Samsung  шинэ Galaxy S Light Luxury загвараа танилцуулсан ба энэ нь Galaxy S8-ийн хялбаршуулсан хувилбар юм

0

Урьд нь чухамхүү энэ утсанд Galaxy S8 Lite нэрийг өгнө гэж ярьцгааж байсан билээ.

Samsung компани Galaxy S Light Luxury утсаа албан ёсоор олон нийтэд танилцуулсан ба тус утас нь гадаад байдлаараа Galaxy S8-тай маш төстэй болсон байна. Хэмжээгээр бараг адилхан, аль аль нь ус чийгний хамгаалалттай боловч техникийн үзүүлэлтээр шинэ утас маань арай сул байх нь.

Galaxy S Light Luxury утас нь 5,8 инчийн Super AMOLED дэлгэцтэй ба нягтрал нь 2220*1080 пиксел ба процессор нь Qualcomm-ын Snapdragon 660 юм. Шуурхай санах ой нь 4 Гб, багтаамж нь 64 Гб. Батерей нь 3000 мА/ц, USB Type-C-ээр дамжуулан түргэн цэнэглэх боломжтой. Мөн утасгүй цэнэглэгчээр цэнэглэж болно.

Энэхүү утасны үндсэн камер нь 16 Мп-ийн f/1,7 өрцтэй, 4К бичлэгийг секундэд 30 кадр бичих боломжтой юм байна. Урд талд адил өрцтэй 8 Мп-ийн камер бий. Стандарт аудио гаралт хэвээр үлдсэн бөгөөд утастай цуг AKG-ийн чихэвч ирнэ.

Үндсэн камерын баруун талд хурууны хээ мэдрэгч байх ба мөн нүдээр таних систем бас бий.  Одоогоор Galaxy S Light Luxury утас зөвхөн Хятадад зарагдаж эхэлсэн бөгөөд багагүй үнэтэй байгаа аж.

2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *