Хэрэв таны хүүхэд бичихдээ 2 гараа хоёуланг нь ашигладаг бол ямар учиртай болохыг нь тайлбарлаж өгье

1

Дэлхийн нийт хүмүүсийн ердөө 1% нь ийм чадвартай байдаг бөгөөд аль аль гараараа бичиж, зурж чаддаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ баруун, зүүн гараараа аль эсвэл хоёр гараараа бичдэг эсэхт санаа зовох шаардлагагүй. Учир нь үүнд ямар нэгэн сөрөг тал байхгүй. Гэвч аль аль гараа ашигладаг хүүхдүүдийн хувьд зарим нэг талаараа онцгой байх нь бий. Учрыг нь мэдээд аваарай.

Тэдний сэтгэл хөдлөл тогтворгүй

© Shutterstock.com © Depositphotos.com

“Хоёр гараар бичдэг” хүмүүс орчин тойрноосоо шалтгаалж сэтгэл хөдлөл нь маш хурдан өөрчлөгддөг. Энэхүү санааг хэсэг эрдэмтдийн хийсэн туршилтын үеэр баталсан бөгөөд хоёр талт бичих чадвартай болон баруун гараараа бичдэг хүмүүсийг харьцуулан дүгнэлт гаргажээ. Туршилтад тэдгээр хүмүүсийг классик хөгжим сонсонгоо гунигтай, жаргалтай, сэтгэл зовнисон зүйл бодохыг хүссэн байна. Ингээд үр дүнд нь хоёр гараараа бичдэг хүмүүс туршилтын явцад мэдрэмжээ өөрчлөх нь илүү их байжээ.

 

Тэд аливаа зүйлсийг арай өөр өнцгөөс хардаг

© Shutterstock.com © Shutterstock.com

Хоёр талт бичих чадвартай хүмүүс аливаа зүйлсийг огт төсөөлөгдөж байгаагүй өнцгөөс харж чаддаг. Энэ нь тэднийг нэгэн хачирхалтай мэдрэмжтэй болгодог. Нөгөөтэйгүүр тэд дууг харж, үгийг амталж, үнэр мэдрэх үедээ арьсныхаа эд үс бүрээр мэдэрч чаддаг гэсэн үг. Яг л нэг мэдрэмж нь нөгөө мэдрэмжүүдээ өдөөхтэй адил. Жишээлбэл “Reddit” сайт дээрх нэгэн хэрэглэгч “өвөрмөц” гэдэг үгийг унших үед аманд нь луувангийн амт амтагдсан талаараа хуваалцаж байжээ.

 

Тэд урлаг, спортын авьяастай

© Xflickrx/flickr © Robert Hepler/Everett Collection/EAST NEWS

Хоёр гараа яг ижил ашиглаж чаддаг хүүхдүүд төрөхөөсөө л дуу хөгжим, урлаг, спортын авьяастай байдаг. Тиймээс тэрхүү онцгой чадварыг нь анзаарч хөгжүүлэх нь хамгийн чухал. Хоёр гараа ашигладаг зарим олны танил хүмүүс: Льюис Кэрролл, Том Круз, Чарли Чаплин, Леонардо да Винчи болон Никола Тесла.

Тэдний анхаарал маш амархан сарнидаг

© EAST NEWS © EAST NEWS

Судалгаанаас үзэхэд ийм онцлогтой хүүхдүүд “ADHD” буюу нэг зүйлд удаан төвлөрөх чадвар маш муу байдаг байна. Тиймээс тэднийг бүр бага наснаас нь эхлэн дэмжлэг үзүүлж анхаарлаа төвлөрүүлэх чадварт сургах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд тань ирээдүйд тохиолдох олон зүйлд бэлтгэлтэй болох болно.

 

Тэд юмыг хурдан сурдаг

© Shutterstock.com

Ийм онцлогтой хүмүүс бусад хүмүүсийг бодвол аливаа зүйлийг маш хурдан сурдаг бөгөөд, олон талын чадвартай, нээлттэй байдаг. Энэ нь тэдний тархи нь бусад хүмүүсийн тархи шиг аль нэг талдаа давамгай ажиллагаатай байдаггүйтэй холбоотой.

Хоёр гараа ашигладаг хүүхэдтэй байх нь тийм аймар зүйл биш ч зарим нэг онцлогийг нь маш сайн анзаарч байх хэрэгтэй. Харин одоо та хүүхдийнхээ онцлогуудыг мэддэг болсон учраас цаашид хэрхэн өсгөхөө дахиад нэг бодоод үзээрэй. Та хүүхдээ аль гараа ашиглаж байгааг анзаарч байсан уу? Хүүхэд тань бусад хүүхдүүдээс өөр байх магадлалтай юу?

6
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ананд

    Ананд

    2020/04/13 at 20:11

    тоооор фэээн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *