Киевт Apple брэндийн шинэ дэлгүүр үүд хаалгаа нээж байгаатай холбогдуулан олны дунд шуугиан тарихын тулд пиар-чид онцгой нэгэн урамшуулал зарлажээ: дэлгүүрийн логог бие дээрээ шивүүл – тэгээд үнэ цэнтэй бэлэг ав.
Уг “урамшуулал”-д зөвхөн насанд хүрсэн хүн л оролцох эрхтэй. Олны дундаас нэгэн залуу зориг гарган хацар дээрээ шивээс хийлгэхээр шийдэж “урамшуулал”-ын эзэн болжээ. “Зоригтой” Украин залуу шинэхэн iPhone авахын тулд хацар дээр сурталчилгааны шивээс хийлгэхээс айсангүй.
Эр зориг гаргасных нь хариуд залууд iPhone 12 утас бэлэглэж насан туршийн VIP харилцагчаар өргөмжилсөн байна.
Биеийнхээ шууд ил харагддаггүй хэсэг дээр шивээс хийлгэсэн бусад 9 хүн мөн л адил үнэтэй гэхдээ арай өөр бэлэг авсан юм.
Та энэ залуугийн оронд байсан бол ийм шийдвэр гаргаж чадах уу?