Хэрэв та өдөр бүр амтат төмс идвэл таны биед дараах гайхалтай 4 зүйл тохиолдоно

3

Эрүүл хооллох нь маш чухал зүйл. Амтат төмс нь тослог, цардуултай хүнсний ногоо ба чихэрлэг амттай. Мөн энгийн төмснөөс бага калори агуулдаг. Их хэмжээний шим тэжээл болон антиоксидант найрлаганд нь байдаг.

Энэ хүнсний ногоо хоолонд гайхалтай амт оруулахаас гадна эрүүл мэндэд олон талын ач тустай гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн хамгийн эрүүл хүнсний жагсаалтад дээгүүр байр эзэлдэг. Эрүүл мэндэд үзүүлэх 4 үр нөлөөг та бүхэндээ хүргэж байна:

1. Цусан дахь сахарыг хянана

Таны цусан дахь сахар болон энергийн хэмжээ хоорондоо хамааралтай зүйлс. Амтат төмс биед хэрэгтэй сахарыг сахарын хэмжээг нэмэлгүйгээр олгодог. Байгалийн гаралтай сахар амтат төмсний найрлаганд байдаг ба цусны урсгалд удаанаар нэвтэрч, сахарыг задлалгүй, энергийн тогтвортой эх сурвалж болдог байна.

Дээрээс нь нэмж хэлэхэд Япончууд цагаан өнгийн амтат төмсийг хооллолтын нэмэлт тэжээл болгон ашиглах боломжийг бүрдүүлсэн ба энэ нь чихрийн шижин өвчин тусахад хүргэж болзошгүй сахарын хэмжээг хянахад тусалдаг аж. Судлаачид Хойд Каролина дахь амтат төмс Япончуудын үйлдвэрлэж буй нэмэлт тэжээлтэй адилхан үр дүнтэй болохыг олж тогтоожээ.

 

2. Шим тэжээлээр хангана

Амтат төмсний найрлаганд төмөр (улаан болон цагаан цусны эсүүдийг ялгаруулдаг), витамин Д (дархлааны систем болон бамбай булчирхаг дэмждэг), магни (стрессээс ангижруулдаг) болон кали (зүрхний хэмийг тогтворжуулахад тусалдаг) зэрэг эрдэс бодисуудыг агуулдаг байна.

 

3. Хорт хавдар тусах эрсдэлийг бууруулна

Амтат төмс (тэр дундаа улбар шар өнгөтэй нь) найрлагандаа их хэмжээний бета-каротин агуулдаг ба энэ нь хөх болон өндгөвчний хорт хавдар тусахаас сэргийлдэг аж. Дээрээс нь судлаачид тод ягаан өнгийн амтат төмс хорт хавдрын эсийн өсөлтийг удаашруулдаг болохыг баталжээ.

 

4. Хоол боловсруулах үйл ажиллагаанд тусална

Амтат төмс нь ширхэглэгээр баялаг учир биеийн хоол боловсруулах үйл явцыг тогтворжуулж, гэдэс өвдөлтийг намдаах ач тустай.

Санамж

Амтат төмс найрлагандаа их хэмжээний шим тэжээл агуулдаг боловч, мөн өндөр хэмжээгээр нүүрс ус агуулдаг байна. Нэг удаа хоол хүнсэнд хэрэглэхэд 100 калорийг авна гэсэн үг. Хэрэв та бөөрний өвчтэй бол мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь бөөрний өвчин туссан үед кальц-оксалатаар баялаг амтат төмсийг хоол хүнсэнд хэрэглэж болохгүй гэж зөвлөдөг.

Хэрэв таны хумс эсвэл арьс бага зэрэг улбар шар өнгөтэй болох юм бол, амтат төмсний хэрэглээгээ багасгаарай. Найрлаганд нь их хэмжээгээр агуулагддаг витамин А болон бета-каротины хэмжээ таны арьс, хумсыг хулуу шиг харагдуулах эрсдэлтэйг анхаарна уу.

Танд эрүүл энхийг хүсье!

15
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *