Хуйх өвдөхөд хүргэдэг шалтгаанууд болон гэрийн нөхцөлд уг асуудлыг хэвийн болгох уламжлалт эмчилгээний 10 арга

1

Урьд өмнө таны хуйх өвдөж байгаа юм шиг мэдрэгдэж байсан уу? Үүнээс болоод толгой чинь таллаж өвдөж байсан удаа бий юу? Хэрэв ийм зүйл танд тохиолдож байсан бол, энэ нь та хэт мэдрэмтгий хуйхтай болсон гэсэн үг юм. Өмнө нь үүнийг тодорхойгүй хам шинж гэж үздэг байсан боловч, шинэ тархвар судалгаагаар үүнийг мэдрэмтгий арьстай холбож тайлбарлах болсон. Шатаж буй мэт халуу оргих, загатнах болон арьс цочрох зэргээр маш олон тав тухгүй мэдрэмж төрүүлээд зогсохгүй, зарим нөхцөлд өвдөлт ч мэдрэгдэнэ. Нүүр болон хуйх гээд хэд хэдэн хэсгүүдэд өвдөлт мэдрэгдэж болно.

Бид та бүхэнд хэрхэн хуйх өвдөх зовиураас гэрийн нөхцөлд ангижрах зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Дээрээс нь та эдгээр бэлдмэлүүдийг туршиж үзэхээсээ өмнө заавал эмчид хандаж, тохирох зөвлөгөөг авах ёстой гэдгийг санаарай.

1. Бяцхан хумсны ханд

Арьсны нөхцөл байдалд хамгийн шилдэг тохирох бэлдмэл бол бяцхан хумс юм. Бяцхан хумс олон төрөл байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь энэхүү ханд юм. Нэмж хэлэхэд үүнийг гэртээ бэлтгэхэд маш амархан. Энэ нь тайвшруулах болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир, танд өвчнийг намдаах тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ.

© JetraTull / Pixabay © serezniy / depositphotos

 

2. Овьёос

Овьёосны найрлаганд их хэмжээний липид болон усанд уусдаг бодисууд агуулагддаг бөгөөд арьсыг чийглэг байлгах, хөвсгөр зөөлөн нэвс үүсэхээс сэргийлнэ. Хэрэв таны хуйх хуурайшилтаас болж өвдөж байгаа бол, энэ бэлдмэл танд яг тохирно. Та овьёосны саван эсвэл шингэнийг усанд шингэрүүлж, арьсандаа шууд түрхэж хэрэглэнэ.

© daffodil / depositphotos

 

3. Ногоон цай

Ногоон цай бол Хятадаас үүсэлтэй эртний ундаа бөгөөд эрүүл мэндийн дархлааг сайжруулах ач тустай. Мөн арьсыг нөхөн сэргээнэ. Хандыг хэрэглэх нэг арга зам бол жин тавих эсвэл шууд хуйхандаа түрхэж хэрэглэх юм. Та энэ бэлдмэлийг өвчнийг намдтал хэрэглэх боломжтой.

© AntonMatyukha / depositphotos © zestmarina / depositphotos

 

4. Зуун наст ургамал болон зөгийн бал

Маск бол арьсны олон асуудлыг эмчлэх үр дүнтэй бөгөөд энгийн аргуудын нэгээс гадна хуйхандаа түрхэж хэрэглэхэд сонирхолтой мэдрэмж төрүүлнэ. Зуун наст ургамал болон зөгийн бал нь найрлагандаа олон төрлийн витамин агуулдаг учир, арьсыг зөөлхөн болгоход тусална. Иймд та уг ургамлын үргүй ялзмагийг зөгийн балтай хольж хэрэглэснээр тэвчихийн аргагүй өвдөлтийг эмчлээд зогсохгүй, зовиурыг арилгах болно.

© casellesingold / Pixabay © stevepb / Pixabay

 

5. Алтантовч цэцгийн ханд

Алтантовч цэцэг бол эрүүл мэндэд олон талын ач тустай ургамал бөгөөд дархлааны системийг сайжруулна. Нэмж хэлэхэд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул арьсыг эрүүл байлгахад тусална. Хандыг хуйхандаа түрхсэнээр цэвэрлэгээ хийж, цочролоос сэргийлэх болон арьсанд явагдаж байгаа үрэвслийг бууруулна.

© zerin117 / Pixabay

6. Хуйхны иллэг

Иллэг биед олон арга замаар тайвшралыг өгнө. Хэрэв таны хуйх өвдөж байгаа бол, та хурууныхаа өндгөөр хуйхандаа иллэг хийж болох бөгөөд энэ нь мэдрэлийн төгсгөлүүдийг идэвхжүүлэхэд туслаж, цус болон булчинг нөхөн сэргээнэ.

© deeblue / depositphotos

 

7. Хангалттай ус уух

Эрүүл мэндийн хувьд ус бол хамгийн сайн эмчилгээнүүдийн нэг билээ. Хэрэв та хуйх цочрох эсвэл өвдөхөөс болж зовж шаналж байгаа бол, энэ арга маш том тус хүргэнэ. Яагаад гэвэл ус эдүүдийг нөхөн сэргээх, чийглэх болон арьсны торгомсог байдлыг нэмэгдүүлэх ач тустай. Иймд хэрэв та дээрх аргуудыг туршиж үзээд аль нь ч үр дүнтэй биш байвал, хангалттай хэмжээний ус уугаад үзээрэй.

© lighthouse / Depositphotos © VitalikRadko / Depositphotos

 

8. Халуун болон хүйтэн жин

Мөс тавих нь хуйхны өвчинг намдааж, үрэвслийг бууруулна. Хэдий тийм боловч, та ил шархан дээр тавихдаа болгоомжтой байх хэрэгтэй. Нөгөө талаасаа халуун жин булчинг тайвшруулж, сайн эмчилгээ үзүүлнэ.

© imagepointfr / Depositphotos © piotr_marcinski / Depositphotos

 

9. Кофе уух

Нэмж хэлэхэд кофе нь амттай уух зүйлээс гадна, эрүүл мэндэд олон талын ач тустай. Тэр тусмаа үрэвсэл явагдаж байгаа буюу хлорогены хүчлээс үүдэлтэй арьсны цочролд сайн нөлөөтэй. Та кофег ууж эсвэл хуйхандаа маск болгон хэрэглэж болно.

© liudmilachernetska / Depositphotos

 

10. Дасгал хөдөлгөөн

Дасгал бол хүний биед хамгийн их ач тустай зүйлсийн нэг бөгөөд эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй, тэр тусмаа арьсанд. Биеийг хүчилтөрөгчөөр хангаад зогсохгүй, стрессийг бууруулж, ядралтыг багасгах бөгөөд арьсыг эрүүл болгоно.

© AllaSerebrina

Урьд өмнө нь таны хуйх өвдөж байсан уу? Та ямар арга хэрэглэж, уур хүрмээр уг зовиураас салж байсан бэ? Бидэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцаарай.

7
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *