Ямар ч эр хүн таниас салж чадахгүй, бүр холдож ч зүрхлэхгүй 9 нууц!

3

Заримдаа хэн нэгэнтэй болзох үед төвөгтэй санагддаг нь нууц биш. Болж бүтэхгүй болзоонууд хүнд хэцүү санагдаж, дахиад л хэн нэгнийг хайх шаардлагатай болдог.

Бид нас нэмэх тусам харилцааг илүү урт удаан хугацаанд үргэлжлүүлэх болон гүнзгий шатанд аваачих нууцад суралцдаг. Хэрэв бид анхнаасаа энэ нууцыг мэддэг байсан бол тэдгээр жилүүдийг хий дэмий өнгөрөөхгүй л байсан байх. Урагшлах болгонд бид үргэлжлүүлэн амьдарч, сурч мэдэж, аливаа зүйлийн учрыг нь олдог.

Доор дурдах нууцыг уншсан ямар ч эмэгтэй хүн эртхэн үүнийг мэдэж байх минь яав даа гэж өөрийн эрхгүй санаа алдана. Учир нь хэрэв бүсгүй та эдгээр нууцыг чандлан дагах аваас, гайхалтай харилцааг бий болгохоос гадна ямар ч эр хүн таниас салж чадахгүй.

1. Түүний нууцыг найзууддаа хэлэх хэрэггүй

Түүний нууцыг та найзууддаа хэлэх үед хэзээ нэгэн өдөр асуудал үүсэх нь гарцаагүй. Тэр итгэж, найдаж хэлсэн нууцыг нь таныг өөр хүнд хэлнэ гэж огтхон ч бодохгүй. Харин хожим хойно энэ талаар сонсох үедээ тэр таныг өөрөөс нь урвасан байна гэж бодох болно. Үр дүнд нь харилцаа дуусгавар болохыг үгүйсгэхгүй!

 

2. Шүүмжлэхээсээ бүү ай

Хажуу дахь хүнээ гомдоочих вий гэж айлгүйгээр, болж бүтэхгүй байгаа зүйлийг шударгаар шүүмжил. Шүүмжлэл бол ямар ч харилцаанд чухал байр суурь эзэлдэг зүйл. Хамтрагчаа шударгаар шүүмжилнэ гэдэг нь харин ч та түүнийг хүндэтгэж байгаагийн шинж гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

3. Хөгжилтэй бай

Таныг чин сэтгэлээсээ инээх тоолонд та хоёрын харилцаа улам гүнзгийрнэ. Тэр тусмаа хамтдаа хөгжилтэй зүйлс ярьж инээвэл, харилцаа илүү сайжирна. Инээд бол хамгийн агуу эмчилгээ гэж хүмүүс ярьцгаадаг нь ийм учиртай ч байж мэдэх юм.

 

4. Уур бухимдлаа барах шаардлагагүй

Үйлдэл хийхээсээ өмнө эхлээд бод. Уур бухимдал хяналтаас гарах үед та стресстэх болно. Харилцаанд ямар нэгэн асуудал гарвал өөрийгөө тайван байлгаж, асуудал бүр сонсогдож байгаа шигээ хүнд хэцүү байдаггүй гэдгийг санаарай.

 

5. Өөртөө итгэлтэй байдлаа харуул

Өөртөө итгэлтэй байдлаа харуулах нь муу зүйл биш. Яагаад гэвэл та эмэгтэй хүн шүү дээ, эмэгтэй хүн өөртөө итгэлгүй байх нь зохимжгүй. Өөрөөрөө байж, өөрийгөө ямар хүн бэ гэдгийг харуулахаасаа хэзээ ч бүү ай. Ямар ч нөхцөлд эрчүүд өөртөө итгэлтэй эмэгтэйд дуртай байдаг.

 

6. Өөрийгөө хайрла

Та өөрийгөө бүхнээс дээгүүрт тавьж, хайрладаг байх ёстой. Өөрийгөө хайрлаж сурсан өрөөлийг хайрлаж чадна бас өөртөө хайртай хүн бусдад гүн сэтгэгдэл төрүүлдэг. Өөрийгөө ч хайрлаж, хүндэтгэж чадахгүй байгаа хүнийг бусад хүмүүс хайрлаж, хүндлэх нь юу л бол.

 

7. Түүний сэтгэлээр бүү тогло

Хажуу дахь хүнийхээ сэтгэл санаагаар бүү тогло. Тэр тоглоом биш, бас та ч гэсэн. Болзох үед ямар ч тоглоом байх ёсгүй. Тоглоом эцэстээ шоглоом болдгийг бүү мартаарай.

 

8. Аяндаа бүх зүйл болж бүтнэ гэдэгт итгэ

Цаг хугацаа бүхнийг харуулна. Энэ хугацаанд түүнтэй хамт гайхалтай дурсамжийг бүтээ. Хамтрагчдаа өөрийгөө баталж харуулах боломжийг олго.

 

9. Хувийн орон зай руу нь бүү халд

Хэрэв таны хажуу дахь хүнд ганцаараа байх хугацаа хэрэгтэй байгаа бол тэр боломжийг олго. Ихэнх хүмүүс хамтрагчийнхаа хувийн орон зай руу хэтэрхий их халдсанаас болж алддаг. Хүн болгонд хувийн орон зай гэж байх ёстойг санаарай.

89
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
13
БахархмаарБахархмаар
13
ХөөрхөнХөөрхөн
12
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tomoko Tomoko

    Tomoko Tomoko

    2019/02/21 at 16:42

    Haha, eriin tuluu bishee, zugr l uuriinhuu tuluu amidar

  2. Chariw Dolgorsuren

    Chariw Dolgorsuren

    2019/02/21 at 19:25

  3. Ишшшшшшшш

    2019/02/22 at 13:29

    Энэ чинь тухайн эр хүнийхээ хүсэмжит эмэгтэй нь болох байх талаар юу ч бичээгүй байна ДУВАН ДУРААКАА Эсвэл чи хүсэмжит эмэгтэй нь гэж ямар хүн байдгыг ОГТ МЭДЭХГҮЙ байж таарч байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *