Бамбай булчирхайтай холбоотой дараах 7 шинж тэмдэг илэрвэл яасан ч тоолгүй орхиж болохгүй!

0

Бамбай булчирхай бол таны бодисын солилцоо, биеийн дулаан болон цусны даралтыг тэнцвэржүүлж байдаг гормоныг ялгаруулагч чухал эрхтэн билээХэрэв энэ булчирхайн үйл ажиллагаа хэвийн бус болж эхэлбэл таны элэг, гэдэс дотор, бөөр, зүрх болон тархины үйл ажиллагаа хүртэл доголдож ноцтой үр дагавар дагуулж болзошгүй.

Энэ нийтлэлээрээ бид танд эрүүл мэнддээ анхаардаг л бол тоолгүй өнгөрүүлж болохгүй шинж тэмдгүүдээс хүргэхээр бэлдлээ.

Уцаартай болох, ядарч сульдах

© depositphotos , © depositphotos

Бамбай булчирхайн өвчлөл нь таны эрч хүчийг үгүй хийж байдагБамбай булчирхайн дутагдал нь тамирдаж ядарсан мэдрэмж төрүүлж, нойрны асуудалд оруулахаас гадна уцаарлангуй нэгэн болгож хувиргадаг.

 

Зүрхний хэмнэл алдагдах

© depositphotos

Бамбай булчирхайн гормон нь бараг бүх дотор эрхтэнд нөлөө үзүүлэхээс гадна зүрхний цохилтонд ч өөрчлөлт оруулдагБамбай булчирхай нь өвчилсөн хүмүүсийн зүрхний цохилт багасах эсвэл маш өндөр болох гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

 

Биеийн жинд огцом өөрчлөлт орох

© depositphotos

Биеийн жин огцом өөрчлөгдөх нь бамбай булчирхай өвдсөний нийтлэг илрэл юмБамбай булчирхайн хордлого эсвэл дутагдлын үед богино хугацаанд жин нэмэх эсвэл хасах үзэгдэл тохиолддог.

 

Арьс хуурайшиж, хумс толиогоо алдах

© depositphotos

Арьс хуурайших болон хумс толиогоо алдан, дээр нь босоо зураас үүсэж эхэлбэл энэ нь бамбай булчирхайн өвчлөл буйн нэгэн илрэл ажээ.

 

 

Биеийн дулаан хэвийн бус болох

© depositphotos © depositphotos

Бамбай булчирхайн өвчлөл нь биеийн дулааны тэнцвэрийг алдагдуулах нэгэн үндэс болдогЭнэ төрлийн эмгэгтэй хүмүүст жихүүдэс хүрэх эсвэл хэт халууцан хөлрөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

 

Хоолой хавдах

© depositphotos

Хүзүү хэсгээр хавдаж томрох нь бамбай булчирхайн өвчлөлийн нүдэнд үзэгдэхүйц нэгэн тод шинж тэмдэг ажээ.

 

Булчин өвдөх, татах

© depositphotos © depositphotos

Бамбай булчирхайн дутагдал нь биеийн янз бүрийн хэсгүүдэд өвдөлт өгөх шинж тэмдгээр илэрч болзошгүйИхэнх тохиолдолд ийм төрлийн шинж тэмдэг нь булчин хавагнаж, өвдөх зовиуртайгаар илэрдэг.

 

Бамбай булчирхайн эрүүл мэндээ гэрийн нөхцөлд хэрхэн шалгах вэ?

© depositphotos © depositphotos

Хэдий энэ арга нь бүрэн онош болж чадахгүй ч гэсэн хийж үзэхэд хялбархан бөгөөд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгээрээ онцлогҮдшийн 22:00-00:00 цагийн хооронд 5% иодын ханасан уусмал бэлдээд бугуйн дээрээ зурагт үзүүлсэн байдлаар тэмдэглэгээ хийгээрэйХэрэв өглөө нь уг тэмдэглэгээ арилсан байвал та иодын дутагдалд орсон буюу бамбай булчирхайн өвчлөлтэй болсон байж болзошгүй гэсэн үг ажээ.

Дээр дурдсан шинж тэмдгүүдтэй ижил шинж тэмдэг илэрдэг өвчлөлүүд байдаг учраас яаран бамбай булчирхайн эмгэгтэй болсон гэж бодох хэрэггүйТанд дээрх шинж тэмдгүүдээс илэрч байвал яаралтай эмчид хандан үзлэг хийлгэхийг зөвлөж байна.

3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayarmaa Byambaa

    Bayarmaa Byambaa

    2020/07/10 at 13:24

    Хулан Довчинням

  2. Ulaanchka Ariunaa

    Ulaanchka Ariunaa

    2020/07/12 at 12:03

    битгий худлаа чалч

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *