Бүхнийг өөрчлөх хачирхалтай 10 барилгын материал

0

Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд шинжлэх ухаан болоод инженерчлэлийн салбарт гайхалтай алхмууд, дэвшилтэт үсрэлтүүд хийгдсэн. Бид олон гайхалтай ололт амжилтууд, шинэ нээлтүүдийн гэрч болоод зогсохгүй бидний амьдралыг эдгээр шинэчлэлт, өөрчлөлт, нээлт, ололтууд санаанд багтамгүйгээр өөрчилж байна. Дараах 10 барилгын материалууд нь хүн төрөлхтний төлөөлөл болсон эрдэмтэн мэргэд, зохион бүтээгчдийн бүтээлүүд бөгөөд барилга, бүтээн байгуулалтын техникийг үүрд өөрчилж чадах ажээ.

10. Карбон нано хоолойнууд

Бүхнийг өөрчлөх хачирхалтай 10 барилгын материал 1
Карбон нано хоолой нь химийн шинжлэх ухааны хамгийн бат бэх холболт болох sp2 холболтоор холбогдсон карбоны урт гинжин холбоос юм. Олон гайхалтай физик шинж чанар бүхий энэ хоолой нь ган төмөрнөөс 300 дахин бат бөх чанартай.

9. Супер хайлшууд

Бүхнийг өөрчлөх хачирхалтай 10 барилгын материал 2
Энэ нэр томьёог Цельсийн 1100 хүртэлх хэмд ажиллах чадах металлд хамааруулдаг. Супер хайлшууд нь тийрэлтэт хөдөлгүүрийн хөдөлгүүр орчмын маш халуун хэсэгт маш ашигтай. Супер хайлшууд нь ганцхан өдөрт гайхмаар хурдаар аялах дуунаас хурдан хөлгүүдийг бүтээх боломжийг бүрдүүлж байгаа юм.

8. Нэвт гэрэлтэж харагддаг хөнгөнцагааны исэл

Бүхнийг өөрчлөх хачирхалтай 10 барилгын материал 3
Хөнгөнцагааны ислийн энэ хэлбэр нь ган төмөрнөөс 3 дахин бат бөхөөс гадна нэвт гэрэлтэж харагддаг гэдгээрээ өвөрмөц. Тэнгэр баганадсан өндөр барилгууд энэ материалаар баригдсанаар тэнгэрийн хаяаг нэвт харах боломжтой болохын дээр өндөр байшингууд гудамжинд тусах нарны гэрлийг халхлах боломжгүй болох юм.

7. Метаматериалууд

Бүхнийг өөрчлөх хачирхалтай 10 барилгын материал 4
Үл үзэгдэгч хувцас хийх боломжийг олгох энэ материалын бас нэг дурдууштай тал нь хоёр хэмжээст дэлгэцэн дээр төгс голограмм бүтээх боломжийг олгож байгаа явдал аж.

6. Том цул очир алмаазнууд

Бүхнийг өөрчлөх хачирхалтай 10 барилгын материал 5
CVD буюу химийн уураар задлах машинд очир алмаазнуудыг хийснээр бүхэл том очир алмааз бий болгох аж. Очир алмааз нь бат бөх, хөнгөн жинтэй, хайлах, буцлах температур нь дэлхий дээрх ямар ч материалтай бараг харьцуулшгүй хамгийн өндөр учир барилгын хамгийн төгс материал болж чадна.

5. Цул бөөн Fullerene буюу карбоны молекул

Бүхнийг өөрчлөх хачирхалтай 10 барилгын материал 6
Очир алмаазын торлог/саваа нь очир алмаазнаас илүү бат бөх. Fullerene-ий нано хэмжээст бүтэц нь солонгорсон өнгөтэй байдаг. Fullerene нь очир алмаазнаас ч бат бөх байж болох ч илүү үнэтэй. Очир алмаазын үеийн дараа технологийн дэвшил Fullerene-ий үеийг авчирч болох л юм.

4. Хэлбэргүй материал

Бүхнийг өөрчлөх хачирхалтай 10 барилгын материал 7
Металл шил гэж нэрлэгддэг энэ материал нь үндсэндээ атомын гажигтай бүтэц юм. Ган төмөрнөөс 2 дахин бат бэх энэ материалыг атомууд өөрсдийгөө кристал бүтцэд шилжүүлэхээс өмнө хайлмаг хэлбэрийг нэн даруй хөргөснөөр бий болгодог. Энэ материалыг цэргийн хуяг дуулга, эрчим хүчний дамжуулагч зэрэг олон зүйлд хэрэглэдэг.

3. Металл хөөс

Бүхнийг өөрчлөх хачирхалтай 10 барилгын материал 8
75-95%-ийн хоосон зайтай ч бат бөх, хөнгөн энэ төрлийн материалын зарим нь усан дээр хөвдөг.

2. Е-Материал

Бүхнийг өөрчлөх хачирхалтай 10 барилгын материал 9
Электрон материал буюу даавууны боломжууд хязгааргүй. Энэ нь ирээдүйд хэрэглэгчид төхөөрөмжүүдээ барьж явахын оронд өмсөөд явах боломжийг олгоно. Хүмүүс өмссөн цамцан дээрээ дуртай бичлэгээ үзээд зогсохгүй бодсон бодлоо дуунд хувирган бусдад харуулах боломжтой болно.

1. Аэрогель

Бүхнийг өөрчлөх хачирхалтай 10 барилгын материал 10
Хөлдүү утаа гэж нэрлэгддэг энэ материал Гиннесийн дэлхийн дээд амжилтын 15 рекордыг эвдсэн. 99,8%-ийн хоосон зай нь энэ материалыг хагас нэвт гэрэлтдэг болгожээ. Мөн гайхалтай тусгаарлах шинж чанар нь халууныг огт гадагшлуулахгүй. Өчүүхэн хэмжээний аэрогель нь тоосгыг даах чадвартай нь энэ материалын бат бэх чанарыг харуулж байгаа юм.

1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *