
Нүүр будалт хүний гадаад төрхийг эрс өөрчилж чадна гэдгийг бид сайн мэддэг. Жирийн хүмүүс өөрт зохисон нэг л хэвийн нүүр будалт хийхийг хичээдэг бол дэлхийн хэмжээний алдартнууд имижээ байнга өөрчлөхийн тулд шинэ дүр төрхийн эрэлд гардаг. Имижийн өөрчлөлт юунд хүргэхийг хэн ч таашгүй – бүтэлгүйтэл дагуулах уу эсвэл амжилт авчрах уу?
Бид алдартнуудыг ажиглах дуртай, ялангуяа тэднээс суралцахыг хичээдэг. Өнөөдрийн цуглуулга зохисон болон зохиогүй нүүр будалтыг танд танилцуулна. Гоо сайхны бэлгэ тэмдэг болсон Холливудын одод хүртэл бүтэлгүйтдэг гэдгийг та эндээс үзээрэй.
Ники Минаж

Ники Минажийн өнөөгийн нүүр будалт хүүхэлдэйн төрхөөсөө хамаагүй дээр болж чаджээ. Дуучин нүүрээ бүдэг өнгөөр будах болсон бөгөөд сормуусны урт ч багассан байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол сормуусны урт нүдний хэмжээний гуравны нэгээс хэтрэх ёсгүй, энэ нь физиологийн шалтгаанаар тайлбарлагдах ажээ. Гоо үзэмжийн талаас харахад ч гэсэн хэтэрхий урт сормуус сайтар бодож гаргасан үзэмжийг ч гутаахад хүргэдэг.
Анжелина Жоли

Анжелина Жоли шиг дэлхийн хэмжээний алдартан ч алдаа мадаг гаргадаг байна. Зүүн гар талын гэрэл зураг – пудрын буруу сонголтын тод жишээ, хагас тунгалаг төрлийн пудрийг зарим нэг онцгой зааврын дагуу түрхдэгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс зураг авалтад оролцохоос өмнө гэрэлтүүлэг доор нүүрний будаг ямар харагдахыг сайтар шалгаж байхад илүүдэхгүй.
Женнифер Лоуренс

Нүүрээ будахдаа өөрийн уруулын хүрээнээс халихгүй байхыг анхаараарай. Хэрвээ энэ дүрмийг алдагдуулбал уруул тань хамаагүй зузаан харагдана. Бүр хэтрүүлж орхивол амьгүй харагддаг шүү. Женнифер Лоуренс яг тэр алдааг цаг алдалгүй харсан бололтой, одоо түүний нүүр будалт мэргэжлийн өндөр түвшинд хийгддэг болжээ.
Кристина Агилера

Нүүр будалтын алтан дүрмээс дурдахад: нэг бол нүд, нэг бол уруулыг л тодосгох ёстой, аль алиныг нь нэгэн зэрэг тодоор будаж огт болохгүй. Жишээ нь, нүдээ хурцаар будсан бол уруулыг өөрийн өнгөтэй адил өнгөөр будна. Хоёр дахь гэрэл зураг дээр Кристина Агилера нүдээ тодосгож өгөөд урууландаа зөөлөн өнгө сонгосон байна. Энэ тохиолдолд л тэнцвэртэй харагдаж чадна.
Женнифер Лопез

Цайвар өнгийн (сувдан, нюд, цайвар ягаан) уруулын будаг ихэнх тохиолдолд сайхан сонголт. Энэ өнгө уруулыг илүү дүүрэн бас өнгөлөг харагдуулдаг. Гэхдээ хэтэрхий цонхигор өнгийн сонголт нь өвчтэй хүний нүүр шиг болгож хувиргадгийг мартаж болохгүй. Энэ л алдааг үзэсгэлэнт Женнифер Лопез хийж байсан удаатай. Алдартай бүсгүй гадаад төрхөө сайн ойлгосны ачаар энэ алдааг дахин гаргаагүй юм, тэрээр гоо үзэсгэлэнгээ улам тодосгох будалтыг гарамгай хийж сурчээ.
Кристен Стюарт

Лайнерийг амжилттай зурах – амаргүй ажлын нэг бөгөөд тэр болгон амжилттай дуусгаж чаддаггүй. Холливудын оддын хувьд ч мөн дандаа амжилттай болдог зүйл биш. Түгээмэл алдаа гаргалгүйгээр яаж зөв зурах зөвлөгөөг ч мэргэжилтнүүд байнга өгдөг нь аштай юу. Бараг мэдэгдэхгүй лайнер Кристен Стюартын харцыг тодосгож өгчээ, үүний зэрэгцээ тэр дэггүй төрхөө ч гээсэнгүй.
Натали Дормер

Дээд зовхио харандаагаар эсвэл лайнерээр зурах – сайхан санаа. Гэхдээ доод зовхиндоо контур тавьсан тохиолдолд дүрлэгэр том нүд ч жижигхэн болж харагдана. Үүнээс гадна будаг урсаж ууссан толбо бий болгох эрсдэлтэй. Натали Дормер баруун талын гэрэл зураг дээр илүү сэргэлэн бас залуухан харагдаж байна.
Кейт Бланшет

Туяа нүүр царайг амилуулдаг, гэхдээ хэмжээ нь хэтрэхээрээ эсрэг үйлчилгээ үзүүлдгийг анхаар. Тийм учраас өдрийн байгалийн гэрэлд туяа түрхэхийг зөвлөж байна: гоо сайхны бүтээгдэхүүн түрхэх үйл явцыг хянахад хамаагүй амар байдаг юм. Энэ хоёр гэрэл зураг дээр ялгаа нь сайн харагдана: эхний гэрэл зураг дээрх Кейтэд амжилт хүсэхээс өөр аргагүй харагдана, харин хоёр дахь гэрэл зураг дээр мэргэжлийн гоо сайханч ажилласан нь илт.
Шэрон Стоун

Гоо сайхны будаг сонгохдоо өөрийн байгалийн өнгө төрхөө сайтар тооцоолох хэрэгтэй. Жишээ нь, нүүрний арьсны өнгө хүйтэн эсвэл дулаан, мөн ягаан эсвэл алтлаг өнгөтэй байж болно. Зөв нүүр будалт таныг залуу харагдуулна, та Шэрон Стоуны хоёр зургийг харьцуулж үзээрэй.
Марго Роби

Тень будгийг зөв будаж чадвал илүү үзэсгэлэнтэй харагдаж чадна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол дор хаяж 3 төрлийн багс байх ёстой: нэг нь – будгаа түрхэнэ, хоёр нь – цэвэрхэн буюу ул мөр үлдээхгүйгээр будалтыг дуусгах зориулалттай. Эхний гэрэл зураг дээр харагдах Марго Робигийн гоо сайханч тень будаг дээр нь хэтэрхий их хичээсэн бололтой, харин хоёр дахь гэрэл зураг дээр будсан гоо сайханч жүжигчний өөрийн нүүрний өнгөтэй төстэй будаг сонгож зөв уусгаж өгчээ.
Селена Гомез

Хэтэрхий хурц өнгийн уруулын будаг уруулын эргэн тойронд байгаа бүх өөг тодосгож өгнө. Үүнээс болоод байгаа наснаасаа ахимаг харагдаж ч болох юм. Зөөлөн, хөнгөн нүүр будалт Селена Гомезыг илүү царайлаг болгон өөрчилжээ.
Сирша Ронан

Хэрвээ таны гоёл нүд сохлом ганган бол нүүр будалтдаа зөөлөн өнгө сонгох ёстой гэж мэргэжилтнүүд үздэг. Сирша Ронан ч тэдний зөвлөгөөг дагаж хүссэн төрхөө гаргаж чаджээ: хоёр дахь гэрэл зурагнаас харагдах зөөлөн, дулаан өнгө түүний байгалийн гоо үзэсгэлэнг тодосгож өгсөн байна. Үзэгч олон ийм л бүсгүйг хайрлаж байгаа шүү дээ. Харин доод зовхио тодоор будаж, уруулаа өнгөлөөгүй төрх нь түүнийг өвдчихсөн юм уу гэмээр харагдуулжээ.
Нүүр будалтын ямар алдаа таны нүдэнд хамгийн түрүүнд өртдөг вэ?







