Тоглосон кино бүртээ ижил хэв маягтай дүрийг бүтээдэг 13 алдартан

0

Дэлхийн кино урлагт өөрийн гадаад төрх, хэв маягаараа хэдийн танил болсон жүжигчид олон бий. Улмаар тэдний нэрийн хуудас болсон дүр төрхийг ч найруулагчид өөрсдийн кинонд түгээмэл ашиглах хандлага бий болжээ. Тухайлбал жүжигчин Dwayne Johnson-ын тоглосон дүр бүр тусгай ажилтан эсвэл ширэнгийн хаа нэгтээ амьдардаг хэн нэгний дүр байдаг гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Манай сайт уншигч танд тоглосон кино бүртээ ижил хэв маягтай хэн нэгний дүрийг бүтээдэг алдартнуудыг танилцуулж байна.

1. Adam Sandler – Галзуу гэвч өгөөмөр сэтгэлтэй залуу

© Blended / Gulfstream Pictures and co-producers, © Bedtime Stories / Walt Disney Pictures and co-producers, © Jack and Jill / Columbia Pictures and co-producers

Холливудын хамгийн өндөр ашиг орлоготой ажилладаг жүжигчдийн нэгээр нэрлэгддэг түүний бүтээсэн дүрүүд ихэвчлэн галзуудуу гэмээр зан араншинтай боловч өгөөмөр, нинжин сэтгэлтэй нэгэн байх нь олонтаа. Ямартай ч түүний тоглосон кинонуудыг эв хав муутай хошин төрлийн бүтээл хэмээн шүүмжлэх хүмүүс байдаг ч үзэгчид түүний бүтээлд дуртай байдаг нь эргэлзээгүй биз ээ.

 

2. Michelle Rodriguez – Чадварлаг бөгөөд сайхан бүсгүй

© Fast & Furious / Universal Pictures and co-producers, © Avatar / Twentieth Century Fox and co-producers, © F9 / Perfect Storm Entertainment and co-producers

Жүжигчин Michelle Rodriguez тоглосон кино бүртээ тун элдэвтэй, харц булаасан сайхан бүсгүйн дүрийг бүтээдэг гэхэд хилсдэхгүй. Түүний бүтээсэн дүрүүд ихэвчлэн гол дүрийн халуухан найз бүсгүй эсвэл цэpэг, цaгдаагийн хүчний ур чадварлаг албан хаагчийн дүр байдаг билээ.

 

3. Morgan Freeman – Ухаалаг зөвлөгч нэгэн

© Now You See Me 2 / Summit Entertainment and co-producers, © The Shawshank Redemption / Castle Rock Entertainment and co-producers, © Bruce Almighty / Spyglass Entertainment and co-producers

Ухаалаг төрх, баргил хоолой, тайван дөлгөөн зан байдал нь түүнийг яах аргагүй энэ төрлийн дүрд бүрэн нийцсэн жүжигчин гэдгийг илтгэнэ. Тэрээр Академийн шагнал, Алтан бээлий гэх мэт нэр хүндтэй бүхий л шагналын эзэн болсон нэгэн билээ.

 

4. Jason Statham – Бүдүүн хоолойтой чанга эр

© Mechanic: Resurrection / Summit Entertainment and co-producers, © Safe / Lionsgate and co-producers, © The Meg / Maeday Productions and co-producers

Хэдийгээр жүжигчний ур чадварын хувьд маш сул хэмээн шүүмжлэгддэг ч түүнийг тyлаантай киног шинэ тавцанд хүргэсэн нэгэн хэмээн үзэгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэрээр карате, кикбокс зэрэг тyлааны спортоор хичээллэж байсан тул тyлаант кинонд ихэвчлэн дүр бүтээдэг ажээ.

 

5. Paul Rudd – Сэтгэл татам, романтик нэгэн

© Admission / Focus Features and co-producers, © Over Her Dead Body / Gold Circle Films and co-producers, © I Love You, Man / Dreamworks Pictures and co-producers

Урлагийн замналдаа нийт 100 гаруй бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин Paul Rudd өнгөрсөн 30 жилийн хугацаанд романтик, сэтгэл татам нэгний дүрийг ихэвчлэн бүтээж байжээ.

 

6. Helena Bonham Carter – Этгээд эмэгтэй

© Fight Club / Fox 2000 Pictures and co-producers, © Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street / Dreamworks Pictures and co-producers, © Harry Potter and the Deathly Hallows: Part 2 / Warner Bros. and co-producers

Жүжигчин Helena Bonham Carter-ыг бид этгээд дүр төрх, зан араншинтай бүсгүйн дүрээр нь илүүтэй мэдэх билээ.

 

7. Seth Rogen – Өгөөмөр сэтгэлтэй, энгийн даруу нэгэн

© Pineapple Express / Columbia Pictures and co-producers, © Neighbors / Good Universe and co-producers, © Knocked Up / Universal Pictures and co-producers

Комедиан Seth Rogen ихэвчлэн өгөөмөр зөөлөн сэтгэлтэй, хошин шогийн мэдрэмжтэй энгийн даруу нэгний дүрийг бүтээдэг.

 

8. Rebel Wilson – Эв хавгүй, гэнэн бүсгүй

© The Hustle / Metro-Goldwyn-Mayer (MGM) and co-producers, © Super Fun Night / Conaco and co-producers, © Isn’t It Romantic / BRON Studios and co-producers

Түүний бүтээсэн дүрүүд ихэвчлэн кинонд эрч хүч нэмдэг гэнэн томоогүй, эв хавгүй нэгний дүр байдаг.

 

9. Michael Cera – Итгэл даахгүй залуу эр

© Scott Pilgrim vs. the World / Universal Pictures and co-producers, © Youth in Revolt / Dimension Films and co-producers, © Arrested Development / Imagine Entertainment and co-producers

2003-2006 оны хооронд “Arrested Development” цувралд тэрээр болхи нэгэн болох George Michael Bluth-ын дүрийг бүтээсэн юм. Түүнийг туранхай, залуухан төрхтэй, буржгар үстэй тул энэ төрлийн дүрүүдэд тохирно хэмээн сонгодог байж ч болох биз ээ. Тэрээр Тони шагнал гардуулах ёслолоос Шилдэг жүжиглэлт шагналыг хүртэж явсан чамгүй авъяаслаг жүжигчин билээ.

 

10. Nicolas Cage – Адал явдалд дурлагч эр

© Next / Paramount Pictures and co-producers, © Stolen / Millennium Films and co-producers, © National Treasure: Book of Secrets / Walt Disney Pictures and co-producers

Тэрээр 1980-1990 оны хооронд ихэвчлэн драма болон романтик киноны дүрд тоглодог байсан бол 2000 он гарснаар адал явдлаар дүүрэн эрийн дүрүүдийг ихэвчлэн бүтээх болжээ.

 

11. Liam Neeson – Дэг журамтай, тусгай ажилтан байсан нэгэн

© Non-Stop / StudioCanal and co-producers, © Taken 2 / EuropaCorp and co-producers, © Run All Night / Warner Bros. and co-producers

1978 оноос кино урлагт хөл тавьсан жүжигчин Liam Neeson “Schindler’s List” кинонд бүтээсэн дүрээрээ анх бидний танил болж байсан билээ. Тэгвэл тэрээр тус киноноос хойш “Taken” киногоороо алдар нэрийн оргилд хүрч ихэвчлэн хатуу дэг журамтай, тусгай ажилтан байсан эрийн дүрийг бүтээх болсон юм.

 

12. Ryan Reynolds – Хөгжилтэй эр

© Free Guy / 20th Century Studios and co-producers, © The Nines / Destination Films and co-producers, © Green Lantern / Warer Bros. and co-producers

“Deadpool” киногоороо өндөр амжилт үзүүлсэн тэрээр ихэвчлэн хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй нэгний дүрийг бүтээдэг.

 

13. Kristen Stewart – “Twilight” цувралын Bella-тай ижил хэв маягтай эмэгтэй

© Personal Shopper / CG Cinéma and co-producers, © Welcome to the Rileys / Samuel Goldwyn Films and co-producers, © Café Society / FilmNation Entertainment and co-producers

Тоглосон кино бүрээс нь түүний 2010-аад онд анх олны танил болж байсан Bella-ийн дүрийг олж харах боломжтой гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр гадаад дүр төрх нь нэгэн хэвийн боловч түүний жүжиглэх ур чадварыг сүүлийн жилүүдэд мэргэжилтнүүд ихээр сайшаах болсон билээ.

39
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *