Эпплийн шинэ таблет айПад Эйрийн худалдаа

0

Эпплийн шинэ таблет айПад Эйрийн худалдааӨнгөрөгч 10-р сарын 31-ний үдэш Халловены баяртай зэрэгцэн зарим хүмүүсийн хувьд баярт гэж хэлж болом нэгэн үйл явдал болсон нь Австрали улсад Эппл /Apple/-ийн шинэ таблет айПад Эйр /iPad Air/-ийн худалдаа эхэлсэн явдал байлаа. 499 доллараас эхэлсэн үнэлгээ бүхий энэ шинэ төхөөрөмжийг мөн АНУ, Канад, Нэгдсэн Вант улс, Сингапур, Хятад зэрэг 36 орноос худалдан авах боломжтой байгаа юм. Энэ бол Эпплийн таблетын хамгийн өргөн хүрээний худалдааны эхлэл байсан ба төхөөрөмжийг хүлээн авсан улсуудын тоо харьцангуй нэмэгдсэн байв. Харьцуулалт хийвэл, өнгөрсөн жил дөрөв дэх үеийн айПад болон айПад мини 27 оронд худалдаалагдаж байсан бол гурав дахь үеийн таблетууд ердөө 10-хан оронд худалдаалагдаж байсан юм. Австралийн Сидней хотын Эппл дэлгүүрийн өмнөх хүмүүсийн дараалал 9-р сард эхэлсэн айФон 5 эс /iPhone 5s/ болон 5 си /5c/-г худалдан авахыг хүсэгчидтэй харьцуулахад харьцангуй богинохон байсан ч хэдэн зуун хүн зогсож л байсан байна. Илүү нимгэн, илүү хөнгөн болсон ч илүү хүчирхэг болсон шинэ үеийн төхөөрөмж айПад Эйр 470 гр жинтэй, 7,5 мм зузаантай, 64 битийн дуал-кор /dual-core/ чип, 1 гигабайтын санах ойтой ба илүү найдвартай утасгүй интернэтээр хангах МИМО /MIMO/ технологийг дэмжиж ажилладаг болжээ.

2013.11.1. АНУ, Нью Йорк
2013.11.1. АНУ, Нью Йорк
 
2013.11.1. АНУ, Нью Йорк
 
2013.11.1. АНУ, Нью Йорк
 
2013.11.1. АНУ, Нью Йорк
 
2013.11.1. АНУ, Калифорни, Стэнфорд
 
2013.11.1. АНУ, Нью Йорк
 
2013.11.1. Япон, Токио
 
2013.10.31. Нидерланд, Амстердам
 
2013.11.1. АНУ, Нью Йорк
 
2013.11.1. АНУ, Калифорни, Стэнфорд
 
2013.11.1. АНУ, Калифорни, Стэнфорд
 
2013.11.1. АНУ, Калифорни, Стэнфорд
 
2013.11.1. Япон, Токио
 
2013.11.1. АНУ, Нью Йорк
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *