амьсгал давчдаж, бие хүндэрч буй мэт мэдрэмж төрдөг талаар толилуулж байна.

Эрүүл мэндийн шалтгаан

Шатаар өгсөх үед амьсгаадах нь хэвийн үзэгдэл боловч цээжээр өвдөж, ханиалгах, хөл хавдаж байвал эрүүл мэндийн хувьд асуудалтай байх магадлалтай тул таныг эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөж байна.

 

Бие тань халаагүй байх үед амьсгаадах шинж тэмдэг илэрдэг

Дасгал хийхийн өмнө бие халаалт хийх хэрэгтэй байдгийг бид бүгд маш сайн мэддэг. Энэ нь цусны даралтыг нэмэгдүүлж, гэмтэл бэртэл авахаас сэргийлэх нэгэн арга болж өгдөг билээ. Харин шатаар өгсөх үед бид хангалттай хэмжээнд биеэ халааж бэлдээгүй байдаг тул булчингийн ажиллагаа огцом идэвхжиж, зүрхний цохилт маш хурдтай нэмэгддэг байна. Иймээс бид шатаар өгсөх үед амьсгаадаж ядарч эхэлдэг ажээ.

 

Шатаар өгсөх нь бидний хийж дадсан кардио дасгалаас огт өөрөөр бидний биед үйлчилдэг

Шатаар өгсөх нь бидний хийж дадсан кардио дасгалуудаас өөрөөр хүний биед үйлчилдэг ажээ. Шатаар өгсөх үед булчингуудад маш богино хугацаанд их хэмжээний энерги хэрэгтэй болох бөгөөд биеэ халааж цусны эргэлтээ нэмэгдүүлээгүйн улмаас амьсгаадан, бие хүндэрч эхэлдэг байна. Харин кардио дасгалууд нь удаан хэмнэлтэй тул бие халах хангалттай боломжийг бидэнд олгож байдаг ажээ.

 

Хурдтай ажиллагаанд булчин тань дадаагүй байх магадлалтай

Хүнд бүдүүн болон нарийн хоёр төрлийн булчингийн шөрмөс байдаг. Хэрэв та уртын төрөлд гүйж дадсан бол тийм ч их хүчтэй биш боловч ядралт удаан авдаг нарийн шөрмөсний хөгжил сайтай гэсэн үг ажээ. Харин шатаар өгсөх үед булчингийн бүдүүн шөрмөс ажиллах шаардлагатай болдог бөгөөд тус шөрмөс хүчтэй хэдий ч хурдан ядралт авдаг тул амьсгаадах шинж тэмдэг илэрдэг байна.

 

Дасгал сургуулилт хийдэггүй хүмүүс бусдаас хурдан амьсгаадах хандлагатай байдаг

Хэрэв та тогтмол гүйх гэх мэт булчингийн тэсвэрийн дасгал тогтмол хийдэг бол таны булчингийн нарийн шөрмөс илүүтэйгээр хөгжиж, хүчилтөрөгчийн бодисын солилцоонд дадсан байдаг ажээ. Харин шатаар өгсөх үед нүүрстөрөгчийн диоксид ихээр ялгардаг тул булчингийн тэсвэр муутай хүмүүс илүүтэйгээр ядарч, амьсгаадах шинж илэрдэг байна.

 

Тэгвэл шатаар өгсөх үедээ амьгаадахгүй байх арга бий юу?

Үүний тулд та зүгээр л цахилгаан шатнаас аль болох татгалзах хэрэгтэй. Учир нь шатаар өгсөж дадах хүртэл хүний бие маш их хэмжээний энергийг богино хугацаанд гаргахад хүндрэл үүссээр байдаг ажээ. Хэдий чинээ тогтмол шатаар өгсөнө, төдий чинээ бие тань дасаж, амьсгаадах нь багасдаг байна. Мөн та богино хугацаанд маш их энерги гаргадаг хурд авах, үсрэх гэх мэт дасгалуудыг хийж хэвшээрэй. Суулт хийх гэх зэрэг хөл болон өгзөгний булчин хөгжүүлэх дасгал хийх нь ч мөн тустай.

Та шатаар өгсөхийг илүүд үздэг үү эсвэл цахилгаан шатыг илүүд үздэг үү? Шатаар өгсөх үед амьсгааддаг уу? Амьсгаадахгүйн тулд та ямар дасгал хөдөлгөөн хийдэг вэ?

11
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *