Тархийг дахин шинээр ачаалах 6 ашигтай зөвлөгөө

0

Нейробиологч Идрис Аберканы “Free your brain” номын хэсгээс түүвэрлэн хүргэж байна. Эрүүл саруулаар сэтгэж, хэрэггүй бодлоосоо хэрхэн салах вэ?

a

1. “Тархиа угааж” байгаарай

Оюун санааны ариун цэврийг сахиж байх хэрэгтэй. Бид айдас, түгшүүр, уур хилэндээ тэр болгон анхаарал хандуулж чаддаггүй. Сэтгэл зүйн энэ бохирдол яг л тос шиг хуримтлагдаж дагтаршсаар байдаг. Амьдралын чанарыг муутгах, бодит байдлыг алдагдуулах, өөрт болон өрөөл бусдад итгэх итгэлээ алдахад нөлөөлнө. Биеэ байнга угааж байх ёстойг бид мэддэг хэрнээ сэтгэл зүйгээ бид цэвэрлэдэггүй.

Сэтгэлийн ариун цэврийг сахиснаар бид үүсэх аливаа асуудлыг даван туулах чадвартай байх болно.

Унтахаасаа өмнө шүүршүүрт ордгийн адил сэтгэл санаагаа ч гэсэн цэвэрлэж сурвал яасан юм бэ? Бие махбодийн ариун цэврийг сахиад байгаа, харин сэтгэл зүйн хувьд хэрхэн ариун цэврийн сахих вэ? Үүний тулд бэлтгэл сургуулилт хэрэгтэй.

 

2. Программыг унтрааж сур

Тархи анхнаасаа л программ хангамжтай байсан, бид дээрээс нь шинэ программ нэмж суулгасаар л… Энэ бүх программ бидний сэтгэл зүйд суудаг, гэхдээ бид өөрсдөө мэдэрдэггүй. Биднийг удирдаж байгаа хүнээр дамжуулан эдгээр программууд сууна: жишээ нь эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, их сургууль, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон засгийн газар.

Бид утсандаа программ суулгаад шаардлагагүй бол устгадаг. Яг үүнтэй адил өөрсдийн сэтгэл зүйд суусан программыг яагаад устгаж болохгүй гэж?

Өөрийн сэтгэл зүйд тохирсон программыг өөрийн хүслээр суулгаж чадаагүй бол хүн эрх чөлөөгөө алдана. Таны хүслээр суугаагүй аливаа программыг өөрөө бие даан устгаж байх хэрэгтэй. Ямар ч гэмгүй байсан ч хамаагүй устга. Өөрийн сэтгэл зүйг бүрэн хянах – энэ бол эрх чөлөөгөө эдэлж байгаа нэг хэлбэр.

 

3. “Би чадахгүй” гэдэг үгийг март

Хортой программуудын нэг бол хүчгүйдэж бууж өгөх юм: “би чадахгүй”, “би хийх чадваргүй”, “надад ахадсан” гэх мэт ойлголтууд орно.

Энэ тохиолдлыг заан сургах жишээн дээр авч үзье. Насанд хүрсэн зааныг гинжээр гавлахад амаргүй, тиймээс багаас нь сургах хэрэгтэй болно. Зааныг төрөнгүүт нь бүдүүн модтой бат бөх гинжээр гавлана. Насанд хүрсэн хойноо гинжнээс мултрах боломжгүй гэсэн бодолтой болсон байна. Түүнд гинжнээс сулрах хүч бий гэхдээ сэтгэл зүйн хувьд сулрах ямар ч бодол байхгүй. Энэ мэт сэтгэл зүйн гинж танд их байна уу?

Энэ олон гинжийн нэгийг таслах оролдлого хийхэд тийм ч амар бууж өгөхгүй. Гинж танд байдгаараа хариу үйлдэл үзүүлнэ. Таны азгүйтэл, бүтэлгүйтэл болгоныг сануулна: “Би чамд хэлээ биз дээ, чи чадахгүй ээ гэж” эсвэл “Оролдоод ч хэрэггүй” гэнэ. Зорилгоосоо няцах хэрэггүй, та төсөөлж байгаагаасаа ч илүү хүчтэй, авьяастай.

 

4. Шинэ бүхэнд нээлттэй бай

Хүн дуртай ажлаа хийж байхдаа хичээл зүтгэл ихээр гаргадаг. Сагсан бөмбөгч Майкл Жордан хичнээн удаа бүтэлгүйтэж байснаа дурсан ярьдаг, хэн ч түүнд итгэхээ больсон байсан гэдэг.

Хүчгүй гэх гинжин бодлоосоо салахын тулд өөрийн ажилдаа чин сэтгэлээсээ дурлах ёстой, зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хичээ, зүтгэ.

Тархийг хэдий хэр сэргээнэ төдий чинээ хортой программыг илрүүлж сэтгэл зүйн амьдралыг сэргээнэ. Хортой программыг илрүүлж устгах тусам аливаа зүйлийг саруулаар ойлгож эхэлнэ. Хэрэггүй программыг олонгуутаа хогийн саванд хийж бай, энэ тохиолдолд өөртөө итгэх итгэл хурдан сэргэнэ. Шинэ зүйлд ч амархан суралцаж эхэлнэ: математик, уран зураг, дуу хөгжим зэрэг.

 

5. “Мэдлэгийн ордон” босгоорой

Оюун санааны ордон босгож дотор нь сэтгэл зүйн амьдралаа суурьшуулаарай. Ингэснээр та өөрийнхөө оюун санааг цэгцлэх боломжтой болно. Бас өөртөө итгэх итгэлийг олж авахад тус болдог байна. Өөрийн мэдлэгийг үзвэр байдлаар эгнүүлэн байрлуул. Энэ нь өөрийгөө үнэлэхэд нөлөөлнө.

 

6. Хамт олон болон шинжлэх ухааны үзэл бодолд болгоомжтой ханд

Шинжлэх ухаан болон туршилтын нийгэмлэг таны оюун ухаан болон сэтгэл санааг дээшлүүлэхэд чиглэсэн байх нь илүүтэй. Энэ болгоныг эерэгээр харна (“Би чадсан юм чинь чи яагаад чадахгүй гэж”) харин сөргөөр бол (“Би чадаагүй юм чинь чи яагаад чадах ёстой гэж”) гэсэн утга бүхий байна.

Хэрвээ бусдын үзэл бодолд хэт автвал эрх чөлөөг эдэлж чаддаггүй.

Бусдын үзэл бодолд авталгүй өөрөө бие даан шийдвэр гаргах – энэ бол сэтгэл санааны эрх чөлөө. Ухаантай, насанд хүрсэн хүн л энэ эрх чөлөөг эдэлж чадна.

“Free your brain” номын зохиолч Идрис Аберкан хүмүүс нэг түвшний оюуны чадамжтай төрдөг гэдэгт итгэдэг. Зарим нэг нь оюун ухаанаа буруу хөгжүүлж тархиа бүрэн ашиглаж чаддаггүйд л учир шалтгаан оршиж байдаг гэжээ.

14
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *