
Эдгээр алдартнуудад бүх зүйл бий: авьяас чадал, нэр хүнд, мөнгө, бүхний хүндэтгэл, гоо үзэсгэлэн. Тэдэнд шүтэн бишрэгчид нь мэхийн ёсолж хүндэлнэ, тэднийг мөрөөднө, шүтэн бишрэгчид нь бага ч болов “хүрч” мэдрээсэй гэж лааны баримал хийж бүтээнэ. Харин эдгээр 10 оддод даанч аз гийсэнгүй. Эдгээр алдартнуудын лааны тосон баримлуудыг хараад өмнөөс нь харамсах сэтгэл төрнө.
1. Опра бол хэвлэл мэдээллийн жинхэнэ хатан хаан! Харин түүний лааны тосон баримлын хувьд …

Опра, энэ чи мөн үү?

2. Энэ дэлхийн бүх бүсгүйчүүд Кейт Миддлтонд атаархдаг гэхэд буруудахгүй, арга ч үгүй биз, ханхүүтэй гэрлэсэн бүсгүй шүү дээ. Гэхдээ энэ тохиолдолд атаархах шаардлага гарахгүй нь

Энэ тэгээд одоо ханхүү Уильям юм уу? Үгүй дээ, баярлалаа. Яах вэ бас өтгөн үстэй болгочихжээ.

3. Жастин Тимберлейк. Тэр бол өөгүй залуу – жүжигчин, дуучин, хөгжмийн зохиолч, бүжигчин. Даанч …

Хүүе Жастин, бие нь чинь зүгээр үү? Хэн нэг нь эмч дуудаарай.

4. Үзэсгэлэнтэй Селена Гомез. Сайхан бүсгүй шүү.

Харин түүний лааны тосон баримлыг яаж орхио вэ? Селенагийн харь гарагийн хувилбар гэлтэй харагдана.

5. Лео, сайхан Лео минь. Чи нөр их хөдөлмөрийн эцэст Оскар авч чадсан. Одоо бид тайван унтаж болох нь ээ

Үгүй ээ! Юун тайван унтах вэ? Шууд л хар дарж зүүдлэх нь байна шүү дээ.

6. Жулия Робертс – авьяас чадалтай жүжигчин, “Pretty Woman” киноны домогт дүрийг бүтээсэн, үзэсгэлэнтэй, нүүр дүүрэн инээмсэглэх бүсгүй

Тийм ээ, үнэхээр сайхан инээмсэглэлтэй хүн шүү. Маш их.

7. Женнифер Гарнер – үнэхээр үзэсгэлэнтэй. Нухацтай, та тэр өхөөрдмөөр дүр төрхийг нь хар л даа

Үгүй ээ! Энэ л биш шүү! Та нар Женниферийг яаж орхио вэ?

8. Майли Сайрусын тухай бидний мэдэх зүйл гэвэл тэр гадаад төрхөөрөө туршилт хийх дуртай

Гэхдээ ийм хэмжээнд биш шүү …

9. Роуэн Аткинсон бол мистер Бин гэдэг дүрээрээ алдартай. Гэхдээ түүнийг мадам Тюссогийн музейд ийм болгож хувиргана гэж хэн бодох вэ дээ?

Юу? Энэ одоо хэн юм бэ? Мистер Бен? За, та нар тоглож байгаа байлгүй дээ.

10. Том Хэнкс хоёр ч удаа “Оскар”-ын шагнал хүртсэн жүжигчин. Олон шүтэн бишрэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдэж хүндэтгэл хүлээсэн алдартан. Гэхдээ лааны тосон баримал нь түүнтэй бага ч болов адилхан байж даанч чадсангүй

Чак Ноландын “Cast Away” киноны дүр хүртэл хүнд хэцүү өдрүүддээ Томын лааны тосон баримлаас хавьгүй дээр харагдаж байлаа.








