Шөнийн цагаар хөнжилнөөсөө хөлөө гаргаж унтах нь ямар ашиг тустай вэ?

0

Орой унтахаар хэвтэх үед бидэнд тулгардаг асуудлуудын нэг бол яах аргагүй унтаж чадахгүй орондоо хөрвөөх шүү дээ. Тэгвэл хөлөө хөнжлөөсөө гаргах нь танд туслах бяцхан шийдэл байж болох юм. Учир нь хүний бие 18°C дулаан орчинд маш сайн амрах нөхцөл бүрддэг ажээ. Хэрэв та унтах үедээ хөлөө хөнжлөөсөө гаргавал энэхүү төгс дулааны харьцаа бий болох боломжтой байдаг байна.

Хөнжлөөсөө хөлөө гаргаснаар биеийн дулаанаа тэнцвэржүүлэх боломжтой

Бидний хөл биеийн дулааныг төгс хөргөөгч болж чаддаг гэдгийг та мэдэх үү? Нойр судлалаар мэргэшсэн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хөл биеийн бусад хэсгүүдээс ялгаатай нь венийн болон артерийн судаснуудын холбоос хэсэг байдаг бөгөөд эдгээр судаснууд нь халуунд тэлж арьсанд илүү ойртон өөрийгөө хөргөж байдаг ажээ.

© depositphotos.com , © depositphotos.com , © depositphotos.com

Мөн түүнчлэн хөлний арьс үсгүй учраас шөнийн цагт сэрүүхэн байх нөхцөлийг хангаж байдаг. Үүний үр дүнд бидний биеийн хэм тэнцвэржиж, шөнийн цагт нойр сайн авах боломж бүрддэг аж.

 

 

Хөнжлөөсөө хөлөө гаргах нь таныг хурдан унтахад туслах болно

© depositphotos.com , © depositphotos.com

Унтаж амрахын тулд бидний биеийн дулаан 1-2 хэмээр буурах шаардлагатай байдаг. Тиймээс хэт халуунд унтах гэж хөрвөөдөг нь бидний бие дулаанаа тэнцвэржүүлж шаардлагатай хэмжээнд хүргэхээр тэмцэж буйн илрэл юм. Ийм учраас хөнжлөөсөө хөлөө гаргаж хэвтэх нь унтахад тань туслах болно. Ингэснээр төд удалгүй таны биеийн дулаан багасч зүүд нойрондоо умбах болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

 

Хөнжилд унтах шаардлагатай бол хөлөө гаргаж хэвтэх нь танд тохирох төгс байрлал байх болно

Хөнжилгүйгээр унтаж чадахгүй байх олон янзын шалтгаан бидэнд бий. Тэгвэл хөнжилтэй унтахад бидэнд тулгардаг хамгийн нийтлэг асуудал бол хэт халууцсанаас болж унтаж чадахгүй нойрмоглосон байдалд орох билээ. Харин та хөнжлөөсөө хөлөө гаргавал энэхүү байдалд орохоос сэргийлж чадах бөгөөд шөнийн турш биеийн дулааныг тохиромжтой хэмд байлгах нэгэн арга болдог ажээ.

Та хөнжлөөсөө хөлөө гаргаж унтдаг уу? Унтаж чадахгүй хөрвөөж байх үедээ энэ аргыг хэрэглэж байсан уу?

6
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Эрдэнэ

    2020/07/07 at 20:11

    Байнга,
    Хааяа хөлийн ул, тавхай халуу оргиод унтаж чаддаггүй, ванны алчуур хүйтэн усаар норгоод хөлөө ороож унтдаг. Манай нэг найз бас ийм асуудалтай гэсэн.

  2. Chuvsensenge Arildzembe

    Chuvsensenge Arildzembe

    2020/07/07 at 21:20

    Narantuya Gombosuren

  3. ээж маан цэцэрлэгийнхээ бүх хүүхдүүдийн хөл гарыг н гаргаад жимбийтэл н хучиж унтуулдаг байж билээ би тэр үед гайхаад л хардаг байж билээ ор н их гоё хашлагтай полиш орнууд одоо эргэж санахад сайхан дурсамж ээжийн маан нямбай зан

  4. А. Амар Жаргал

    А. Амар Жаргал

    2020/07/09 at 23:47

    Б. Ананд

  5. Hemlock Waterdrop

    Hemlock Waterdrop

    2020/07/10 at 04:33

    Юу вэ мангас идчийшдэ 😂

  6. Haliun Halika

    Haliun Halika

    2020/07/10 at 09:32

    6n huruu

  7. Syrabi Bæ

    Syrabi Bæ

    2020/07/10 at 11:50

    6 huruuuuu?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *