Таны логик сэтгэлгээ хэр хөгжсөн бэ? Дунд сургуулийн сурагчдад зориулсан бодлогоор өөрийгөө шалгаарай

0

Таны логик сэтгэлгээ сайн хөгжсөн гэж бодож байна уу? Тэгвэл логик сэтгэлгээгээр л бодох нэгэн бодлогыг танилцуулж байна.

Нэгэн удаа Питер, Пол, Патрикийн эх болох хатагтай Смит зочны өрөөнд шил хагарах чимээ сонсжээ. Өрөөнд гүйн орж ирэхэд хайртай ваар нь хэдэн хэсэг болсон байхыг харжээ, дунд нь хөл бөмбөгийн бөмбөг байх юм. Хүү нараасаа юу болсныг асуув, бүгд өөр өөрсдийн хувилбарыг ээждээ ярьжээ.

Питер

Питерийн ээждээ ярьснаар бол, Пол бөмбөг цохиогүй. Мөн Патрик ингэснийг яг мэдэж байна гэжээ.

 

Пол

Полын хэлснээр, Патрик буруугүй. Дээрээс нь бас гэрийн даалгавраа хийгээгүй байгаагаа ч хэлж.

 

Патрик

Патрик хэлэхдээ, ваарыг Пол хагалсан. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэвэл, Питер гэртээ хөл бөмбөг тоглоогүй гэдгийг сайн мэдэж байна гэв.

 

Ваарыг хэн хагалсан бэ?

Ээж нь банди нартаа ихээр уурлаж, та нарыг гэм буруугаа бие биедээ тохохыг мэдэж байсан юм гэжээ. Хэрвээ дараах зүйл тодорхой бол ээж нь хэн ваар хагалсныг яаж мэдэх вэ:

  • Банди нарын нэгнийх нь хэлсэн хоёр баримт хоёулаа худлаа.
  • Хоёр бандийн хэлсэн хоёр баримтууд нь бүгд үнэн.

Хэрвээ та хэн ваар хагалсныг бодож олж чадахгүй бол хариулт нь доорх зураг дээр дарахад гарч ирнэ. Юуны түрүүнд ямар таамгаар “гэмт хэрэгтэн”-ийг тодорхойлсноо гаргаж ирээрэй. Дараа нь хариултыг нь сонирхоно уу.

 

Хариулт

Полын хэлсэн ганц баримт дээр шууд анхаарлаа хандуулъя (Патрик буруугүй гэдэг), гэрийн даалгавраа хийгээгүй байгаа гэсэн баримт ямар нэгэн холбоо байхгүй.

  • Питерийн эхний баримт Патрикийн эхний үгтэй зөрөлдөж байна, сүүлийнх нь ч мөн адил. Тэгэхээр банди нар үнэнээ хэлсэнгүй.
  • Питер ч тэр, Пол ч тэр нэгэн зэрэг үнэнээ хэлээгүй, тиймээс Полын үг Питерийн эхний баримттай зөрчилдөж байна.

Тиймээс Патрик болон Пол худлаа хэлсэнгүй, харин Патрикийн хоёр баримт хоёулаа худлаа болж таарлаа. Тэгэхээр Пол ваар хагалжээ.

63
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tuguldur Bayasgalan

    Tuguldur Bayasgalan

    2017/11/07 at 21:01

    iimerhu uma mngol nernuud ugchul amardoo

  2. Зочин

    2017/12/29 at 14:25

    hen be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *