
Хүйтэн дайны цаг үе үнэхээр хүнд хэцүү байсан. Олон хүн айдастай амьдарч байсан ба 1960-аад онд гаргасан статистик тоо баримт үүнийг гэрчилнэ. Нас биед хүрсэн нийт Америкчуудын 70% удахгүй цөмийн дайн эхэлнэ гэсэн бодолтой байв. 1960-аад оны дунд үе гэхэд 200,000 гаруй хоргодох байр баригджээ. Хүмүүс энэ талаар төдийлөн ярьдаггүй учир нарийн тоог хэлэх боломжгүй.
Хоргодох байрнууд алдартай болсон цагаас хойш “Washington Times” эх сурвалж “хотоос зайдуу амьдрах” зорилгоор баригдсан гэж мэдээлж байсан – байгаль эхэд түшиглэж барьсантай холбоотой. Түүнчлэн орчин цагт хүмүүс хоргодох байртай төстэй хувийн байшинд амьдрахыг илүүд үзэх болсон.
Тэдгээр хүмүүсийн нэг жишээ бол Girard B. “Jerry” Henderson юм – бизнес эрхлэгч энэ эрхмийн хувьд “Avon” косметик болон “Aeroscpace” корпорацийг эзэмшдэг байна.
Энэхүү тансаг зэрэглэлийн хоргодох байр Лас Вегаст байдаг ба 18 сая долларын үнэтэй
Бизнес эрхлэгч Girard B. “Jerry” Henderson хүйтэн дайны үед айдастай амьдарч байсан хүмүүсийн нэг юм. Тэрээр мөн “Underground World Homes” гэх нэртэй компанийг үүсгэн байгуулсан. 1964 онд тэр Нью-Йорк хотод “Яагаад газар доор амьдарна гэж” хэмээх нэртэй үзэсгэлэнг зохион байгуулж, хүмүүст газар доор амьдрахын үр дагаврыг танилцуулж байжээ. Jerry-гийн хувьд уг хоргодох байрандаа насан эцэстлээ буюу 1980 он хүртэл амьдарсан юм. Харин 1970-аад оны үед тэр хоргодох байраа Лас Вегас дахь тансаг зэрэглэлийн газар доорх байшин болгож өөрчилсөн байна.


Газрын гадаргаас доош 7 метрт байрладаг ба энэ хоргодох байрыг хүйтэн дайнаас болж барьсан
Энэ хоргодох байр гоёмсог гал тогооны өрөө, зай томтой хэд хэдэн унтлагын өрөө, 6 угаалгын өрөө, жакуззи болон усан сан, тэр ч бүү хэл бүжгийн талбайтай гээд бод доо? 1970-аад онд ийм болгож өөрчилсөн гэхэд дэндүү шинэлэг байгаа биз? Нийт 464 м/кв талбайг ашиглан барьжээ.


Энэ хоргодох байрны материалд 1358 м/кв бетон болон төмрийг ашигласан
Лас Вегаст орших энэхүү хоргодох байрыг Беркшир Хэтэуэй дэх “Stephan M-LaForge” гэх газраас 18 сая долларын үнэ хүрнэ хэмээн үнэлсэн. Доторх дизайны хувьд 1970 оны уур амьсгалыг шингээсэн гэж хэлэхэд болно. Ерөнхийдөө хүйтэн дайны үед баригдаж байсан ихэнх хоргодох байрууд 1393 м/кв хэмжээтэй байдаг байснаас гадна хиймэл мод, хад чулуу болон ой мод, тал нутгийг зургаар дүрсэлсэн байдаг байв.


Уг хоргодох байр нийт 464 м/кв талбайг эзэлдэг
Доторх нь гэрэлтүүлэг нь өдрийн турш 3 өөр өнгөөр гэрэлтдэг ба тааз нь шөнийн цагт тэнгэрт түгэх оддыг санагдуулам ажээ.


1970 оны сонгодог уур амьсгалыг шингээснээс гадна дотроо цэцэрлэгтэй
Зүсээ хувиргадаг хад чулуу нь үнэндээ цахилгаан шат бөгөөд таныг газар доорх гүн рүү аваачна – цэцэрлэг бий. Тухайн үед газар доор 8 метрийн гүнд байхад цөмийн дэлбэрэлтээс бүрэн хамгаалагдах боломжтой гэж үздэг байжээ.


Танд энэ хоргодох байр ямар санагдаж байна? Та ийм газар амьдрахыг хүсэх байсан уу?







