Жижиг дунд бизнес эрхлэгчдийн яг одоо амьдралдаа хэрэгжүүлэх ХАК-ууд

3

Бизнес эрхлэгч та өөрийн бизнесээ өөрийн хүүхэд мэт бөөцийлөн, үргэлж тордож, шинэ санал санаачлагуудаа нэвтрүүлэх нь өрсөлдөөн дунд ялгарч үлдэх арга зам. Та жижиг мэт зүйл дээр ч сэтгэлээ гаргаж, шинэ бүхнийг туршиж, бизнестээ нэвтрүүлснээр ирээдүйн том амжилтын эзэн болно. Та яг өнөөдрөөс эхлэн дараах 4 хак-ийг туршаад үзээрэй.

1. Ухаалаг технологийг өөртөө нэвтрүүл!

Бизнес эрхлэгчдэд танд маш олон харилцагч, захиалагчийн талаарх мэдээлэл, контактыг эмх цэгцтэй хадгалах, нэг бүрчлэн товлосон уулзалт, яриа хэлцлийг санана гэдэг багагүй бэрхшээлтэй санагддаг. Тиймээс ухаалаг аппликейшн, ухаалаг төхөөрөмж ашиглан хялбаршуулж болох юм. Жишээ нь бүх банкны карт уншдаг POS машиныг худалдан авч, гар утсандаа банкны аппликейшн татаж авах нь зайлшгүй хэрэгтэй. Мөн та өдөр тутамдаа гар утасны note ашиглаж хэрэгтэй санаагаа тэмдэглэх, google calendar ашиглаж чухал өдрүүдээ тэмдэглэж, орлого зарлагын баланс харах олон төрлийн аппликейшн ашиглаж сурах хэрэгтэй. Эхэндээ хэцүү санагдаж болох ч хэрэглээндээ нэвтрүүлэхэд таны ажлыг хялбарчлах болно.

2. Гар утсаа бүү унтраа!

Та ямар ч төрлийн бизнес эрхэлдэг байсан дуудлага бүрт хариулдаг, ярих боломжгүй үедээ “эргээд залгая” гэсэн хариу илгээдэг байх чухал. Энэ нь эргээд бизнестээ хандах хариуцлагыг тань илэрхийлдэг. Мөн орчин үед хүн бүр ухаалаг утсаар фэйсбүүкт онлайн байдаг болсон тул сошиал хуудсаа идэвхтэй ажиллуулж, шинэ бүтээгдэхүүн ирсэн талаар мэдээлэл оруулж, хаяг, утасны дугаар, нээх хаах цагаа заавал бичиж байхыг зөвлөж байна. Хэрэглэгчийн асуулт бүрт хариу илгээдэг байвал үйлчлүүлэгчээ алдахгүй, тэр дараа таныг зорин ирэх болно. Нэг үйлчлүүлэгчийн цаана нэлээн хэдэн үйлчлүүлэгч байдгийг та хэлүүлэхгүй мэдэх байх.

3. Хэрэггүй зардалд хэмнэлт хий!

Ухаалаг зарцуулалт гэдэг хэрэгтэй бүхнээ хэрэглэж, хэрэггүй зүйлсийг жагсаалтаас хасахын нэр. Тиймээс бизнес эрхлэгч та гар утасны хэрэглээндээ сард олон удаа нэгж авч цэнэглэхийн оронд сард нэг удаа тогтмол цэнэглэж болох юм. Гэнэтийн ажил гарахад нэгжгүйгээс ярьж чадахгүй, датагүйгээс дансаа шалгаж чадахгүй байна гэдэг үйлчлэгчээ алдах маш том эрсдэл. Магадгүй та сүлжээндээ үнэгүй ярьж, 10GB дата авахыг хүсвэл ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

4. Жижиг зүйлд ч сэтгэлээ шингээ!

Хүн сэтгэлийн амьтан. Та нэг хүнийг нэг гэж гололгүй түүнд сэтгэл хангалуун үйлчилгээ үзүүлж, бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв мэдээлэл өгч, боломжтой бол багахан хөнгөлөлт, урамшуулал өгч, цаас баглаа боодолд анхаарал хандуулж, найрсаг мэндчилж, үдэн гаргаж өгснөөр дараа таныг зорин ирэх сайхан сэтгэгдэл үлдээх юм. Та ажлын цагаасаа өмнө ирж тоосоо арчих, бараа бүтээгдэхүүнээ өрж цэгцлэх, бүтээгдэхүүний хугацаа, савлагааны бүрэн бүтэн байдлыг шалгах гээд бүгд таны ажлын салшгүй хэсэг. Төгсгөлд нь хэлэхэд усны дуслууд далай болж, элсний ширхэгүүд манхан болон сүндэрлэдэг нь жам.

Таны бизнест амжилт хүсье!

16
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.