“Xopom Puzzle №2” зураг эвлүүлэх тэмцээний ялагч “Сансар интернэт” ХХК-с шагналаа гардан авлаа

0

“Xopom Puzzle №2” зураг эвлүүлэх тэмцээний ялагч Xopom.com сайтаас зохион байгуулсан “Xopom Puzzle №2” зураг эвлүүлэх тэмцээн нь 2013 оны 10-р сарын 21-ны өдрөөс 2013 оны 10-р сарын 31-ний өдрийг хүртэл амжилттай явагдаж тэмцээний ялагчдаа тодруулаад байгаа билээ. 

Энэхүү тэмцээнд “Шинэ технологи – Шинэ амьдрал” уриатайгаар Монголд анхны гэх тодотголтой шинэ технологиудыг амжилттай нэвтрүүлж ирсэн “Сансар интернэт” ХХК нь өндөр хурд, өргөн сонголт бүхий өрхийн интернэт үйлчилгээнийхээ урамшууллын хүрээнд зарласан сурталчилгааны зургаар оролцсон юм.

“Сансар интернэт” ХХК-ийн сурталчилгааны зурагт хуудсыг хамгийн богино хугацаанд, хамгийн бага нүүдлээр эвлүүлсэн МУИС-ийн Газарзүй Геологийн сургуулийн оюутан Чулуунбаатарын Тэмүүжин ялагчаар тодорч “Сансар интернэт модем” болон өрхийн 1 сарын интернэтийн эрхээр шагнууллаа.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *