Таны гар утсаа ашигладаг байдал чинь таны талаар юу хэлж өгч чадах вэ?

0

Эмэгтэйчүүд өдөрт 600 минутыг гар утас хэрэглэж өнгөрүүлдэг бол эрчүүд гар утсандаа 459 минутыг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Энэ хугацааны дийлэнх хэсэг нь ажлын шаардлагаар байдаг ч тодорхой хугацаа нь цахим сүлжээ хэрэглээ гэдэг нь гарцаагүй биз ээ. Манай сайт уншигч танд хүнийг гар утасны хэрэглээгээр нь сонжих аргуудаас толилуулж байна.

1. Гар утсаа байн байн шалгах

© Depositphotos.com

Утсаа байн байн шалгах нь мэдээж гар утасны хамааралтай болж буйн нэг илрэл. Нөгөөтэйгүүр энэ төрлийн хүмүүс гар утсаа тогтмол шалгадаггүй, нэг өдөрт утасных нь цэнэг дуусалгүй өнждөг хүмүүсээс илүү сэтгэл хөдлөлтэй байдаг ажээ.

 

2. Гар утасны хэрэглээ стресст хүргэдэг

© Depositphotos.com © Depositphotos.com

Судалгаагаар гар утсаа хэт их ашигладаг хүмүүс харьцангуй их стресстэй байдаг нь ажиглагджээ. Стресстэй байна гэдэг нь мэдээж амьдралдаа сэтгэл хангалуун биш мэдрэмжийг төрүүлэх сөрөг нөлөөтэй. Харин гар утасны хамааралгүй хүмүүс сэтгэлзүйн хувьд харьцангуй эрүүл байдаг аж.

 

3. Хэт их гар утас ширтэх нь сэтгэлзүйн дарамтад орох эрсдлийг нэмэгдүүлдэг

© Depositphotos.com

Гар утас нь сэтгэлзүйн дарамт үүсгэгч нэгэн xүчин зүйл байх магадлалтайг мэргэжилтнүүд хэлдэг. Гар утас ашиглах хугацаа, давтамж нь сэтгэлзүйн дарамт үүсгэгчтэй харилцан хамааралтай байгааг судлаачид тогтоосон байдаг.

 

4. Шөнө дундаас хойш гар утсаа оролдох

© shutterstock.com, © shutterstock.com

Судалгаагаар шөнө дундаас хойш гар утсаа ширтэх нь нойргүйдэлд хүргэж, цаашилбал сэтгэлзүйд ч сөргөөр нөлөөлж, уур уцаартай, сэтгэлийн түгшүүртэй болох эрсдлийг үүсгэдэг ажээ. Харин амьдралдаа ухамсартай ханддаг хүмүүс шөнө дунд болтол утсаа оролдох явдал байдаггүй байна.

 

5. Дүүртэл нь цэнэглэхийг хүлээх

© Depositphotos.com

Хувь хүний хэр зохион байгуулалт, төлөвлөлт сайтайг гар утсаа хэрхэн цэнэглэж байгаагаас харах боломжтой байдаг ажээ. Аливаад шударга, тууштай хүмүүс гар утасны зай бага байхыг тэвчдэггүй байх хандлага ажиглагддаг бөгөөд тэд ихэвчлэн гар утасны цэнэг нь 60 буюу түүнээс дээш хувьтай авч явахыг эрхэмлэдэг байна.

 

6. Хэт их дуудлага хийж, хүлээж авах

© Depositphotos.com

Судалгаагаар бусдад нээлттэй хүмүүс харьцангуй бага дуудлага хийж мөн хүлээн авдаг бол нийтэч хүмүүс өдрийн болон шөнийн цагаар ч ялгаагүй маш олон дуудлага хийж, хүлээж авч байдаг нь тогтоогдсон байдаг ажээ. Түүнчлэн нийтэч хүмүүс WhatsApp апп-ыг өргөнөөр ашигладаг нь ажиглагдсан байдаг.

Та гар утсаа өдөрт ямар хугацаагаар ашигладаг вэ?

10
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *