
Хүн амьдрахын тулд хооллодог уу, хооллохын тулд амьдардаг уу? Энэ асуултанд ихэнх хүн амьдрахын тулд хоол иддэг гэж хариулдаг. Гэхдээ хооллохын тулд амьдардаг гэж хэлэх хүмүүс ч байдаг. Та эдний аль нь ч бай ялгаагүй хоол гэдэг зүйл бол бидний хувьд хамгийн чухал зүйлсийн нэг. Мөн өнөө үед хоол болон хооллох гэдэг нь урлаг болтлоо хөгжсөн. Сайхан бэлтгэж, сайхан тавагласан сайхан хоолыг заавал амсаж идэхдээ биш харахад ч сайхан сэтгэгдэл төрдөг. Эрхэм таныг төрөл бүрийн сайхан хоолны зурагнууд үзэж амралтын өдрийнхөө өглөөг чимэхээс татгалзахгүй байхаа гэж бодож байна.







