ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ-2013

0

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ-2013

“МОНГОЛ МАРКЕТЕР” ТББ-ын санаачлагаар хоёр дахь удаагаа “ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ-2013”-ыг ирэх 11-р сарын 15-17-ны өдрүүдэд МТШХХГ /Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар/ болон ХХЗХ /Харилцаа Холбооны Зохицуулах Хороо/-той хамтран МИШЭЭЛ ЭКСПО ТӨВ-д зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний гол зорилго нь Монголын хэвлэл мэдээлэл болон зар сурталчилгааны байгууллагуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологийг сурталчилан танилцуулах, үзэсгэлэнд оролцогчдыг бизнесийн байгууллагуудын зорилтот бүлгүүдтэй хамтын ажиллагаа бий болгоход оршиж байгаа юм. 
 
Энэ жилийн үзэсгэлэн яармагийн онцлогийг зохион байгуулагчдын зүгээс 2014 оны 7-р сарын 31-ээс Монгол орон даяар тоон системд шилжихтэй холбогдуулан дижитал системийн технологийн дэвшлээр тодорхойлж байна. Үзэсгэлэн яармагт телевиз, веб сайт, сонин сэтгүүл, ФМ радио, мэдээллийн технологи, мэйл болон мессеж маркетинг, гудамжны самбар түрээс, лавлах үйлчилгээ, сав баглаа боодол, хаяг реклам, гэрэлтүүлэг, хэвлэл, рекламны болон фото студи, маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага гээд зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагууд оролцоно.
 
“ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ-2013” нь гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнгийн үеэр “Зар сурталчилгааны шинэ чиг хандлага” сэдэвт бага хурал зохион байгуулагдахаас гадна үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдыг шалгаруулна. Үзэсгэлэн яармагт оролцогчдийн бүртгэл 11-р сарын 1-ний өдөр хүртэл хийгдэх бөгөөд нийт 150 орчим байгууллага оролцоно.
 
Өнгөрсөн жилийн үзэсгэлэн яармагийг сонирхогчдын дунд мониторинг хийхэд нийт арав орчим мянган хүн ирж сонирхсноос бизнесийн байгууллагуудын маркетер 60 хувь, удирдах албан тушаалтан 30 хувь, энгийн сонирхогч 10 хувь гэсэн тоон үзүүлэлт гарсан. Энэ жилийн үзэсгэлэн яармагийн зохион байгуулалт болон дизайны шийдлийг шинэлэг байдлаар хийхээр ажиллаж байна.
 
Хэвлэл мэдээллийн болон зар сурталчилгааны байгууллагуудыг салбарын үзэсгэлэн яармагтаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
 
МОНГОЛ МАРКЕТЕР ТББ

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *