Стресстэж ядарсан хэн нэгэн таны ойр тойронд байна уу? Тэдэнд яг одоо хэрэгтэй байгаа 5 төрлийн иллэг хийх аргыг танилцуулж байна

1

Иллэг хийх нь стрессийг багасгадаг болохыг судалгаагаар тогтоожээ. Харамсалтай нь та хүндхэн бөгөөд урт өдрийн төгсгөлд тэр бүр иллэг хийлгээд байж чадах нь юу л бол. Тэгвэл манай сайт танд гэртээ эсвэл ажлынхаа дундуур ч цаг гарган хийх боломжтой 5 төрлийн иллэгийг танд танилцуулж байна. Эдгээр иллэгүүд нь таны толгойноос хөлийн хуруу хүртэл бүх булчинг тань суллаж амраах болно.

1. Хөлийн иллэг

Урт өдрийн дараагаар бидний хөл эцэж, ядардаг нь мэдээжийн хэрэг. Тиймээс ч хөлийн иллэг нь танд маш сайн амралт болж өгөх нь лавтай. Судлаачид мөн хөлөнд иллэг хийснээр цусны даралт болон сэтгэцийн эрүүл мэнд сайжирч байдгийг тогтоосон байдаг.

Хэрхэн хийх вэ?

  • Хөлийн өсгий хэсгээс нэг гараараа барина
  • Нөгөө гараараа хөлийн бүх хурууг арагш болон урагш бөхийлгөх үйлдлийг удаанаар хийнэ.
  • Энэхүү үйлдлийг хийхдээ гарын даралтаа бага багаар нэмж гүйцэтгээрэй.

 

2. Нурууны иллэг

Олон цагаар суугаа ажил хийх нь сээр нуруу хөшиж өвдөх үндэс суурь болдог. Энэ иллэгийг хийснээр өдрийн турш сууж ядарсан нурууг тань маш сайн амраах болно. Гэхдээ үүнийг хийхэд хоёрдагч хүний тусламж танд хэрэгтэй болох болно.

Хэрхэн хийх вэ?

  • Сандал дээр өөрт тухтай байрлал аваад, гараа ширээн дээр тавьж толгойгоо дэрлээрэй.
  • Дэргэдээ буй хүнд иллэг хийх тосоо нуруунд тань түрхэхийг хүсээрэй. Иллэг хийхдээ нурууны бүхий л хэсэгт босоо чиглэлтэйгээр хүрч хийх бөгөөд энэ иллэг нь цусны эргэлтийг сайжруулж, чангарсан булчинг тань суллаж, эрч хүчээр сэлбэж өгөх болно.
  • Энэхүү иллэгийг 20 минутын турш хийж гүйцэтгэнэ.

 

3. Хуйханд хийх иллэг

© Shutterstock.com

Усанд орж байхдаа толгойгоо угаах үед таны бие амарч буйг та мэдэрдэг үү? Энэ нь толгойгоо угаах үед хуйхандаа иллэг хийж буй мэт үйлдэл хийснээр таны стресс багасч буйн илрэл ажээ. Энэхүү иллэгийг хурууны өндгөө ашиглан хийж гүйцэтгэнэ.
Хэрхэн хийх вэ?

  • Толгойн орой хэсгээс зөөлөн массажлах хөдөлгөөн хийж иллэгээ эхлүүлнэ. Улмаар хүзүү болон мөр рүүгээ массажлах хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.
  • Хуруугаараа үсээ хоёр хагалж, духны хэсгээс арагш чих хүртэл массажлах хөдөлгөөн хийнэ.
  • Хагалсан үсээ мушгиж хуйханд мэдрэгдэхүйцээр зөөлөн татна.
  • Толгойныхоо хоёр талаас гараа дээш чиглэлтэй хоёр гараа толгойн орой хүртэл иллэг хийж, гарт баригдсан байгаа үсээ бага зэрэг татаж өгнө.
  • Үсний зах хэсэг хүртэл энэ үйлдлээ давтан гүйцэтгэж иллэгээ дуусгана.

 

4. Чихний иллэг

© Shutterstock.com

Чихэндээ иллэг хийснээр стрессээс ангижрах боломжтой тухай та мэдэх үү? Рефлексологийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл чих нь биеийн дотоод эрхтнүүдтэй шууд холбоотой байдаг бөгөөд тодорхой цэгүүдэд хүрч даралт өгснөөр та илүү тайвширч, бие тань амарч өгдөг гэнэ.

Хэрхэн хийх вэ?

  • Долоовор болон эрхий хуруугаараа чихний доод хэсгээс зөөлөн чимхээрэй. Чимхсэн хэвээр чихний дээд хэсэг хүртэл хөдөлгөөд иллэг хийж өгөөрэй. Мэдрэмтгий хэсгүүдэд илүү анхаарал хандуулж иллэг хийнэ.
  • Одоо чихний гэдэс хэсэгт иллэгээ хийнэ. Энэ хэсэг нь таны тархи, эрүү, нүүр болон сэтгэл хөдлөлийг төлөөлж байдаг ажээ.
  • Ихэнх хүмүүс энэхүү иллэгийг хийсний дараа илүү цовоо сэргэг, идэвхтэй болдог байна.

 

5. Нүдний иллэг

© Shutterstock.com

Өдөрт олон цагаар дэлгэцийн өмнө суух зэргээс үүдэлтэйгээр нүд амархан ядардаг. Ядарсан нүдээ амраахын тулд та нүдний эргэн тойрны судас дагасан цэгүүдэд иллэг хийх нь маш үр дүнтэй. Мөн судас дагасан цэгүүдэд иллэг хийснээр сэтгэл санааны байдал өөрчлөгдөх ч үр нөлөөтэй гэсэн судалгаа бий.

Хэрхэн хийх вэ?

  • Гараа хоёр нүднийхээ дунд байрлуулаад жижиг тойрог хэлбэр үүсгэн зөөлөн үрнэ. Энэ нь нүдний ядаргааг тайлж өгнө.
  • Дараагаар нь нүдний доод хэсэгт иллэг хийж өгнө
  • Үүний дараа нүдний хоёр захын цэгт хүрч иллэг хийнэ. Иллэг маань эхний үйлдлийн нэгэн адил жижиг тойрог хэлбэрээр хийгдэхийг анхаарна уу.
  • Эцэст нь та хөмсөгнийхөө голд иллэг хийнэ. Мөн хөмсөг дагуу өөр байрлалд ч хийх боломжтой.
  • Цэг тус бүрт хийх иллэг 10 орчим секунд байхад хангалттай байх болно.

Та аль иллэгийг нь сонгон авч хийхээр төлөвлөж байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

7
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Flower Flower

    Flower Flower

    2020/07/11 at 22:14

    Bna aa2 shvv….

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *