Хэрэв та бүтэн жилийн туршид үсний будаг, лосьон, цайруулагч гэх мэт үсийг тань гэрэлтсэн сайхан болгоно гэсэн амлалт бүхий бүтээгдхүүнүүдэд үрсэн төлбөрөө тооцож үзвэл мөнгөн дүн нь таны гайхшралыг төрүүлэм их байх биз ээ. Хэдий таны үсний харагдах байдлыг сайхан болгоно гэсэн лоозонтой бүтээгдэхүүнүүд их боловч тэдний ихэнх нь олон төрлийн химийн бодис агуулсан байдаг тул таны үсийг гэмтээж орхих нь бий. Аз болоход заавал химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр эрүүл бөгөөд үр дүнтэй үсийг тань гэрэлтсэн сайхан харагдуулах арга замууд бас байдаг ажээ.
Манай сайт уншигч танд гэрийн нөхцөлд нимбэг, зөгийн бал, өндөг, цуу, шанцай, арвай зэрэг гар доорх зүйлс ашиглан үсний өнгөө эрүүл аргаар гялалзсан сайхан харагдуулах аргыг дэлгэх гэж байна. Манай зөвлөмжийг хэрэгжүүлж үзсэнээр таны үс торгомсог зөөлөн гялалзсан сайхан болоод зогсохгүй бэхжих болно. Хамгийн гоё нь эдгээр орц найрлаганд орж буй бүхэн гоо сайхны салон орохоос хэд дахин хямдхан шүү.
1. Алтан товч цэцгийн цай ба лайм
Алтан товч цэцэг бол эрүүл мэндэд тустайгаас гадна гоо сайханд ч үр нөлөө сайтай ургамал ажээ. Үс арчилгаанд ч сайнаар нөлөө үзүүлдэг.
- Орц: 2 аяга ус, 5 ширхэг алтан товч цэцгийн цай, 2 халбага лаймын шүүс
1. Алтан товч цэцгийн цайгаа усанд хийж буцалгана.
2. Цайны ханд сайн орох үед буцалж буй цайн дээрээсээ лаймын шүүсээ нэмж өгнө.
3. Цайгаа хөргөөд шүршигч саванд хийж бэлтгэнэ.
4. Үдэш бүр бэлдсэн хандаа үсэндээ цацаж хэрэглэнэ.
5. Үсээ хаттал нь хүлээгээд дараагаар нь ангижруулагч хэрэглэхийг зөвлөж байна.
- 2-3 үдэш цацаж хэрэглэсний дараагаас таны үсэнд мэдэгдэхүйц өөрчлөлт орохыг та мэдрэх болно.
2. Шанцай ба ангижруулагч
Дэлгүүр бүрт л шанцай зарагддаг болсон энэ цаг үед энэ нь таны үс арчилгааны гол хамтрагч тань болох юм шүү. Гэрэлтсэн сайхан үсний нууц шанцайд нуугдаж байдаг.
- Орц: Хатааж нунтагласан шанцай 3 халбага, 1/2 аяга ангижруулагч
1. 3 халбага нунтагласан шанцайгаа бэлдсэн ангижруулагч дээрээ нэмж өгнө.
2. Өтгөн крем болтол нь сайтар хутгаж өгнө.
3. Ингээд үсэндээ түрхэхэд бэлэн боллоо.
4. Үсэндээ түрхээд 3-4 цаг байлгаад угааж цэвэрлээрэй
3. Цагаан цуу
Мөнгө үрэхгүйгээр зөвхөн цагаан цуу ашиглан та үсээ хялбархан гэрэлтсэн өнгөлөг болгох боломжтой.
- Орц: 1/6 хэмжээтэй цуу, 5/6 хэмжээтэй ус
1. Дээр дурдсан хэмжээний ус болон цууг хийж холино.
2. Холимгоо үсэндээ түрхээд 15 минут хүлээсний дараа бүлээн усаар угааж хатаагаарай.
- Алимны цуу хэрэглэвэл таагүй үнэрээс сэргийлэх боломжтой.
4. Согтууруулах ундааны агууламжгүй шар айраг
Шар айраг нь үсэнд нэн хэрэгтэй Б амин дэмээр баялаг байдаг. Харин спиртний агууламж нэмэгдсэн бол шар айрагны энэхүү хэрэгцээт амин дэм үгүй болдог. Тиймээс та спиртний агууламжгүй шар айраг хэрэглэх нь чухал. Мөн та үсээ шар айргаар угаасны дараа хатааж болохгүй ба заавал ангижруулагч хэрэглээрэй.
- Орц: 1 аяга спиртний агууламжгүй шар айраг
1. Үсээ спиртний агууламжгүй шар айргаар угаана.
2. Толгойндоо иллэг хийж өгөөрэй.
3. Иллэг хийсний дараа амин дэмийг нь шингээх хугацаа буюу 10 минут үсээ амраагаарай.
4. Үсээ сайтар зайлж угаагаарай.
- Энэхүү аргыг та долоо хоногт нэгээс дээш удаа давтан хийж болно.
5. Зөгийн бал, цагаан цуу болон лайм (lime)
Лайм нь үл исэлдүүлэгчээр баялаг байдаг. Энэ нь үснээс тослогийг салгахад туслах бөгөөд гэрэлтсэн сайхан болгодог.
- Орц: Ус, 2 халбага зөгийн бал, 2 халбага алимны цуу болон тал лайм
1. Усаа халаагаад бэлдсэн зөгийн балаа нэмж өгнө.
2. Зөгийн балтай ус буцлах үед бэлдсэн алимны цуу болон тал лаймын шүүсээ нэмж өгнө.
3. Сайтар хутгаад хөргөгчинд хийж амраана.
4. Хөрсөн бол та үсэндээ түрхэж хэрэглэхэд бэлэн болжээ.
5. 20 минутын турш үсэндээ иллэг хийж өгөөрэй.
6. Иллэг дуусмагц үсээ угааж цэвэрлээрэй.
6. Өндөг, шар айраг болон нимбэг
Өндөг өөртөө уураг болон үсний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой амин дэмүүдийг агуулж байдгаараа онцлогтой.
- Орц: 1 ширхэг өндөгний цагаан, хагас аяга спиртний агууламжгүй шар айраг болон тал нимбэг
1. Өндөгний цагаанаа сайтар хутгах
2. Хагас аяга бэлдсэн шар айргаа нэмж өгөх
3. Сайтар хутгаж өгсний дараагаар тал нимбэгийн шүүсээ нэмж дахин хутгаж, хольж өгөх
4. Бэлэн болсон зуурмагаа үсэндээ түрхээд, сайтар иллэг хийх
5. Иллэгийн дараа үсээ 15-20 минут амраагаад сайтар угааж цэвэрлэнэ.
- Энэхүү аргыг та долоо хоногт нэгээс илүү хийхгүй байхыг сануулж байна.
7. Алтан товч цэцгийн цай
Алтан товч цэцэг нь өөртөө апигенин (apigenin) гэж нэрлэгддэг, үсэнд түрхмэгц үсний үзүүр хэсэгт наалдаж гэмтсэн үсийг эмчлэх шидтэй пигмент агуулдаг байна.
- Орц: Ус, 1 ширхэг алтан товч цэцгийн цай
1. Цайгаа усанд хийгээд 3 минутын турш буцалгах
2. 3 минут болмогц галаа зогсоогоод 5 минутын турш цайгаа битүү саванд хийж хандлаарай.
3. Бэлэн болсон хандаа хөрсөн үед нь та үсэндээ түрхэх боломжтой болох болно.
4. Үсэндээ түрхээд 15 минутын дараа бүлээн усаар сайтар угааж цэвэрлээрэй.
8. Оливийн тос, шанцай болон зөгийн бал
Оливийн тос нь үсийг бэхжүүлэгч Е амин дэм болон коллангийн бүрдлийг хангаж байдаг Ц амин дэм, мөн эсийг төлжүүлэх үүрэгтэй А амин дэмүүдээр нэн баялаг.
- Орц: 1 халбага хатааж нунтагласан шанцай, 1 халбага оливын тос, нэг халбага зөгийн бал
1. Бэлтгэсэн шанцай оливын тос болон зөгийн балаа хольж сайтар хутгах
2. Бэлэн болсон зуурмагаа үсэндээ түрхээд, шүршүүрийн малгай өмсөөрэй.
3. Ийнхүү хонуулсны дараа, маргааш нь үсээ сайтар угааж цэвэрлээрэй.
9. Хүнсний сода
Хүнсний сода нь хамгийн энгийн гар доорх материал бөгөөд гоо сайхны салбарт ч хэрэглээ ихтэй байдаг.
- Орц: 1 халбага хүнсний сода болон ус
1. Бэлдсэн хүнсний содоо аяганы 1/3 хэмжээтэй усанд хийж уусгана
2. Хөөсөртөл нь сайтар хутгах
3. Үсэндээ түрхэхдээ сойз ашиглахыг танд зөвлөж байна
4. Хуйхаа гэмтээхгүйн тулд үсний уг хэсэгт түрхэх хэрэггүй
- Бага зэрэг дулаанаар шарах нь үйлчилгээг хурдасгах давуу талтай.
Дээрх үсний өнгийг сэргээх аргуудад орж буй орц найрлагууд нь таны гэрт байдаг энгийн хэрэглээний зүйлс тул таны цагийг хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна. Дээрх аргууд маань мэдэгдэхүйц үр нөлөөгөө үзүүлэхэд тодорхой хугацаа хэрэгтэйг анхаараарай. Мөн түүнчлэн бидний үсний онцлог өөр хоорондоо ялгаатай учир аль нэг аргыг нь удаан хугацаагаар хэрэглэхээр сонгохын өмнө та өөрт тохирох зөв аргаа олохын тулд бүх аргыг туршиж үзэх хэрэгтэй болов уу.
Уншигч та эдгээр зөвлөгөөг хайртай дотны хүмүүстээ хуваалцахын сацуу өөрийн үс арчилгааны нууцаасаа бидэнтэй сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.