Арьс арчилгааны талаарх гоо сайханчдын 8 хувийн нууц

0

Гоо сайханч дээр үйлчлүүлэхээр очоод арьсаа хэрхэн арчилдаг тухай өөрсдийнх нь хувийн нууцыг мэдмээр санагддаг. Тэдний арьс шиг өнгөлөг, толигор байхын тулд тэд ямар маск тавьж, хэрхэн арчлах вэ?

Мэргэжилтнүүд бидэнтэй нууцаа дэлгэж байна.

1. Болгоомжтой цэвэрлэгээ

Хортой бөгөөд хүчтэй бодисгүйгээр нүүрээ цэвэрлэх – гоо сайханчдын хамгийн том нууц. Церамид агуулсан бодис (тослог бодис) сонгоорой, арьсны чийгийг сайн барьдаг байна. Намрын улиралд нүүр цэвэрлэгч сүүн шингэн эсвэл гель ашиглана, мөн спирт, хүчилгүй тоникоор цэвэрлээрэй.

 

2. Хэдий хэр тос хэрэгтэй вэ?

Ахиухан тусмаа сайн – гоо сайханчдын баримталдаг дүрэм. Алган дээрээ нарнаас хамгаалах тос асгаад нүүрэндээ түрхэнэ. Ингэснээр та арьсныхаа залуу төрхийг удаан хадгалж чадна. Түрхэх тосоо хэмжих бол – цайны халбагаар тал байх юм, 2 давхар түрхэхэд хангалттай хэмжээ.

 

3. Хуурай арьсыг эрдэсжүүлсэн усаар

Арьсны уян хатан чанарыг дэмжихийн тулд гоо сайханчид эрдэсжүүлсэн ус цацдаг, зэс, төмөр, натри, кальцтай ус. Мөн өөр бусад эрдэс бодис агуулагдах тул хэт ягаан туяанаас арьсыг хамгаалдаг байна.

 

4. Бага нь дээр

Бага савлагаатай тос сонгоорой. Хадгалах хугацаа дуусахын алдад тосны тэжээллэг чанар нь мөн буурдаг, таны арьсанд шим тэжээл өгч чадахгүй болно.

 

5. Зөв байрлал

Толгойгоо доош болгох нь цусны эргэлтийг сайжруулна, нүүр орчим хүчилтөрөгчөөр хангагдана. Хэрвээ йогоор тогтмол хичээллэдэг бол үрэвслийн явцыг зогсоохын зэрэгцээ стресс ч тайлагдана.

 

6. Тохиромжтой цагаан хэрэглэл

Нойрсож байхад ч гэсэн үрчлээ сууна, үүнд даавуун материал нөлөөлдөг байна. Торгон материал дээр нүүр үрчийхгүй харин гулсдаг тул үрчлээтэхээс хамгаалж чадна.

 

7. Цогц арчилгаа илүү үр дүнтэй

Нарны болон антиоксидант тосыг өглөөгүүр түрхэнэ, харин ретиноид (А амин дэмийн суурьтай үрчлээ, пигментийн толбоны эсрэг) болон пептид (эмзэг арьсны)-ийг шөнөдөө түрхэнэ. Энэ л хослолоор цогц болгон түрхэж байгаарай.

 

8. Намрын хамгаалалт

Намраас эхлээд тос зузаарч ирэх ёстой, ямар ч гель хэрэггүй! Тосны орцод гиалурын хүчил, С болон Е амин дэм, церамид, зуун наст байна. Зуны туршид хуримтлагдсан арьсыг гуужуулахын тулд амино хүчил, органик тос (чангаанз, олив, ши, манго) түрхээрэй.

11
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *