Хийх дургүй ажилдаа хэрхэн дуртай болох вэ?

0

Сэтгэлдээ тохирсон ажилтай болно гэдэг тэр болгонд олдох завшаан биш. Ихэнх нь яаж ийж байгаад ажилтай болсондоо баярлана, зарим нь цалинд нь болж ажиллана. Хийх ажлаа үзэн ядах хүн аз жаргалтай байж чадахгүй, мэргэжлийн хувьд ч өсөж дэвжих нь юу л бол, үүнтэй уялдаад цалин ч нэмэгдэхгүй. Ажилдаа хэрхэн дурлах вэ? Танд өгөх зөвлөгөө байна.

Анхны алхам: эерэг талууд

Хүн төрөлхтөн эерэг талыг харахаас илүүтэй сөрөг талыг хамгийн түрүүнд олж харахаар зохиогджээ. Угтаа эерэг тал нь сөргөөсөө илүүтэй байх тохиолдол элбэг. Ажил ч мөн үүнд хамааралтай. Тийм ээ, та өглөө зургаан цагт босоод оройдоо нэг юм гэртээ орж ирдэг байж болно. Гэхдээ өндөр цалинтай, сонирхолтой ажилтай, өндөр албан тушаал хашдаг бол яах уу? Зөвхөн сөрөг талтай ажил гэж хаана ч байхгүй. Эерэг, сөрөг талыг хослуулахад л гол шалтгаан оршино.

 

Хоёр дахь алхам: мэргэших

Хамгийн ашигтай хөрөнгө оруулалт – өөртөө хөрөнгө оруулах. Өөрийгөө боловсрол, мэргэжлийн хувьд байнга дээшлүүлж бай. Тэгвэл ажил ч сонирхолтой болж эхэлнэ (танд шинэ боломжууд нээгдэнэ).

 

Гуравдугаар алхам: хариу өгөх

Ажил хийж байна гээд зөвхөн аваад байж болохгүй, бас өгч сурах хэрэгтэй. Өөрийнхөө мэдлэг, цагийг ажилдаа зориулж харин та материаллаг хөрөнгө буцааж авна. Дуртай ажил байвал яагаад илүү ихийг өгч болохгүй гэж? Хариуд нь та албан тушаалын хувьд өсөх боломжтой болно, өөрөөр хэлбэл материаллаг баялаг нэмэгдэнэ. Илүү их хүнтэй танилцаж улам их боломжийг өөртөө нээнэ.

 

Дөрөвдүгээр алхам: амралт

Ажиллахын зэрэгцээ амрахаа мартаж болохгүй. Ядраад байвал босоод биеэ сэргээх дасгал хийж болно. Цайны цагийг өөртөө зориул, зөвхөн хоол идээд дуусгахгүй зугаалж өнгөрөөгөөрэй. Бүтэн нойртой байхаа мартаж болохгүй, илүү сайн ажиллахад нөлөөлнө. Ээлжийн амралтаа аваад ажлын тухай бодох хэрэггүй, амьдралын баяр баяслыг бүрэн утгаар нь мэдэр.

 

Тавдугаар алхам: шалтгаан ба үр дагавар

Удирдлага тань сэтгэл дундуур байвал шалтгааныг тодорхойл. Таныг ухамсаргүй ажилтан гэж үзэж байж болно. Хэрвээ тийм бол өөрийгөө илүү ихээр дайчил, хүлээсэн ажлын гүйцэтгэлийг сайжруул, гаргасан үр дүнгээ удирдлагаасаа бүү нуу. Хэрвээ удирдлагаас өгсөн шүүмж бодит байдалтай нийцэхгүй байвал илэн далангүй хэл, магадгүй танд тодорхой зааварчилгаа өгөх байх.

 

Зургаадугаар алхам: Фэн шүй

Иймэрхүү зүйлд итгэдэг бол анхааралдаа аваарай. Фэн шүй-гийн итгэл үнэмшлээр бол амжилт хойд зүгт байдаг. Энэ газар жижиг усан оргилуур, эсвэл усаар хөдлөх ямар нэгэн зүйл тавь. Эд баялаг дуудах зүйл тавьсан ч болно.

 

Гэхдээ…

Эдгээр аргыг ашигласан ч гэсэн ажилдаа нэг л дурлаж өгөхгүй байвал та ажлаа солих тухай бодох цаг нэгэнт болжээ. Нөхцөл байдлыг өөрчлөхөөс бүү ай – амжилттай хүмүүс ганц удаа унаагүй л байх. Өөрт таалагддаг зүйлээ хий, тавьсан саналыг хүлээж ав, өөрийгөө шинэ зүйлд турш. Энэ бүгд таныг хүсэн хүлээсэн газар тань хүргэх болно.

7
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *