Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан Өмнөд Солонгосын 91 өвчтөний коронавирус эргээд идэвхжсэн байна

0

Өмнөд Солонгосын албаныхан өвчтөн дахин вирусын халдвар авахаас илүү вирус эргээд идэвхжих магадлал өндөр байгаа талаар хэлжээ.

Өмнөд Солонгосын эрүүл мэндийн салбарын албаныхны мэдээлснээр аль хэдийнээ бүрэн эдгэрсэн байсан 91 өвчтөний вирус эргээд идэвхжсэн байна. Өмнөд Солонгосын “Өвчнийг Хянах Урьдчилан Сэргийлэх Төв”-ийн дарга Jeong Eun-kyeong эдгэрсэн өвчнүүдэд шинжилгээ хийхэд дахин коронавирус илэрсэн гэж хэлжээ. Вирусын халдвар дахин аваагүй байж болох ч, вирус эргээд идэвхжих бүрэн боломжтой юм байна.

Jeong коронавирус эргэн идэвхжиж байгаа шалтгаан нууцлаг хэвээрээ байгаа ба халдвар судлалын мэргэжилтэн судлаачид асуултын хариултыг олж тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн тэрээр хэлэхдээ олон улс орнууд халдвар авсан хүмүүсийн биед вирусыг цааш тараахгүй байх, халдвар тархахаас сэргийлэх хэмжээний хангалттай дархлаа тогтоно гэж үзэж байгаа талаар онцолжээ.

Кореа их сургуулийн Гүро эмнэлгийн халдварт өвчин судлалын эмч профессор Kim Woo-joo Өмнөд Солонгосын Засгийн газар вирус нь эргээд идэвхжсэн өвчтөнүүдийн тоо цаашид өсөж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ба одоогоор нийт 7000 гаруй бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан талаар хэлжээ.

Вирус эргэн идэвхжиж байгаатай зэрэгцээд эдгэрсэн хүмүүст дахин коронавирусын шинж тэмдэг ажиглагдаж байгааг Kim хэлэв. Мөн тэрээр “хуурамч оношлуурын үр дүн”-гээс болж, зарим хүмүүсийн шинжилгээний хариу эерэг болох нь хожуу тогтоогдож байна гэж үзжээ.

“Үүсээд буй нөхцөл байдлыг өөр өөр өнцгөөс тайлбарлаж болох ба тогтворгүй өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Засгийн газар энэ тал дээр хариуцлагатайгаар ажиллаж байгаа.” гэж Халлим их сургуулийн зүрх судасны эмнэлгийн профессор Jung Ki-suk дурьджээ.

Өмнөд Солонгост сүүлийн мэдээгээр коронавирусын халдвар авсан 27 хүн шинээр бүртгэгдсэнийг мэдээлсэн ба энэ нь уг улсын хувьд өнгөрсөн 2-р сараас хойш (тухайн үед өдөрт 900 хүн халдвар авсан гэж бүртгэгдэж байв) хамгийн бага вирусын халдвар бүртгэгдсэн тохиолдол болж байгаа юм. Одоогоор нийт 10,450 хүн короанвирусын халдвар авч 211 хүн нас баржээ.

Covid-19 вирусын халдвар хамгийн өргөн тархсан газар бол Дэгү хот ба 3000 хүнийг хамарсан сүмийн мөргөлөөс болж вирусын халдвар маш хурдтай тархсан билээ.

Та бүхэн сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гадуур бүү яваарай!

1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Dugeree Sonom

    Dugeree Sonom

    2020/04/14 at 08:11

    ӨӨ ямар аймаар тахал вэ? хүмүүс минь тахалд нэрвэгдэхгүйн тулд дэглэмээ чанд сахиарай. нэрвэгдвэл эмчлэгдсэн ч дахин барьж аваад байх нь байна шүү .

  2. Yogo Yogo

    Yogo Yogo

    2020/04/14 at 08:37

    Vneher haramsaltai ymaa.

  3. Anabella Fabregas

    Anabella Fabregas

    2020/04/14 at 08:42

    пооох тэгвэл нойтон хамуу цаашаа юм бн

  4. Davaasuren Sodnom

    Davaasuren Sodnom

    2020/04/14 at 08:49

    Ямар аймаар вэ манай оношлуур аппарат сайн нь байгаасай билээ

  5. Tomor Ochir Hongorzul

    Tomor Ochir Hongorzul

    2020/04/14 at 09:24

    Mongoliin edegreed garsan humuus Gagui bga

  6. Цвета Цвета

    Цвета Цвета

    2020/04/14 at 13:13

    yanaa ene uvchin hezee namdah wm be. edgesen n ergeed uvduud baihaar hetsuu wmaa. haramsaltai. aidastai bn

  7. Марида Н.

    Марида Н.

    2020/04/14 at 14:54

    Наалдан пад л юм бн

  8. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2020/04/15 at 07:36

    Минии бодолоор бол оношлуурт баигаа баих энэ со д бол эм тариа маш саин юм бна энгиин ханиад нус гоожсон үед эм авч уухад их дажгүи түргэн үйлчилдэг мөн даралт зүрхнии эм бас бус эмииг авах гэхээр заавал эмчийн жор баих хэрэгтэи хэзээч тэр хүнии хэлсэн ээр эм өгдөггүй хариуцлага өндөр юм бна лээ

  9. Үнэгүй Зөвөлгөө

    Үнэгүй Зөвөлгөө

    2020/04/15 at 07:53

    Muu yoriin virus ymaaaa🖕‼️

  10. Miga Miga

    Miga Miga

    2020/04/15 at 12:53

    Бүрэн арилгах вакцин. Эм тариа байхгүй одоогоор судлаж байгаа. Зөвхөн уушигны үйл ажиллагаа дэмжих эмчилгээ хийж байгаа. Уг вирус нь мутацид орж өөрчлөгдөж байгаа нь вакцин хийхэд хүндрэл учруулж байна гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдээд байгаа билээ. Тэхээр бид маскаа зүүж. Өөрийгөө хамгаалах нь чухал болжээ ер тэгээд урт хугацаандаа төгс төгөлдөр эмчилгээ маск гарч ирэх байх өө гэж …

  11. эмчилгээнд жаахан унтаж бгаад дархлаа суларсан үед эргэж сэргэдэг юм уу бас лнэг айдас бна шүү

  12. Indra Tugs

    Indra Tugs

    2020/04/15 at 13:57

    Eр нь айдас дагуулсан аймшигтай өвчин байна. Дахиад вирус нь сэдрээд байвал манайх шиг хүн ам цөөнтэй улсад бол гамшиг. Гeрман Франц АНУ гэсэн эмнэлэгийн талаар номeр 1 улсууд үнэхээр л чадал нь хүрэхгүй л байх шиг. Бид ухамсараа дээшлүүлж хууль дүрмээ биeлүүлэх шаадлагатай. Энэ цаг үeд болж өгвөл гарахгүй байж иргэн хүнийхээ үүргийг биeүүлэх нь чухал. Маск зүүгээгүй хүмүүс үнэн арчаагүй харагдаж байна лээ. Ийм учраас эрүүл мэндээ хайрлан хамгаалья.

  13. Javzandulam Unukhishig

    Javzandulam Unukhishig

    2020/04/15 at 19:16

    Манайх бол бат араанд нь хиинэ дөө дахихгүй франц гараагүй л бгаа биз дээ

  14. Tsedev Tuul

    Tsedev Tuul

    2020/04/15 at 22:38

    Yanaa manaih edgej garsan humuusee sain hyanaj baihgui bol

  15. Yanjmaa Mandah

    Yanjmaa Mandah

    2020/04/15 at 22:41

    muuhai owchin uma

  16. Chimgee Ganbaa

    Chimgee Ganbaa

    2020/04/15 at 22:54

    Ямар балай муу ёрын өвчин бэ

  17. Pgm Tuvaanjaw

    Pgm Tuvaanjaw

    2020/04/16 at 08:05

    edgeed garsan irgedee hyanalt sain tawih yum bn da?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *