Хараа муудахад хүргэдэг 10 шалтгаан: эдгээрийг эрт мэдэж авах нь маш чухал

4

Хэн ч хараагаа муутгахыг хүсэхгүй. Хэдий тийм ч гэлээ, бидний ихэнх нь өдөр тутмын амьдралдаа алдаа гаргаж, нүдээ гэмтээдэг байна.

Бид танд хүмүүсийн өдөр тутмын хийдэг ямар зүйлс нүдний харааг муутгадаг болохыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Нэг косметикийн бүтээгдэхүүнийг хэтэрхий удаан хэрэглэх

Нүдний эмч нар нүдний будгийг 3 сараас ихгүй хугацаанд хэрэглэх ёстой гэдгийг анхааруулж байна. Шалтгаан нь маш энгийн: будагт тогтсон бактериуд нүдийг өвчлүүлэх гол үндэс болдог.

 

2. Хэтэрхий их үр тариатай хоол хүнс идэх

Үр тариа бие дэх инсулины хэмжээг нэмэгдүүлнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь нүдний цөцгий сунаж, ойрын хараа муудах гол үндэс гэнэ. Судлаачид үр тариа иддэг хүмүүсийн ойрын хараа яагаад мууддаг болох шалтгааныг гайхаж байгаа ч энэ төрлийн хоол хүнс яах аргагүй нүдний хөгжилд сөргөөр нөлөөлдөг болох нь батлагджээ.

 

3. Нүдний дусаагуурыг эмчийн зааваргүйгээр хэрэглэх

Хэрэв та эмчийн зааваргүйгээр нүдний дусаагуур дусаавал таны нүд зовиур мэдэрдэг болно. Түүнээс гадна дусаагуур өвчнийг түр зуур намдаадаг гэдгийг мартаж болохгүй.

Яагаад гэвэл энэ арга ноцтой нөхцөлд танд тус хүргэхгүй, иймд та нүдний дусаагуур хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэйг анхаараарай.

 

4. Хангалттай ус уухгүй байх

Хэрэв бид өдөрт 8 буюу түүнээс бага стакан ус уувал бидний бие шингэний дутагдалд орох эрсдэлтэй. Үр дүнд нь нулимс ялгарах үйл явц удааширч, нүд маш их хуурайшдаг байна.

 

5. Өвлийн улиралд нарны шил зүүхгүй байх

Эмч нар мөс болон цасан дээр ойх нарны хурц туяа нүдийг муутгах аюултайг анхааруулж байна. Шинж тэмдэг нь хавагнах, юмыг хоёр болгож харах болон нүд бүлцийх гэх зэргээр илэрдэг. Иймд өвлийн улиралд нарны шил зүүх ёстой юм.

 

6. Хангалттай унтахгүй байх

Хэрэв таны нүд хангалттай амарч чадахгүй бол та нүд бүрзийх, харанхуйлах болон мэдрэлийн эмгэг болох аюултай гэдгийг анхаарна уу.

 

7. Ном уншихдаа нүдэндээ хэтэрхий их ойртуулах

Эрдэмтэд ном уншихдаа нүдэндээ хэтэрхий ойртуулах нь буруу болохыг хэлж байна. Судлаачид өдөр бүр заавал ном уншдаг, ингэхдээ уншиж байгаа номоо нүдэндээ хэтэрхий ойртуулдаг хүмүүсийн ойрын хараа амархан мууддаг болохыг олж тогтоожээ.

 

8. Нүдээ нухах

Хэрэв нүд загатнах эсвэл ядрах үед нухвал, түр зуурын хугацаанд нүдний зовиурыг арилгаж болно. Гэсэн хэдий ч тогтмол нүдээ нухах нь нүдний эвэрлэг бүрхэвчийг гэмтээх эрсдэлтэй байдаг байна.

 

9. Стресс бухимдлаар дүүрэн ажил хийх

Хэрэв та компьютер дээр ажил хийж байх үедээ нүд болон нүдний ойролцоох хэсэгт өвдөлт эсвэл тав тухгүй зүйлийг мэдэрч байвал энэ нь нүдэнд ирж буй ачаалалтай холбоотой. Эрдэмтэд эдгээр шинж тэмдгүүд ихэвчлэн стресс, бухимдалтай ажил хийдэг хүмүүст илэрдэг болохыг олж тогтоосон байна. Харин ажилдаа дуртай хүмүүсийн нүдэнд дээрх шинж тэмдгүүд илэрдэггүй гэнэ.

 

10. Харааны линзээ авалгүй унтах

Таны нүдний эвэрлэг бүрхэвч өглөө унтаад сэрэх үед тань агаараас хүчилтөрөгчийг хүлээж авдаг бол орой унтахад тань нулимсаар чийгшүүлдэг. Гэвч та харааны линзээ 24 цаг зүүвэл эвэрлэг бүрхэвч авах ёстой элементээ авч чадахгүйд хүрэхээс гадна хэврэг болж гэмтдэг байна.

58
ГоёГоё
23
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Unumunkh Boldbaatar

    Unumunkh Boldbaatar

    2018/10/27 at 03:55

    KhRln Bat

  2. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2018/10/27 at 09:56

    Bymba Uranbileg

  3. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2018/10/27 at 09:56

    Ө. Азаа

  4. Chagtsalmaa Ishgee

    Chagtsalmaa Ishgee

    2018/10/27 at 10:08

    Бороо Доржоо

  5. гантуяа

    2021/01/26 at 16:02

    манай хүүхэд нүдээ ойр ойрхон цавчаад байхын зөвлөгөө өгөөч

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *