90-ээд оны дээpэмчдийн тухай өгүүлэх Оросын шилдэг 7 уран сайхны кино

2

90-ээд он аль хэдийн түүх болон ард хоцорсон ч гэсэн тэр үеийг харуулсан кино үзэгч олныг байлдан дагуулсаар л байна. Эдгээр кинонууд нь тухайн үеийн айдас түгшүүртэй амьдрал, бодит байдлыг харуулж чадсан бөгөөд хүний дотоод сэтгэлийг бодитоор нээж харуулахыг эрмэлзжээ.

Брат ба Брат-2

Уг кино алдаршсан үндсэн шалтгаан – гол дүрийн баатар залуу. Данила Багров шударга үнэн гэж байдаггүй газраас амьдралаа эхлүүлдэг. Тэр өөрийнхөө хүчний эх сурвалжийг эрэлхийлэх төдийгүй хайж байгаа зүйл нь “шударга үнэн”-д байгааг ухаарна. Баатар дахин дахин асуусаар: Ах минь, хүч юунд оршино вэ? Хариуд нь: “Хүч – шударга үнэнд бий. Хэнд шударга үнэн байна – тэр илүү хүчтэй”. Хүн болгон энэ асуултын хариулттай санал нийлэхгүй нь ойлгомжтой, тиймдээ ч энэ асуулт одоо ч гэсэн оросуудын дунд маргаан дэгдээсээр байна. Багров кинонд урвагч, дaрангуйлах засаглал, ард иргэдийн сул дорой байдалтай учрах хэдий ч түүний дотоод тэмцэл хэзээ ч мөхөхгүй.

 

Антикиллeр

Тэр үеийн кинонууд ямар нэгэн хэмжээгээр тухайн киноны баатруудын үйлдлийг зөвтгөж ямар нэгэн тайлбар хийхээр бүтээгдсэн. “Антикиллeр” кинонд системийн ажилтны тухай өгүүлнэ, тэр төр засагтаа үнэнч ажилтан байсан юм. Киноны гол дүрийн амьдралдаа баримтлах гол зарчим нь: “муу үйлдэл хуулиар шийтгэгдээгүй бол өөр аргаар шийдэгдэх ёстой”.

 

Бригада

Жирийн нэгэн цэpэг эр алба хаах хугацаагаа дуусгаад аль хэдийн нуранги болсон ертөнцөд эргэн ирж байгаа тухай кино. Сайхан амьдрах хүсэл “цусанд” нь шингэсэн, өөрөө ч ухаантай бөгөөд зальтай, тийм учраас шинэ нөхцөл байдалд дорхноо учраа олж өөрийн байр суурийг олно.

 

Бумер

90-ээд оны дээpэмчид Москвад өрсөлдөж буй бусад дээpэмчдийн бүлэглэлээс хөдөө тосгон руу хэрхэн зугтааж байгаа тухай өгүүлнэ. “Эцэс төгсгөлгүй” өрсөлдөөнөөс нуугдахыг хүссэн боловч хаа сайгүй гэмт xэрэг үүрлэсэн болохыг ойлгоно. “Бумер” гэдэг нь BMW автомашины нутгийн нэршил, тэр үед их алдаршиж байжээ.

 

Жмурки

Хэдий 2005 онд хийсэн ч гэсэн 90-ээд оны үеийн амьдралыг хөндлөнгөөс харуулахыг зорьжээ. Гэмт xэргийн бүлэглэл, тэдний эрхэнд орсон ертөнц, тэдний цус урсгасан тулaан – энэ бүхэн тэр үеийг санагдуулах таагүй дурсамж.

 

Сестры

Кино хоёр охины тухай өгүүлнэ – нэг нь гэмт xэрэгтний өв залгамжлагч охин. Тэд нэг ээжийн охид, гэхдээ нас болон зан төрхийн хувьд огт адилгүй. Охидууд дээpэмчдээс нуугдах хэрэгтэй болно, дээpэмчид нэг охиныг хулгайлахын тулд аймшигтай зэрлэг авирлана. Охидуудаа үлдээсэн орогнох газар аавынх нь бодож байсан шиг найдвартай биш байжээ.

 

Бандитский Петербург

Тэр үеийн оросын хотуудын амьдралыг тод томруунаар гаргаж чадсан бүтээл. Олон ангит кино нь xулгайч, дээpэмчдийн бүр эхлэл үеийг харуулна, цаашлаад зуун дамжсан дээpэмчид хоорондын дaйныг өгүүлэх ажээ. Киноны гол дүрийн баатрууд – нийгмийн бүхий л давхаргаас бүрдсэн, ямар нэгэн шалтгааны улмаас “соёл урлагийн нийслэл” хотод гэмт хэргийн амьдралаар амьдарцгаах ажээ.

16
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. saaa

    2018/10/29 at 17:34

    Крот алга байна шд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *