“Дээрээс” биднийг харж хандаж, дэмжиж байгаа гэдгийг батлах 9 сүнслэг шинж тэмдэг

2

Хүн болгоныг төрөх үед нь бас нэгэн сахиусан тэнгэр бий болж, хажууд нь хамт байж, таныг амьдралын туршид тань харж хамгаалж явдаг тухай Wake up your mind бичиж байна. Гэхдээ тэрхүү сахиусан тэнгэр нь биднийг таг мартаж өөр зүйлд завгүй байгаа мэт санагдах үе ч бас бий. Тэрхүү сахиусан тэнгэр бидэнтэй цуг байж биднийг харж хамгаалж байгаа үгүйг хэрхэн мэдэх вэ?

1. Өд

Дээрээс өд унах нь дээрээс таныг харж байгаа гэсэн дохио бөгөөд тэр таныг хамгаалж туслахад бэлэн байна гэсэн үг. Та ийм өд унаж байхыг ер бусын газар, жишээ нь гэр дотроо харах юм бол сахиусан тэнгэр таны хажууд байж гэр орныг чинь хамгаалж байгаа гэсэн дохио юм.

2. Үүл

Тэнгэрт ямар нэгэн дүр бүхий үүл олж харах нь тэрхүү сахиусан тэнгэр таныг харж байгаагаа мэдэгдэж байгаа юм. Зөвхөн харах биш бас хамгаалж байгаа хэрэг. Харин зүрхэн хэлбэртэй үүл харвал энэ нь таны хайр дурлалын талбар дээр ихээхэн сайн өөрчлөлт гарна гэсэн үг. Амьтны хэлбэртэй үүл нь тухайн амьтны зан чанартай холбоотой дохио өгөх ба нохой харагдвал сайн үйл явдал, могой харагдвал муу явдлаас анхааруулж байгаа хэрэг юм шүү.

3. Үнэр

Хаанаас гараад байгаа нь мэдэгдэхгүй сайхан үнэр гэнэт үнэртэх нь сахиусан тэнгэр ойрхон байгаагаа илэрхийлж байгаа нэг хэлбэр. Энэ үнэр нь цэцгийн ч юм уу шоколадны зэрэг ямар ч хамаагүй сайхан үнэр байж болно. Магадгүй хайртай хүнийхээ үнэрийг ч гэнэт мэдэрч болох юм. Энэ бүхэн нь биднийг хайрлаж, чиглүүлж байгаа гэсэн дохио билээ.

4. Нялх хүүхэд болон амьтад

Нялх хүүхэд дээш харан хэвтэхдээ инээн хөхөрч байвал тэр сахиусан тэнгэртэй харьцаж байна. Ер нь нялх хүүхэд, амьтад тэдэнтэй их амархан харьцдаг гэж ярьдаг.Сахиусан тэнгэр байнга бидэнтэй цуг, ойрхон байж бидэнд янз бүрийн дохио явуулж байдаг бөгөөд түүнийг нь л бид мэдэж ойлгож байх хэрэгтэй юм.

5. Дуу хөгжим

Заримдаа гэнэт найрал дуу, түүний дотор сахиусан тэнгэрийн хоолой болов уу гэмээр дууг сонсох мэт болдог. Энэ сайхан аялгуу нь алс холын өөр гаригаас ирж байгаа мэт санагдана. Зарим хүмүүс радиогоор дахин давтан явуулах дуу хөгжмөөр дамжуулан сахиусан тэнгэр бидэнтэй харьцдаг гэж үздэг. Дууны ерөнхий үг ая зэргийг анхаарах хэрэгтэй ба энэ бол сахиусан тэнгэрийн явуулсан дохио юм шүү.

6. Гэрэл

Таны анхаарлыг ямар нэг гэрлийн хугарал татаж байсан тохиолдол бий байх. Ойлгомжгүй гэнэт гарсан гэрэл, өнгөт цацраг, хөвөн явах гэрлэн бөмбөлөг зэрэг чухам юунаас гаралтай нь мэдэгдэхгүй гэрэл нь сахиусан тэнгэр тантай цуг нэг өрөөнд байгааг харуулж байна.

Танд чухам яг хэрэгтэй тэр цаг үед гэнэт гэрэл гэрэлтэж байсан тохиолдол бий юу? Жишээ нь талийгаач болсон эцгийнхээ тухай бодох яг тэр үед радиогоор түүний сонсох дуртай байсан дуу нь явах гэх мэт. Энэ нь та өөрийнх нь тухай бодож байгааг талийгч мэдэж байгаа гэсэн дохио билээ.

8. Солонго

Бурхны хайрын хамгийн тод илрэл нь солонго. Та ямар нэг зүйл бурхнаас гуйсны дараа удалгүй солонго харагдвал бурхан таны гуйлтыг сонсжээ гэсэн дохио юм.

9. Температурын өөрчлөлт

Та бясалгал хийж байх үедээ гэнэт халуун дулаан, гэрэл мэдэрвэл энэ нь таны сахиусан тэнгэр таныг тэвэрч байгааг илтгэнэ.

Та сахиусан тэнгэрийнхээ явуулсан дохиог ойлгож, хүлээж авч байсан уу?

32
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ganbat Baatarsuren

    Ganbat Baatarsuren

    2019/07/11 at 11:27

  2. NamUndulam Munkhbayar

    NamUndulam Munkhbayar

    2019/07/13 at 01:36

    М. Тэмүүлэн

  3. Nominjin

    2019/07/13 at 20:58

    Утгагүй хачин юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *