iOS 8 болон iPhone 6 гээд 2014 онд Apple-ын хэрэглэгчдийн хувьд гайхалтай жил байлаа. Шинэ үйлдлийн систем, шинэ төхөөрөмжтэй зэрэгцээд шинэ апп-ууд хэрэглэгчдийн сонголтыг арвижуулсаар… Үүний дотроос энэ онд iPhone ухаалаг гар утсанд зориулагдан гарсан хамгийн шилдэг 12 апп-уудыг танилцуулж байна.
1.Acorns
Урт хугацааны санхүүгийн амжилтанд мөнгө хадгалах нь чухал нөлөө үзүүлдэг боловч түүнийг эхлүүлнэ гэдэг амаргүй зүйл байдаг. Харин энэхүү апп өдөр тутмын худалдан авалтаасаа багахан хэмжээний мөнгийг өөрийн үнэт цаасны багцад хөрөнгө оруулалт болгон хийх боломжийг олгосон. Acorns нь үнэгүй апп боловч нэгэнт мөнгө хадгалаад эхэлсэн бол сардаа 1 доллар төлөх учиртай.
2.Humin
Humin нь таны хадгалсан дугааруудыг тантай ямар холбоотой гэдгээр нь таньдаг. Тиймээс цагаан толгойн үсгийн дарааллаар бус хаана, хэзээ уулзсан, танилцсан гэх мэтээр нь хайлт хийх боломжтой.
3.Hyperlapse
Гайхалтай time-lapse бичлэг хийгээд түүнийгээ Instagram эсвэл Facebook-т хялбархан шейрлэх боломжийг олгосон энэ апп iPhone-ы урд талын камерыг ч дэмжиж ажилладаг.
4.Jelly
Google заримдаа тийм ч сайн хариулагч байж чаддаггүй. Харин сошиал ертөнц дэх таны найзууд илүү сайн хариултыг өгөх нь бий. Текст, зураг эсвэл газрын зургийн байршил ашиглан сошиал тойрог доторх найзууд, найзуудын найзууд, тэдний найзуудаас асуулт асуух боломж.
5.Kim Kardashian: Hollywood
Та Kim Kardashian-д хайртай эсвэл түүнийг үзэн яддаг ч бай хамаагүй Kim Kardashian: Hollywood гар утасны тоглоом нь энэ жилийн хамгийн алдартай тоглоом болсон. Энэхүү тоглоом нь тоглогчдод энэ алдартан хийгээд бусад оддын Холливудын хурдацтай амьдралын хэв маягт хөл тавих боломжийг олгосон.
6.LinkedIn Job Search
Өөрт хамгийн тохиромжтой ажлын байрыг хайх, ангилах, ялган салган шүүх боломжийг олгосон апп.
7.Nuzzel
Мэдээний апп-ууд маш олон ч заримдаа бид таньдаг хүмүүс, найзууд маань юу уншиж байгааг мэдэхийг хүсдэг. Nuzzel найзуудын чинь шейрлэсэн мэдээ мөн Twitter, Facebook дээр бичсэн сэтгэгдлүүдийг танд харуулна.
8.Overcast: Podcast Player
Энэхүү podcast апп-ын нэг гайхалтай тал нь Voice Boost бөгөөд энэ нь нам дуугаар ярьдаг хүний яриа орж ирсэн үед дууг тохируулах гэж илүү үйлдэл хийх явдлыг үгүй болгожээ.
9.Secret
Зөвхөн найзуудын дунд яригддаг хамгийн чанд нууцууд гэж байдаг. Үүнийг Secret-ээр дамжуулахад таны хэн болох чинь мэдэгдэхгүй, нэр чинь гарахгүй учир таны найзууд хэн нэгэн ойр дотны найз нь бичсэн гэдгийг мэдэх боловч яг хэн гэдгийг нь мэдэхгүй.
10. Swype
Яг л цахилгаан шиг хурдан бичих боломжийг олгох энэ апп-ыг ашиглахдаа үсэгнүүд дээгүүр хуруугаараа хурдан гүйлгээд л болоо.
11. Threes
Хамгийн энгийн тоглоомнууд хамгийн шилдэг нь байдгийн баталгаа бол Threes. Гоёмсог загвартайгаас гадна үнэхээр донтмоор тоглоом шүү.
12. TwoDots
Flappy Bird-ийг мартаж үз, TwoDots бол эргэлзээгүй донтуулах тоглоом. Хачирхалтай мэт харагдаж байгаа ч дөрвөлжингүүд ямар учиртай болохыг та хялбархан ойлгоно.
Chimeg Chimgee
2014/12/02 at 22:14
Bayarlalaa
Chimeg Chimgee
2014/12/02 at 22:14
Bayarlalaa
Chimeg Chimgee
2014/12/02 at 22:14
Bayarlalaa
Chimeg Chimgee
2014/12/02 at 22:14
Bayarlalaa
Chimeg Chimgee
2014/12/02 at 22:14
Bayarlalaa
Chimeg Chimgee
2014/12/02 at 22:14
Bayarlalaa
Chimeg Chimgee
2014/12/02 at 22:14
Bayarlalaa