Дэлхийгээс нэн даруй нүүлгэвэл таарах хөршүүдийн 13 төрөл. Танай хөрш айл чинь эдгээрийн аль нь вэ?

0

Айл болгонд сониуч, сандруу, ууртай, дайны бэлэн байдалд байдаг гээд төрөл бүрийн хөршүүд байдаг бөгөөд тэд бидний амьдралыг илүү сонирхолтой болгож байдаг. Түүнчлэн аливаа зүйлд илүү тэвчээртэй байхад сургадаг ч гэж хэлж болно. Хэрэв тэд бүгдээрээ энгийн хүмүүс байсан бол бидэнд найзууддаа ярьж инээлдэх зүйл цөөхөн байх байлаа. Ингээд бид хамгийн нийтлэг тааралддаг хөршүүдийн тухай сонирхолтой нийтлэл бэлтгэснийг хүлээн авна уу.

1. Байнга хоол үнэртүүлж байдаг хоолны эх ундарга

Хийсэн хоолных нь үнэр орцоор дүүрэн үнэртдэг, бүр ямар хоол хийснийг нь мэдэж болохоор айлууд байдаг шүү дээ. Таны хөршүүд дунд ч гэсэн ийм хүн байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

2. “Бөмбөгөөр тоглогчид”

Танай хөршүүд дунд гэрт нь гэнэтхэн хүнд юм унах, аль эсвэл шалан дээрээ төмөр бөмбөлөг өнхрүүлж байгаа мэт чимээ гаргадаг айл байдаг л биз дээ. Гэвч үнэн хэрэгтээ тэрхүү дуу чимээ нь барилгын дотоод ачааллыг дахин хуваарилах зориулалт бүхий арматурын температурын зөрүүний улмаас үүсдэг ажээ.

 

3. Зугаа цэнгэлийн хаан

Хэрэв танд дуртай дуугаа бүх дэлхийтэй хуваалцах дуртай хөрш байдаг бол таны найдаж үлдэх ганц зүйл бол та 2-ын хөгжмийн мэдрэмж адилхан байгаасай л гэж хүсэх юм. Мөн дүрмийн дагуу орой болмогц хөгжим чангарч эхлэх бөгөөд хамгийн аймар нь түүний хөгжимд дуртай найзууд цугларч магадгүй явдал юм.

 

4. “Найтаагч”

Хөршийн тань найтаах чимээ зөвхөн нимэгхэн ханатай айлд сонсогддог юм биш. Учир нь чанга найтаадаг хүний дуу хөгжимд дуртай хөршийнхнөөс ч илүү чанга сонсогдох боломжтой. Мөн тийм төрлийн хүмүүс ханиалгах, ариун цэврийн өрөөнд орох зэрэг үйлдэл хийхдээ чанга чимээнүүдийг гаргасаар л байдаг.  Харин аз болоход тийм хөрш бусад үеүүдэд чимээ аниргүй байх болно.

 

5. Идэвхтэн

Тийм хүмүүс үргэлж нийгэмд тустай үйл хийхэд зориулж мөнгө хурааж явдаг байрны дарга л гэсэн үг. Цахилгаан шатан дээрх тэмдэглэгээг хуулж, үүдэнд байгаа зар сурталчилгааг арилгаж, оршин суугчдын ёс суртахууныг анхаарч үздэг хүн бол жинхэнэ идэвхтэн хөрш юм. Гэхдээ тэдний хэлсэн шүүмжлэлүүд ихэнхдээ бусдад тус болж байдаг учир ийм хөрштэй байх нь тийм ч муу биш.

 

6. Амьтанд дурлагч

Энэ бол өхөөрдөм бяцхан гөлөгнүүд, ихэмсэг муужгайнуудаар өөрийгөө хүрээлүүлэх дуртай хөрш юм. Байрны бүх хүмүүс амьтдад зориулсан тэрхүү хайрыг нь хуваалцаж болох ч түүний байшингаас гарах үнэрт дургүй байдаг.

 

7. Тайван байдаггүй айл

Ийм төрлийн хөршүүд яг л 10 хүүхэдтэй, хүүхдүүд нь бүгд хүнд, овортой тоглоомоор тоглодог, хэзээ ч унтдаггүй юм шиг л мэдрэмж төрүүлнэ. Ялангуяа амралтын өдрүүдийн өглөө бол тэдний хамгийн эрчимтэй үймүүлдэг үе бөгөөд байрны бүх л хүмүүс хүүхдүүд бол аз жаргалын түлхүүр гэдгийг мэддэг ч хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч чанга чимээнээс нуугдахыг хичээцгээдэг.

8. Сээтгэнэгч бүсгүй

Хайр анхаарал хүсч, хүлээдэг өрөвдөлтэй хувь заяатай эмэгтэй. Буйдангаа зөөх эсвэл мах эвдэх зэрэгт эр хүний туслалцаа авах дуртай. Ингээд бүх зүйл дууссан хойно ч дахиад элсэн чихэр асуугаад ирвэл гайхах хэрэггүй.

 

9. Хов жив зөөгч

Хошуу дүрэх бол бараг л түүний дууддаг нэр нь. Тэрээр нийгмийн сүлжээ, шар сонинуудаас ч түрүүлж сонин хачин зүйлсийг тарааж явдаг. Хэрэв тийм хөрштэйгөө өглөө эрт таарах юм бол та бараг л ажлаасаа хоцрох нь тодорхой гэсэн үг.

