Шүдээ угаасны дараа амаа усаар хэт их зайлах нь шүд цоорлын шалтгаан болдог гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна

0

Бидний бүхий л амьдралынхаа туршид өөрөө ч мэдэлгүй хийж заншсан зүйл бол мэдээж шүдээ угаах байдаг. Гэвч бүхий насаараа хийдэг энэ зүйлээ бид төгс хийж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, шүдээ угаасны дараагаар амаа усаар зайлах нь шүд цоорлын нэг шалтгаан болдог аж.

Фтор бол шүдний ооны гол найрлага

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон шүдний оо олон төрлийн орц найрлагаас бүрддэг бөгөөд хамгийн гол орц нь шүдний пааланг бэхжүүлэх үүрэгтэй фтор ажээ. Шүдний паалан нимгэрэх тусам шүдний цоорол үүсэх магадлал нэмэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл шүдний оо хэрэглэх нь шүд цоорлоос 25%-45% хамгаалдаг аж.

 

Шүдээ угаах хугацаа шүдний цооролд нөлөө үзүүлдэг

Ихэнх хүмүүс шүдээ 45-70 секунд угаадаг. Харамсалтай нь энэ нь шүд цоорлын шалтгаан болж буй бөгөөд Шотландын Шүдний Клиникийн Хөтөлбөрийн мэдээлснээр 2 минутын турш шүдээ угааснаар амны эрүүл ахуйг сайтар хангаж буй хэрэг юм хэмээжээ.

 

Шүдээ угаасны дараа амаа хэт их зайлах нь таны шүдийг гэмтээдэг

Шүдээ угаасны дараа магадгүй та аманд амтагдах оог дарахын тулд амаа сайтар зайлах хэрэгтэй гэж боддог байж магадгүй. Гэвч таны энэ бодол учир дутагдалтай гэдгийг Dundee Их Сургуулийн Хүүхдийн шүдний эмнэл зүйн танхимын лектор доктор Clement Seeballuck судалгаагаар нотолжээ. Түүний үзэж буйгаар амаа зайлах нь амны хөндийд буй хүнсний үлдэгдлийг гаргахад ач холбогдолтой хэдий ч шүдний ооноос ялгарсан фторыг давхар үгүй хийх тул таны шүдэнд сөрөг нөлөөтэй хэмээжээ.

 

Шүдээ орой унтахын өмнө угаах нь таны бодож байгаагаас ч илүү чухал

Мөн доктор Clement Seeballuck-ийн судалгаагаар оройн цагаар шүдээ угаах нь чухал ач холбогдолтой гэдэг нь нотлогджээ. Учир нь биднийг унтаж байхад шүлс төдийлөн их ялгардаггүй тул амны хөндийд шөнийн цагаар цэвэрлэгээ зайлшгүй хэрэг болдог ажээ. Иймээс орой шүдээ угаасны дараа юм идэхгүй байхыг эмч нар зөвлөдөг байна.

 

Чихэрлэг зүйлс бага хэрэглэх нь шүд цоорлоос таныг хамгаална

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өдөр тутам авах нийт илчлэгийн 10 орчим хувийг чихэрлэг хүнснээс авах хэрэгтэйг зөвлөдөг. Судлаачдын үзэж буйгаар шүд цоорлын үндэс болдог бактериуд бидний хэрэглэж буй чихэрлэг хүнсээр тэжээгдэж байдаг тул ийм төрлийн хэрэглээгээ хязгаарлах нь таны зүгээс шүдний эрүүл ахуйдаа өгч буй маш том халамж ажээ.

Та өдөрт шүдээ хэдэн удаа угаадаг вэ? Амны эрүүл ахуйг сахих өдөр тутмын арга барилаа өөрчлөхөөр төлөвлөж байгаа юу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.  

6
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Katyusha Saruul

    Katyusha Saruul

    2020/09/17 at 10:50

    Б. Учрал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *