Хүүхдийн цацлагыг зориулалтаас нь өөрөөр хэрэглэх 14 арга

1

Хүүхдийн цацлага таны мөнгийг хэмнэнэ, бас гоо сайхны бүтээгдэхүүнийг орлоно.

1. Хуурай шампунь

Хүүхдийн цацлага хуурай шампунийг орлоно. Хэрвээ танд үсээ угаах цаг зав байхгүй бол хүүхдийн цацлага үсэндээ цацаарай.

 

2. Праймер

Нүүрний тосны суурь заавал худалдан авах шаардлага байхгүй. Хүүхдийн цацлага бага зэрэг тавиад будахад таны тон крем сайн тогтоно.

 

3. Гялалзсан нүүр

Нүүрний тослогтож гялалзсан төрхийг дарахын тулд заавал матт пудр авах хэрэггүй. Хүүхдийн цацлага бүрэн орлох болно.

 

4. Дэрэвгэр сормуус

Сормуус дээрээ цацлага цацаад багсаар сормуусны будгаа түрхээрэй. Будаг хатсаны дараа дараагийн давхарга цацлага, будгийг түрхэнэ.

 

5. Өтгөн хөмсөг

Хөмсгөө будахаас өмнө багсаар бага зэргийн цацлага түрхэнэ, дараа нь харандаагаар будаарай.

 

6. Депиляц

Сахаран эсвэл воскон депиляц ч бай эхлээд арьсандаа хүүхдийн цацлага цацвал илүү наалдаж илүүдэл үсийг сайн татна.

 

7. Удаан тогтох уруулын будаг

Хүүхдийн цацлага урууландаа цацаад цаасар нэг арчаарай. Хүүхдийн цацлагын нимгэн давхарга уруулын будаг удаан тогтоход тусална.

 

8. Сахал, үс авсны дараа

Хөлийн үс авсны дараа чийгшүүлэгч тос түрхээд бүрэн шингэсний дараа хүүхдийн цацлага цацаарай.

 

9. Зүсэлт, шарх

Шархан дээр хүүхдийн цацлага цацвал хурдан эдгэнэ.

 

10. Онцгой бүс

Явдал дунд гуя зэргийг хоорондоо үрэлцэхээс хамгаалахын тулд хүүхдийн цацлага цацаарай.

 

11. Гутал холгох

Гутал, туфлийн дотор талд хүүхдийн цацлага цацвал хөл холгож өвтгөхгүй.

 

12. Гутал хөлрөх

Спортын гутал болон оймсондоо өмсөхөөс нь өмнө цацлага цацна. Эвгүй үнэр таныг дахиж зовоохгүй ээ.

 

13. Хүйтэн цагаан хэрэгсэл

Зуны халуун өдөр хүүхдийн цацлагыг цагаан хэрэгсэл дээрээ цацахад хүйтэн болдог нь маш сонирхолтой.

 

14. Наран шарлагын газар

Наран шарлагын газар очоод хөлөндөө цацлага цацна. Элс дахиж наалдахгүй шүү.

6
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/09/29 at 02:44

    13q

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *