Хайртай дотны хүнтэйгээ ч гэсэн эдгээр зүйлсийг дундаа хэрэглэж болохгүй: заавал тус тусдаа хэрэглэх ёстой!

2

Тогтмол чихэвч хэрэглэх нь чихэнд бактери үржих гол шалтгаан болдгийг судалгаар олж тогтоожээ. Чихэвчийг өөр хэн нэгэнтэй дундаа хэрэглэснээр дан ганц чихэнд бактери үржээд зогсохгүй чихийг үрэвсүүлнэ. Эрүүл мэндээ хамгаалахын тулд чихэвч болон дараах эд зүйлийг зөвхөн хувьдаа хэрэглэх ёстойг санаарай.

Ингээд танд хэзээ ч өөр хэн нэгэнтэй дундаа хувааж хэрэглэж болохгүй 11 зүйлийг хүргэж байна.

1. Хумсны xутга

Бид сайн харж чаддаггүй болохоос биш, хүний гар болон хумсанд асар их хэмжээний бактери, вирус болон мөөгөнцөр үүсгэгч микро организм байдаг. Түүнчлэн энгийн хумсны xутга үрэвсэл үүсгэгч болж хувирах эрсдэлтэй. Нэмж хэлэхэд, хумсны xутгыг өөр хүнд хэрэглүүлэх нь мөөгөнцрийн гаралтай өвчин /хүний ​​папилломавирус/ тусах эрсдэлийг нэмэгдүүлнэ.

 

2. Ээмэг

Чихэнд маш олон цусны судаснууд бий. Энэ нь яагаад найзынхаа ээмгийг зүүх үед цусаар дамжин халдвар авч өвчин тусдгийн гол шалтгаан юм. Дараагийн удаа та найзынхаа ээмгийг зүүхээсээ өмнө спирттэй шингэнээр цэвэрлээрэй.

 

3. Уруул өнгөлөгч

Уруулын гадарга дээр их хэмжээний цусны судаснууд байдаг. Эдгээр цусны судаснууд цусны урсгалаар дамжуулан нүүр рүү бүх зүйлийг зөөнө – микробуудыг ч бас зөөдөг. Яршихад хүргэдэг энэ вирус нэг хүнээс нөгөө хүнд уруулын будаг болон өнгөлөгчөөр дамжиж халдварладаг. Өөрөөр хэлбэл, та ийм өвчингүй байсан ч гэсэн бусдаас авах эрсдэлтэй гэсэн үг юм.

 

4. Хөмсөг засагч

Хэрэв та хэн нэгний хөмсөг засагчийг хэрэглэж их хэмжээний үс авбал энэ нь тэгтлээ айгаад байх зүйл биш. Гэвч та дөнгөж ургаж буй үсийг авах юм бол энэ гоо сайхны хэрэгсэл ирээдүйд олон төрлийн өвчин тусах эх үүсвэр болно. Хөмсөг засагч C вирус болон ДОХ өвчний вирусыг хүний биед халдаах эрсдэлтэй. Зайлшгүй нөхцөлд бусдын хөмсөг засагчийг хэрэглэх шаардлагатай болбол спирттэй шингэнээр угааж цэвэрлээрэй.

 

5. Дезодорант

Дезодорант ноцтой үрэвслийг үүсгэнэ, онцгойлон хэрэв суганыхаа үсийг хуссан бол бактери жижиг шархуудаар дамжиж, биед нэвтэрнэ. Үнэр дарагчийг тогтмол хэрэглэх нь таагүй үнэрийг арилгахаас биш, бактериас хамгаалж чадахгүй. Түүнчлэн үргэлж бактерийн эсрэг үйлчилгээтэй үнэр дарагч хэрэглэж байх хэрэгтэй ба гэр бүлийнхээ гишүүдтэй дундаа хэрэглэж болохгүйг анхаарна уу.

 

6. Саван

Микро-организм саван хэрэглэх болгонд өөрийгөө савангаар бүрхдэг – микробууд аюулгүй байж болох ч вирусууд сөрөг нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл чийглэг байдал бактери, мөөгөнцөр болон вирус үржих шалтгаан болдог. Үрэвслээс сэргийлэхийн тулд мэргэжлийн эмчийн зөвлөсөн саванг хэрэглэж байгаарай.