 

10. Амралтын өдрүүдээр сэрээдэг хөрш

Түүний байрандаа хийж байгаа засвар хэзээ ч дуусдаггүй бөгөөд өрөмдлөг хийх бүрд нь хөршүүд нь хараалаа урсгахаас өөр аргагүй болдог. Яагаад заавал амралтын өдрийн өглөө өрөмдлөг хийдэг юм бол. Мөн өрөмддөг хөрш нэг бол хэдэн цагийн турш тасралтгүй ханануудыг доргионо аль эсвэл хэсэг завсарлага аваад ойр ойрхон өрөмдөнө. Засвар хийх нь түүний эрх хэдий ч амралтын өдөр л биш шүү.

 

11. “Хоёр нутагтан”

Ариун цэврийн өрөөний сантехник нь байнга эвдэрч байдаг хөрш. Эвдрэх бүрт анхных юм шиг гайхаж хүлээж авдаг гээд л бод. Ингээд уучлал бүрийнх нь араас дахин дусаал гоожиж эхлэх болно.

 

12. “Паарны дайсан”

Юм бүхэнд дургүйцэж байдаг хөрш. Тэдний бодлоор хүмүүс алхах, инээх, хаалга хаах гээд бүх үедээ чанга чимээ гаргадаг. Тэгээд л таныг бараг цаас унагаах, телевизийнхээ дууг санамсаргүй чангалах гэм мэт үйлдэл хийхэд тэр даруй паараа нүдэж эхэлнэ.

 

13. “Реалити шоуны оролцогчид”

Ийм төрлийн хүмүүс гэр бүлийн асуудлаа бусдад дэлгэхдээ огтхон ч ичдэггүй. Байрны бүх хүмүүст гэр бүлийнх нь адармаатай амьдрал ил байдаг. Тэд чимээ гарган зодолдож, чимээ гаргаж эвлэрдэг төрлийн хүмүүс. Эхэндээ хэцүү байх боловч удалгүй та бараг л тэр гэр бүлийн нэг гишүүн мэт санагдаж эхэлнэ.

Таны эргэн тойронд ийм хөршүүд байдаг уу?

106
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Baatar Bymbatseren

    Baatar Bymbatseren

    2020/04/14 at 12:10

    Happy birthday saihan bayrlaarai

  2. Nomin-erdene Nyamtugs

    Nomin-erdene Nyamtugs

    2020/04/14 at 13:54

    2ба7 хахахахаха 😂😂😂

  3. Uchiha Temuujin

    Uchiha Temuujin

    2020/04/14 at 19:41

    mnai horsh dandaaa hana oromddog laitai

  4. Tungaa Dulamsuren

    Tungaa Dulamsuren

    2020/04/14 at 19:53

    Tövögte 2ula

  5. Chuluuntsetseg Ononbat

    Chuluuntsetseg Ononbat

    2020/04/14 at 20:15

    Hoyuulaa

  6. Bayasgalan Tumendari

    Bayasgalan Tumendari

    2020/04/14 at 20:25

    bna 2

  7. Hishgee Enjii

    Hishgee Enjii

    2020/04/14 at 20:49

    11 hoer nutagtan

  8. Nileen hed ni bol bga shvv.Deerees ni oroi bolohoor buuluud exelvel ch shunujinguu um bolno shvv de😄

  9. Wolves GanZo

    Wolves GanZo

    2020/04/14 at 21:35

    Цонх балконоороо хог шил лааз хэрэглэсэн бэлгэвчээ хаяхиймаа… нөгөөхийг нь хөөрхий ТҮК-ийнхэн хараагаад л цэвэрлэнэ. Ядаж байхад манайх 1 давхарынх нь айл. Амралтын өглөө унтаж байхад хараалгуулан сэрнэ.(цонх онгорхой болохоор) Хаяж байгаа новшийг барьж авдаг юм бол шууд буудчих юмсан даанч баригдахгүй юм

  10. З. Батзолбоо

    З. Батзолбоо

    2020/04/15 at 05:37

    2 nutagtan geesh 🤣🤣

  11. Angerel Bolor

    Angerel Bolor

    2020/04/15 at 11:52

    3Door 7hajuud tsaana ni nemeed hog haydag ork ha ha

  12. Bayaraa Munkhbayar

    Bayaraa Munkhbayar

    2020/04/15 at 19:39

    Манай дээд давхар 2 жил засвар хийж байна. Хэзээ нэг өдөр дуусах байх гэж найдаж байна.

  13. 7

  14. Амин-Эрдэнэ

    Амин-Эрдэнэ

    2020/04/16 at 02:14

    Bainga hool unertuuldeg

  15. Unensaikhan Enkhtur

    Unensaikhan Enkhtur

    2020/04/16 at 12:51

    Deeree bootei baih hamgiin hetsvv… Yaasan ch ongod n ordoggui yum odor shonogui boolno. Za ter tsonhon deer unasan svvnii tolbo bol ovliin ulirald meter bolood togtono shvv dee

  16. Sondor Sondor

    Sondor Sondor

    2020/04/16 at 15:27

    manai deer bgaa ail 4 hvvtei rolik unaad l yum tvrj gvigeed l bas l hashiraana.aaw ni bhaaraa yum urumduud l …aimaar 2

  17. Дэмбэрэл Оюун

    Дэмбэрэл Оюун

    2020/04/16 at 16:40

    Тайван байдаггүй.

  18. Зочин

    2020/04/16 at 23:14

    Орцонд тамхи татдаг, хогоо хаядаг, нулимдаг, хана дээр эрээлдэг, бохирдуулдаг, кодтой хаалганы утас тасддаг үнэн хөгийн оркуудыг нээрээ дэлхийгээс нүүлгэмээр байна шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *