Анхаар! Энэ эмэгтэй гар утасныхаа гэрэлтүүлгийг хамгийн тод дээр нь тавиад олон жил хэрэглэснээс болж нүдэнд нь 500 гаруй жижиг нүх үүсжээ

4

Хатагтай Chen, 25 настай, Тайван улсад амьдардаг, нарийн бичгийн алба хашдаг бөгөөд тэрээр сүүлийн хоёр жилийн турш гар утасныхаа гэрэлтүүлгийг хамгийн тод дээр нь тавьж хэрэглэсээр иржээ. Хараа нь муудаж, нүд нь өвдөж, их хэмжээний нулимс гардаг болсноос хойш тэрээр эмнэлэгт хандсан байна.

Доктор Hong, Fooyin Их сургуулийн эмнэлгийн эмч хэлэхдээ: “Тэр хоёр жилийн турш өөрийгөө 600 буюу түүнээс их люмен (гэрлийн урсгалын нэгж)-ээр хордуулсан. Нэг өдөрт зөвшөөрөгдөх хэмжээ нь 300 байдаг.” гэжээ.

Үр дүнд нь энэ эмэгтэй нүдний эвэрлэг бүрхэвчиндээ 500 гаруй жижиг нүхтэй болсон байна. Коньюнктивийн гипералеми өвчний шинж тэмдэг түүнд ажиглагдаж эхэлсэн бөгөөд энэ нь өнгөц толбот кератит буюу нүд харанхуйлах өвчин юм.

Chen асуудлыг шийдвэрлэхээр стеройд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд 3 өдөр болсны дараа л нааштай үр дүн бага багаар гарч эхэлсэн байна.

Доктор Hong: “Тэр хоёр жилийн турш өдөр бүр 600 люменийг нүдэндээ тусгасан нь богино долгионы зууханд жигнэгдэхтэй ижил хэмжээний үр дүн гарна гэсэн үг юм.” хэмээн эмчилгээний талаар хэлжээ.

Иймд мэргэжлийн эмч нар хэрэв шөнийн цагаар гар утсаа хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал гэрэлтүүлгийг нь хамгийн тод дээр нь тавихгүй байхыг анхааруулж байна!

13
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Baigali Tumursukh

    Baigali Tumursukh

    2019/02/21 at 15:52

    Yanjaa Tumur unshaarai

  2. Лхамаа Лхамаа

    Лхамаа Лхамаа

    2019/02/21 at 16:06

    Дашка Батсайхан

  3. Bulgan Buka

    Bulgan Buka

    2019/02/21 at 17:59

    bi hamaagiin etser dr tawdag shde

  4. Б. Гэрлээ

    Б. Гэрлээ

    2019/02/21 at 18:06

    Muugii Muugii hardaa

  5. Guest

    2019/02/22 at 10:11

    shono harahaar bol 1% deer n tawidiishde. Hamgiin tod deer tawichihwal untuulahgui shde.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *