Дэлхийн хамгийн хөгшин супермодель 83 настай

0

Дэлхийн хамгийн хөгшин супермодель 83 настай


Дэлхийн загварын ертөнцөд маш олон бүсгүйчүүд хүч сорьж байгаа ба маш өрсөлдөөнт талбар болох загварын салбарт ажиллаж байгаа бүсгүйчүүдийн хувьд цаг үргэлж гоо сайхан, гоолиг бие галбираа хадгалж үлдэхийн төлөөх цөхрөлтгүй тэмцлийг хийж байдаг гэхэд хилсдэхгүй. Загварын маш олон сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон зар сурталчилгааны талбарт гоолиг үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн л зураг голчлон ашиглагддаг бөгөөд залуу байх буюу нас маш чухал үзүүлэлт болдог. Бараг бүх хэвлэлд залуу бүсгүйчүүдийн зураг зонхилон хэвлэгддэг.Гэхдээ нас бол цаасан дээр бичдэг тоо, хүн хэдэн настай байх нь хамаагүй зөвхөн сэтгэлээрээ залуу, эрч хүчтэй, зоригтой явах хэрэгтэй гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж, загварын ертөнцөд хүч сорьдог 83 настай хатагтай байдаг аж. Мөнгөн хяруу унасан урт саарал үс, нүүрэн дээрх үй олон үрчлээс, унжсан арьс гээд цаг хугацаа энэ хатагтайн нүүрэнд арилшгүй тамгаа хэдийнээ дарсан ч тэрээр хахир хатуу, өрөвдөх сэтгэлгүй цаг хугацааны сүүдэрнээс сэтгэл зүрхээ залуу хэвээр нь авч үлдэж чадсан байна. Хурц тод бөгөөд ухаалаг, сэргэлэн цовоо нүдээрээ өөрийгөө илэрхийлдэг энэ хатагтайг Дафне Селфе /Daphne Selfe/ гэдэг. Хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй мөн хамгийн зоригтой эмэгтэйчүүдийн нэг гэж гарцаагүй нэрлэгдэх Дафне Селфе мөнгөний гарз гэж боддог учир хэзээ ч ямар нэгэн гоо сайхны мэс ажилбар хийлгэж байгаагүйгээс гадна хоолны дэглэм барьж өөрийгөө зовоодоггүй мөн үсээ бууралтаж эхэлсэн цагаас нь хойш нэг ч удаа будаж байгаагүй гэнэ. 57 настай Марк, 53 настай Клайр, 51 Роуз нарын гурван хүүхдийн эх энэ хатагтай өвдөж, бусдын гарт орохоос өөр юунаас ч айдаггүй. Хорин настай байхаасаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн ч 24 настайдаа нөхөр Жимтэйгээ гэрлэснээр загварын ертөнцийг орхиж, гэр бүлээ нэгдүгээр тавин амьдрах болжээ. Түүний нөхөр Жим телевизэд ажиллаж байгаад дараалан цус харвасны улмаас байнгын асаргаа хэрэгтэй болсон ба Дафне эр нөхрөө 1997 онд 72 насандаа нас барах хүртэл нь асарч халамжилсаар байжээ. Жилийн дараа түүнд Vogue сэтгүүлийн насны талаарх тусгай хэвлэлийн стилист загварын тайзан дээр алхах саналыг тавьснаар дахин загварын ертөнцийн хаалгыг татсан нь энэ аж. Дуучин Мадоннагийн алдарт конус хэлбэртэй хөхний даруулга, корсетны адил загвартайг өмсөж, үсээ ч мөн адилхан байдлаар засуулан зургаа авахуулж байгаа Дафне хэмээх 83 настай супермодельтой дараах гэрэл зургуудаар дамжуулан танилцахыг урья.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/04/12 at 23:18

    tsag hugatsaa gej hen ch diildegdehgui zuil yum daa

  2. Зочин

    2013/04/13 at 00:40

    argaguin erhend hogshirchdee .. hehe

  3. Зочин

    2013/04/13 at 10:37

    l(oooooooool jam esoooroo l bsn n deer hench bsn ireed butsdag hoino

  4. Зочин

    2013/04/13 at 11:07

    zaluuda shn busgui bjee

  5. McTavish

    2013/04/13 at 14:44

    хмм аргагүй л модел байждээ…

  6. capaa7g

    2013/04/15 at 08:53

    tsag hugatsaa ungursun ch durtai zuilee hiiseer l…

  7. uniQu3

    2013/04/15 at 18:20

    гандан буураагүй байнаа хаха

  8. Зочин

    2013/04/16 at 11:16

    korea yawj mes zasal hiilegvel bid nar.n hen ch tanihgui shd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *