
Хөвхөр ямаан гөрөөс буюу серао /serow/ хэмээх сүүн тэжээлтэн амьтан байдаг. Ямаатай эсвэл зээртэй адилхан зүс байдалтай, дундаж хэмжээний биетэй энэ гөрөөс Японы, Тайваний, Сумартагийн, Хятадын, Гималайн болон улаан хөвхөр ямаан гөрөөс гэсэн 6 төрөлтэй бөгөөд тэр дундаас Японы хөвхөр ямаан гөрөөсний тухай товч мэдээллийг фото зургуудын хамт та бүхэнд хүргэж байна. Энэхүү салаат туурайт ямаан гөрөөс Японы өтгөн ойт нутаг, Хоньшу арлын төв болон умард хэсгээр оршин амьдардаг. Япон орны үндэсний билэг тэмдэг гэж үздэг уг гөрөөсийг нөөц болон дархан газруудад хамгаалж, өсгөж үржүүлдэг аж. Дунджаар 81 см орчим өндөр, 30-45 кг жинтэй байдаг Японы хөвхөр ямаан гөрөөс нь хараас цайвар хүртэл зүстэй байх ба зундаа арай цайвар зүстэй болдог. Маш өтгөн сахлаг үстэй, тэр ч бүү хэл сүүл нь хүртэл маш сахлаг үстэй. Эр эмгүй богинохон, гэдэргээ эргэсэн эвэртэй энэ ямааны хүйсийг хараад ялгаж хэлэхэд хэцүү. Навч нахиа, царсны боргоцой, майлс мод зэргээр хооллодог Японы хөвхөр ямаан гөрөөсний өнгө зүсийг харахад чонотой төстэй харагдах үе байдаг.


















Зочин
2013/11/14 at 01:43
yag l oin savdag shg umaa