Хүүхэддээ заавал их мөнгө зарцуулахгүйгээр сайн эцэг эх байх 15 арга. Хүүхэдтэй гэр бүлийн төсвийг өчүүхэн ч гэсэн хэмнэж чадна

2

Орчин үеийн эцэг, эхчүүдийн уриа нь “Сайн болгоныг хүүхдэдээ” гэдэг болжээ. Үүнд муу зүйл байхгүй, гэхдээ заримдаа материаллаг эд зүйлийн араас хэтэрхий их хөөцөлдсөн эцэг эхчүүд хамгийн чухал зүйлийг орхигдуулж байгаагаа мэддэггүй. Хамгийн үнэ цэнэтэй зүйл бол анхаарал. Сурталчилгааны мэргэжилтнүүд нөхцөл байдлыг ашиглан өөрийн хүүхдэд хэмнэлт гаргах хэрэггүй гэсэн суртал ухуулгыг явуулна, жишээ нь өөрсдийн барааны савлагаан дээр “люкс”, “элит” эсвэл “премиум” гэх мэт тодорхойлолт тавих ажээ.

Шинэхэн авч өгсөн сэгсэрдэг тоглоомноос хүүхэдтэйгээ өнгөрөөсөн цаг хугацаа хамгаас илүү үнэ цэнэтэй. Хүүхэдтэй гэр бүлийн төсвийг өчүүхэн ч гэсэн хэмнэж болох зарим нэг аргуудаас танилцуулж байна.

  • Үнэгүй хүүхдийн хувцас санал болгож байгаа бол шинэ хувцас худалдаж авах шаардлагагүй. Залуу эцэг эхчүүд хүүхдэдээ маш олон төрлийн хувцас худалдаж авдаг, эрчимтэй өсөж томорч байгаа хүүхэд нь тэр болгоныг өмсөж ч амжихгүй. Хэрвээ танд хүүхдийнхээ хуучин хувцсыг санал болгох ах дүүс байгаа бол тэдний саналыг хүлээж аваарай.
  • Өсгийтэй өмд, комбинзоны оронд задгайг аваад уртхан оймс л өмсүүлчих. Унтлагын хувцас ч мөн адил. Хүүхдийн өсөлт маш хурдан явагдах тул битүү өмд түүнд саад болно.
  • Хуурайлах ширээ, хөлд оруулагч, манеж, угж ариутгагч – энэ бүгд мөнгөний дэмий зарлага. Хуурайлах ширээг ор, буйдан бүрэн орлоно, харин бусад бараа бүтээгдэхүүний хэрэглээний хувьд эмч нар одоо болтол анхаарал болгоомжтой хандахыг анхааруулсаар байгаа. Хүүхдийн угжийг усанд буцалгаж ариутгаж болно, тэр бүү хэл богино долгионы зууханд ч ариутгадаг. Хэрвээ дээрх хүүхдийн хэрэгслүүд үнэхээр шаардлагатай гэж үзвэл – танилуудаасаа хэрэглэж байсныг авч болохыг бүү мартаарай.
© Depositphotos
  • Бага насны хүүхдэд зөөлөн дэр, дулаахан бүтээлэг зэрэг огт хэрэггүй. Бүр эсрэгээрээ түүнд аюултай гэж үздэг. Хүүхдийн оронд хатуу гудас, даавуунаас өөр юу ч байх ёсгүйг анхаараарай.
  • Өлгийг нь өөрсдөө оёцгоо. Цэвэр зөөлөн даавуу худалдаж аваад өлгийгөө оёорой. Ямар ч тохиолдолд хүүхдийн барааны дэлгүүрээс худалдаж авснаас хамаагүй хямд тусна.
  • Түрээсээр авч болох аливаа зүйлийг бүү худалдаж авч бай. Өсөж том болж байгаа хүүхдүүд аав, ээжээсээ гүнж эсвэл супер баатрын хувцас нэхэж эхэлнэ. Төд удалгүй тэдний сонирхол өөрчлөгдөнө гэдгийг бодолцоорой, энэ үед “Frozen”-ы Эльсагийн даашинз худалдаж авалгүй зүгээр л түрээсээр авч болно.
© Depositphotos
  • Өөрсдөө хоолыг нь бэлдэнэ. Хүүхдийг анх бор хоолонд оруулахад хоолны олон хувилбар бий – төрөл бүрийн нухаш, каш. Энэ бүгдийг өөрсдөө бэлдэж болно. Ногооны нухашны хувьд өвлийн улиралд шинэхэн ногоо байхгүй жоохон хүндрэлтэй байж болох юм. Өвлийн улиралд үнэтэй ногоо авахгүйн тулд намар шинэ ургацаас нөөцөлж хөлдөөж болохыг бүү мартаарай.
  • Хэрвээ танд хоол хийх зав үнэхээр байхгүй бол шилтэй нухашийг бөөнөөр нь худалдаж аваарай. Хадгалах хугацааг нь харин сайтар анхаарна.
© Depositphotos © Depositphotos
  • Живх аль болох бага хэрэглэнэ. Живх солихдоо хүүхдийг аль болох нүцгэн байлгаж агаар оруулахыг эмч нар зөвлөж байна. Хүүхдийг томрох тусам живхнээс холдуулна, нэг ой гэхэд аль болох даавуун дотуур хувцас өмсгөж дасгахыг хичээнэ. Нойтон живх өөрт нь тухгүй санагдах тул тэд тун удахгүй горшок дээр сууж сурна. Ингээд л та живх дээр хэмнэлт гаргаж чадах юм. Дутагдалтай тал – та л байнга угаалга хийх нь.
  • Нялх хүүхдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн бүү худалдаж ав: хүүхдэд сайн чанарын цэвэр саван, эмийн сангаас авсан тос байхад л хангалттай. Шампунь, биеийн саван – бүгд илүү зардал.
  • Хүүхдэд зориулж ванн худалдаж авах огт хэрэггүй. Хүүхдийг том ваннд оруулах нь хамаагүй олон давуу талтай – хүүхэд чөлөөтэй сэлж сурна.
© Яндекс Маркет © instagift / Pikabu
  • Хүүхдэд зориулсан тоглоомд бүү илүү мөнгө зар. Ямартай ч үнэтэй тоглоомонд. Үнэн хэрэгтээ нэг ой хүртэлх хүүхдэд шажигнадаг тоглоомын хэрэг огт байхгүй: тэдний хувьд аав, ээжийнх нь гарт байгаа эд зүйл болгон сонирхолтой харагдана. Хүүхдэд үнэтэй тоглоом өгөхийн оронд нойтон салфетканы уутыг дуугарга, аяганд халбага цохь – түүнд энэ мэт зүйл л их сонирхолтой байх болно.
  • Тоглоомыг өөрийн гараар урлаарай. Одоо модон тоглоомууд ид алдаршиж байгаа – хүүхдийн гар, хурууны жижиг хөдөлгөөнийг хөгжүүлэх тоглоомууд. Шинэ үнэтэй тоглоом худалдаж авалгүй хэрэглэхээ больсон эсвэл хямдхан модон эд анги худалдаж аваад өөрсдөө урлахыг хичээгээрэй. Үр дүн нь бүгд адилхан.
  • Хүүхэд тоохоо больж уйдсан тоглоомыг нь нуугаарай. Хэсэг хугацааны дараа хүүхэд тоглоомоо мартана, тэр үед л вау – гээд гаргаад ирнэ. Энэ зөвлөгөө 3-аас доош насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд тохирно.

Эцэг, эх болгонд хүмүүжлийн өөрийн арга барил байдаг. Зарим нэг эцэг, эхчүүд хүүхэд төрөнгүүт нь юу хүссэнийг хангах боломж байх бол зарим нэг нь хүүхдийнхээ ирээдүйд хуримтлал хийж явдаг.

Та аль ангилалд хамаарах эцэг, эх вэ? Та хүүхдийнхээ хэрэгцээг хангахын зэрэгцээ хэдий хэр хэмнэлт гаргаж чаддаг вэ?

3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zul Jargal

    Zul Jargal

    2020/01/01 at 18:53

    Э. Анхилуунцэцэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *