Анжелина Жоли ба Брэд Питт нар бүх хүүхдүүдээ дэлхий ертөнцөөс ангид байлгахыг хүсдэг – тэд гэрээрээ хичээлээ заалгуулж, хэн нь ч сошиалд өөрийн гэсэн хаяггүй. Гэхдээ энэ бүх нууцлаг байдал бидэнд тэдний талаар улам ихийг мэдэх хүслийг төрүүлдэг.
Jolie-Pitt нарын хүүхдүүдийн талаар сонирхдог хүмүүс олон байдаг. Тийм ч үүднээс бид та бүхэндээ тэднийг одоо хэрхэн өсч торницгоосон тухай мэдээг хүргэхээр бэлтгэлээ.
1. Maddox Chivan
Jolie 2002 онд Камбожийн Баттамбанг гэх газраас анхныхаа хүүхдийг өргөж авч байв – тэр үед 7 сартай жаахан байсан. 4 жилийн дараа Brad Pitt бас түүнийг өргөж авсан бөгөөд “Jolie” гэх овгийг нь “Jolie-Pitt” болгож өөрчилсөн юм. Одоо тэр хэдийнээ 18 настай болсон бөгөөд Өмнөд Солонгосын Сөүл дэх “Yonsei” их сургуульд өнгөрсөн жилээс эхлэн суралцах болжээ.
2. Pax Thien
Jolie 2007 онд Вьетнамын Хо Чи Мин хотоос 3 настай Pax-ийг өргөж авч байжээ. Ирэх жил нь Pitt бас түүнийг өргөж авсан юм. Өнөөдөх тэр 16 нас хүрсэн бөгөөд гэрэл зурагт сонирхолтой нэгэн болжээ. Мөн тэрээр “Maleficent” кинонд чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ.
3. Zahara Marley
Zahara-г 2005 онд Этиопын Аддис Абабагаас Jolie өргөж авч байжээ. Тэр үед охин 6 сартай байв. Brad Pitt түүнийг ирэх жил нь өргөж авсан юм. Одоо тэр 15 нас хүрсэн бөгөөд аль хэдийнээ хэд хэдэн киноны санал хүлээж авсан байна. Гэхдээ түүний мөрөөдөл нь супер модель болох гэнэ.
4. Shiloh Nouvel
Анхныхаа мах цусны тасархайг өлгийдөн авахын тулд хосууд Намибиа улсыг зорьж байв. Jolie Свакопмунд гэх нэртэй хотод охиноо төрүүлсэн юм. Өнөөдөр Shiloh 14 нас хүрч, “LGBTQ+”-ийн шүтээнүүдийн нэг болжээ.
5. Knox Leon болон Vivienne Marcheline
2008 онд Jolie хоёр ихэр хүүхэд төрүүлсэн – хүү Knox, охин Vivienne – Францын Ницца хотын ойролцоох далайн эрэг дээрх эмнэлэгт амаржсан. Одоо тэд 11 нас хүрцгээсэн. Ах, эгч нар шигээ кинонуудын санал ойр ойрхон хүлээж авах болжээ.
Та Jolie, Pitt нар шиг олон хүүхэдтэй болохыг хүсдэг үү? Тэдний хүүхэд өргөж авсан шийдвэр нь зөв үү? Бидэнтэй санал бодлоо сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан хуваалцаарай.
Энхтуяа Доржсүрэн
2020/07/08 at 18:00
8adymț6iuìhu3uu
Nbźhbi66tttttþumj66jum7j6juuu6j6uj6y6 bzтсамммммиимисиииии тюмсисиимю ььь.
Ь
М
Tserendejid Gerel
2020/07/08 at 21:32
мундаг эмэгтэй
Д. Шүр
2020/07/10 at 01:24
Jinhene oduudiin zow buruug shvvdeg bid hen be