 

7. Сам

Самаа хэзээ ч битгий хэн нэгэнд хэрэглүүл бас хэн нэгнийхийг ч хэрэглэх хэрэггүй. Энэ нь бөөс, хамуу болон бусад үрэвсэл үүсгэгч вирусын халдвар авахад хүргэнэ. Хэрэв та хэн нэгэнд самаа хэрэглүүлсэн бол ариутгагч бодисоор заавал цэвэрлээрэй. Иймд аливаа өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай арга бол самаа өөр хүнд хэрэглүүлэхгүй байх явдал юм.

 

8. Алчуур

Алчуур бол нян үрждэг эд зүйлсийн нэг ба хүмүүс чийгтэй чигээр нь хатаадгаас болж бактери, нян үрждэг байна. Хэрэв таны алчуурнаас хөгц үнэртэж байвал энэ нь таны алчуурт аль хэдийнээ бактери болон хөгц үүссэн гэсэн үг. Алчуур мөөгөнцрийн үрэвсэл болон бактериас болж тууралт, батга болон үрэвсэл үүсгэнэ. Энэ аюулаас сэргийлэхийн тулд алчуураа 4-5 удаа хэрэглээд тогтмол угааж байх ёстойгоос гадна сайтар хатааж хэрэглэх хэрэгтэй.

 

9. Бие угаагч

Бие угаагчийг дахин хэрэглэх үед хатаж амжаагүй байдаг. Түүнчлэн бие угаагч бол алчуурын нэгэн адил нян, бактери тээгч юм. Иймд аль болох сайтар хатааж хэрэглэх ёстой ба өөр хүнд хэрэглүүлж болохгүй. Мөн угаалгын өрөөндөө өдөр бүр агаар салхи оруулж байх ёстой.

 

10. Нүүр будах хэрэгслүүд

Нүүр будах хэрэгслүүдийг өөр хүнд хэрэглүүлэхгүй байснаар нулимс гарах, хамрын салст бүрхэвч гэмтэх, шүлс болон цус бохирдох эсвэл батга гарах зэргээс сэргийлж чадна. Иймд нүдний харандаа, зовхины будаг, хөмсөгний будаг, өө дарагч, уруулын будаг болон энгэсэг гэх мэт нүүр будах хэрэгслүүдийг бусдад хэрэглүүлэх хэрэггүй. Мөн дэлгүүр дэх нүүр будах хэрэгслүүдийн хүн хэрэглэсэн тестүүдийг хэрэглэж болохгүй.

 

11. Чихэвч

Бусад хүмүүсийн чихэвч чихэн дэх бактерийг нэмэгдүүлнэ. Тэр тусмаа дасгал хөдөлгөөн хийж байх үедээ бусдын чихэвчийг хэрэглэвэл: хөлөрч, чийглэг болох үед бактери үржих нөхцөлийг бүрдүүлдэг байна. Нэмж хэлэхэд, хэрэв та бусдын чихэвчийг хэрэглэсэн бол стрептококк болон стафилоккокк гэсэн бэлдмэлийг чих рүүгээ хийж, үрэвсэл болон батга гарахаас сэргийлнэ. Харин та хэн нэгэнд чихэвчээ хэрэглүүлсэн бол чихэвчийг алкохольтой зөөлөн даавуугаар арчаарай.

21
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Т. Алтынболат

    Т. Алтынболат

    2019/01/03 at 21:07

    Fewer xvnd mannin

  2. Мыг Аа

  3. Uynga Beegii

    Uynga Beegii

    2019/01/04 at 01:38

    Uynga Bebe unshdaa hha

  4. Munkhjargal Mashbat

    Munkhjargal Mashbat

    2019/01/04 at 03:50

    hahah

  5. Б. Батдэлгэр

    Б. Батдэлгэр

    2019/01/04 at 14:48

    Цэрэндорж Саруулбуян

  6. Д. Ббббб

    Д. Ббббб

    2019/01/05 at 16:32

    Н. Барбаатар харж бнуу?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *