Эмэгтэй хүүхэд хэдэн наснаасаа хойш суга болон биеийнхээ бусад хэсгийн үсийг хусаж болох вэ?

2

Хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэх явцад олон хариултгүй асуулт бий болдог. Ихэнхдээ энэ талаар асуух ичгэвтэр санагддаг – тэр тусмаа сэдэв нь илүү нарийн байх үед – эсвэл эцэг эхчүүд хэнээс зөвлөгөө авах ёстойгоо сайн мэддэггүй.

Giphy

“Хүсээгүй” газруудад үс яг хэзээнээс эхлэн ургадаг вэ?

Эмэгтэй хүүхдийг хэдэн настайгаас нь эхлэн өөрийн гэсэн татуургатай болох ёстойг мэдэхийн тулд эхлээд хэзээ хүний биеийн үс ургаж эхэлдгийг мэдэх хэрэгтэй.

Бэлгийн бойжилтын эхний илрэх шинж тэмдэг бол хєх ургах явдал бөгөөд дунджаар 10.5 настай байх үед хєх ургадаг байна.

Хэдэн сарын дараа хєхний булчирхай илүү том болмогц, охидуудад анх удаагаа yмдaгны үс ургаж, удалгүй суга болон биеийн бусад хэсгүүдэд үс ургадаг.

Мөн энэ үед андрогенуудын нөлөөгөөр буюу тослог хүчлээс болж хүүхдийн хөлсний үнэр өөрчлөгддөг.

GLRL / Shutterstock.com

 

Тэгвэл эмэгтэй хүүхэд хэдэн настайгаасаа эхлэн суганыхаа үсийг хусаж болох вэ?

Үүнд олон хариулт байж болно. Эмч нар, сэтгэл судлаачид болон эцэг эхчүүдээс авахуулаад, өөр өөрсдийнхөөрөө нас хэлж, үр дүнд нь охидууд цагаасаа эрт суганыхаа үсийг хусах хандлагатай байдаг.

foremniakowski / Depositphotos.com

 

Энэ бүхэн хүүхдийн хувийн шинж чанар болон бэлгийн бойжилтоос ихээхэн хамаарна

Зарим охид биеийнхээ хүсээгүй үснүүдийг 11 настайгаасаа эхлэн хусдаг бол зарим нь 14 нас хүртлээ огтхон ч хусдаггүй байна. Үүний зэрэгцээ ёс заншил, соёл уламжлал, эцэг эхчүүдийн цэвэр сонголт байдаг гэнэ.

kayaszu/Instagram

 

Анх удаагаа биеийнхээ зарим хэсгийн үсийг хусах гэж буй охидод ямар зөвлөгөө өгөх вэ?

Хэрэв таны охин биеийнхээ “хүсээгүй” үснүүдээс болж өөртөө итгэх итгэлээ алдсан бол түүнд эхний удаад туршлага болгож, эвтэйхэн болон аюулгүй байдлаар хэрхэн үсээ хусах ёстойг зааж өгөөрэй.

NatashaFedorova / Depositphotos.com

Хүүхдэдээ “хүсээгүй” үсийг хусах боломжтой олон арга зам байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн аюулгүйг нь санал болгох хэрэгтэй. Бэлгийн бойжилтын насан дээрээ байгаа охидын хувьд, эмэгтэйчүүдэд зориулсан татуурга тохирно – чийгшүүлэгчтэй, хөдөлдөг толгойтой болон тав тух төрүүлэх.

Мөн таны охин татуурганыхаа хошууг хэрхэн солих болон бусад үс хуссаны дараах арчилгааны бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх ёстойг мэддэг байх хэрэгтэй (шингэн гель эсвэл хөөс).

MsMaria / Shutterstock.com

Та анх удаагаа “хүсээгүй” үсээ хусаж байсан мөчөө санаж байна уу? Охидууд хэдэн настайдаа “хүсээгүй” үсээ хусвал тохиромжтой вэ? Сэтгэгдэл бичих хэсгээр дамжуулан үзэл бодлоо хуваалцаарай!

20
ТэнэглэлТэнэглэл
9
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *