Таныг картан дахь мөнгөө шуудхан дуусгахад хүргэх 17 гайхалтай бүтээл. Хэн ч ийм зүйлийг авахгүй өнгөрч чадахгүй

0

Бид өөрсдөдөө тав тухтай орчин бүрдүүлэхийг байнга хичээдэг, тийм ч учраас орчин үеийн шинэлэг бүтээлүүд зогсолтгүй төрж байдаг ажээ. Ард иргэдийнхээ хэрэгцээг хангах зорилгоор шаардлагатай төдийгүй этгээд гэж хэлмээр автомат машин суурилуулж, харин дэлгүүрүүд үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэхийн тулд стандарт бус шийдлүүд гаргана. Жишээ нь, нохойд зориулсан “зогсоол” эсвэл тусгай тэмдэглэгээтэй хувцасны өрөө гэх мэт.

Интернет гэх өргөн уудам нутгаар тэнүүчилж байхдаа залхуурал бол хөгжлийн хөдөлгүүр мөн болохыг яс махандаа тултал ойлголоо доо.

Охид оо, манай сургуулийн бие засах өрөөнд ариун цэврийн хэрэглэл зарах автомат машин суурилуулжээ

© klataja / twitter

 

Энэ рестораны гадна талбайн ширээнд суурилуулсан шүхэрний голд нарны эрчим хүчээр ажилладаг USB цэнэглэгч байдаг

© liberianprince / reddit

 

Манай аавын орчин үеийн эргономик босоо хулгана

© SubdoodlyDoo / reddit

 

Энэ эмийн савны таг хамгийн сүүлд хэзээ онгойлгосон цагийг заадаг

© the_tip_of_my_tongue / reddit

 

Өчигдөр орой эхнэрээ ажлаас нь тосч авахаар явж байтал ийм робот-шуудан зөөгчтэй таарлаа. Хүмүүс урдуур нь явахаар түр хүлээж зогсож байгаад дараа нь хөдөлгөөнөө үргэлжлүүлж байна лээ

© Rovenant / pikabu

 

Энэ цаасан алчуурыг жижигхэн амны цаас болгон ашиглаж болно

© SecretPotatoChip ​/ reddit

 

Прагийн зарим нэг дэлгүүрүүдэд угаалгын шингэн бодис задгай зардаг автомат машин байдаг. Саваа барьж ирээд өөрт хэрэгтэй хэмжээгээр авч болно

© starlightexpress3005 ​/ reddit

 

USB-ээр цэнэглэж болдог хуруу зай

© Mr-Jings ​/ reddit

 

Миний худалдаж авсан принтер хайрцагнаас нь сугалж авахад хялбар ууттай иржээ

© deadlynoob94 ​/ reddit

 

Миний утсанд утасгүйгээр электрон сойз цэнэглэх горим байдаг

© heyteej ​/ reddit

 

Энэ хаалганы бариул хаалга түгжигдсэн эсэхийг гэрлээр илэрхийлдэг

© TobbieDatBoi ​/ reddit

 

Миний шинээр авсан цамцны дотор талд нүднийхээ шилийг арчиж болох микрофибр даавууны өөдөс оёжээ

© Dietdrperky ​/ reddit

 

Спортын энэ дэлгүүрт майхнуудын мини загварыг үзүүлсэн байна. Өөрийн хэрэгцээнд чухам ямар майхан хэрэгтэй байгааг амархан ойлгох боломжтой

© self_Sim ​/ reddit

 

Эмч надад тусгай багаж бэлэглэсэн. Гараараа хүрэхгүйгээр хаалга, хайрцаг онгойлгоно, товчлуур дарна

© nategolon ​/ reddit

 

Энэ байгууллагын хажууд таны хайртай нохойд зориулсан “зогсоол” бий

© Healyhatman ​/ reddit

 

Дүрдэг цайны хамгийн зөв савлагаа байна

© xX*****man420Xx ​/ reddit

 

Өмсөж үзсэн хувцсаа сонгоход амар ийм өлгүүртэй хувцас солих өрөө байна

© Olo-Meister ​/ reddit

Энэхүү жагсаалтад орсон эд зүйлээс алийг нь та өөрийн болгохыг хүсч байна?

173
ГайхмаарГайхмаар
50
ГоёГоё
28
ХөөрхөнХөөрхөн
27
Ха ХаХа Ха
23
БурууБуруу
20
ТэнэглэлТэнэглэл
17
БахархмаарБахархмаар
14
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Javhaa Gansuh

    Javhaa Gansuh

    2020/09/18 at 10:32

    Joy Magazine zarj bna leeshd USB geer tsenegledeg batterey

  2. Bultger Iguro

    Bultger Iguro

    2020/09/18 at 18:34

    Javhaa Gansuh haana zarjin ah

  3. Javhaa Gansuh

    Javhaa Gansuh

    2020/09/18 at 19:10

    Peacmall 5 davhart Vidvie geed delguurt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *