Жолооч бүрийн заавал мэдэж байх ёстой 12 лайфхак

4

Жолооч бүр машиныхаа тасалгаанд хувийн эд зүйлээ байлгадаг: нарны шил, даавуун алчуур, дугуй болон бусад хэрэгтэй зүйлсийг дурдаж болно. Гэвч заримдаа хол аялалд явах болоход дээрх зүйлс хэрэг болохгүй байх үе бий.

Өнөөдөр бид танд машин дотор хэрэггүй болсон эд зүйлийн тусламжтай зарим нэг асуудлуудыг хялбархан шийдэх боломжтойг харуулсан хэрэгтэй мэдээг хүргэх гэж байна.

Шүдний оо

Шүдний ооны тусламжтай машины гэрлийг шинэ мэт өнгөлж болно. Ингэхийн тулд бага зэрэг оог машины гэрэл дээрээ түрхэж, алчуураар зөөлөн үрнэ. Дараа усаар угаана. Хэрэв таны машины гэрэл хэтэрхий бохир байвал энэ аргыг 3-4 удаа давтан туршиж үзэхэд хангалттай.

 

Сахлын хөөс

Өвлийн улиралд машины цонхыг цантахаас сэргийлэхийн тулд сахлын хөөсөөр машиныхаа цонхыг угаахад болно.

 

Цаасны хавчаар

Ердийн цаасны хавчаарын тусламжтай гар утас тогтоогч хийх боломжтой. Тийм ч гайхалтай харагдахгүй байж мэдэх ч, таныг GPS ашиглах үед хэрэг болох нь мэдээж хэрэг юм. Асуудлыг хялбархан шийдэхэд тань тусална.

 

Даавуу

Машин дээрх наалтуудыг хуулж авахад хүндрэлтэй байдаг. Энэ үед савантай халуун усанд даавууг дүрж, наалтын эсрэг талд буюу цонхны гадна хэсэгт даавууг тавих хэрэгтэй. Даавуу хөрөх үед цавуу ч гэсэн ховхорч эхлэх бөгөөд үүний дараа наалтыг хуулж авахад амархан байна.

 

Хумсны будаг

Машины энд тэнд зураас гарсан нөхцөлд та дээрээс нь хумсны будгаар будаж асуудлыг шийдээрэй. Энэ нь зураасыг улам томрохоос сэргийлэх ач тустай юм.

 

Бүлүүр

Хэрэв таны машинд жижиг хэмжээний хонхорхой үүссэн бол бүлүүр ашиглан буцаад хэвийн болгоорой. Бүлүүрийг хонхорхой үүссэн хэсэгт тавьж, татахад л хангалттай. Таны машин цоо шинэ юм шиг болно гэдэгт итгэлтэй байж болно.

 

Гар ариутгагч

Хөлдсөн цоожийг гар ариутгагчийн тусламжтай онгойлгоно. Гар ариутгагчаас бага хэмжээгээр авч хөлдсөн цоожин дээр дусаах бөгөөд хэдэн минут хүлээх хэрэгтэй. Үр дүнд нь хөлдсөн мөс хайлж, таны машины хаалга онгойх юм.

 

Трико

Худал зүйл мэт сонсогдож байж болох ч зарим жолооч нарын хэлж байгаагаар энэ арга үнэхээр бүтэмжтэй болдог гэнэ. Хэрэв та засварын газраас хол байх үед таны машины ремен эвдэрвэл та үүнийг хамгийн ойрын засварын газар хүртэл трикогоор орлуулах боломжтой.

 

Хувцасны хавчаар

Хувцасны хавчаар дээр арома тосноос бага зэргийг дусааж, агааржуулалтын хоолойд тавьбал таны машинаас гоё үнэр гарах болно.

 

Нимбэг

Таны нойр хүрч байсан ч зайлшгүй машинаа жолоодох ёстой үед та нимбэг авч яваарай. Нойр тань хүрч эхэлмэгц нимбэгээс нэг хэрчмийг хэлэн доороо тавина. Хүчил нь таныг сэрүүн байлгах бөгөөд замыг унталгүй туулахад тань тусална.

 

Үсний гавар

Борооны эсрэг бүтээгдэхүүн үнэтэй биш. Учир нь үсний гаврыг ашиглах сайхан санаа байна. Машины цонхон дээрээ үсний гавраас түрхээрэй. Бороон дуслууд машины цонхон дээр удаан байлгүй, хурдан урсана.

 

Бэхэлгээ дэгээ

Хэрэв таны машин гэнэт унтарч, чирүүлэх шаардлага гарах үед машины ард /зарим машины урд байдаг/ бэхэлгээ дэгээ байдаг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй. Энэ нь машиныг механикаар чирэх үед ашиглах зориулалтаар үйлдвэрлэгчдийн машин дээр суурилуулсан дэгээ юм.

 

Бонус: резинэн нэмэлт гэж юу вэ?

Та урьд өмнө нь хуучин загварын машинуудын ард хэсэгт яагаад резинэн нэмэлт байдгийг хараад гайхаж байсан уу? Урт замд явах үед машин болон агаарын хооронд маш их хүч үүсдэг байна. Харин резинэн нэмэлтийн хувьд жолоочид нөлөөлөхгүйгээр цахилгаан гаргадаг байжээ.

Та эдгээрээс өөр заль мэддэг үү? Тийм бол бусад жолооч нартаа хандан мэдлэгээсээ хуваалцаарай.

18
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sonin Sonin

    Sonin Sonin

    2018/10/26 at 14:02

    Turu Byambasuren Khulan Khulan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *