Дуртай өмдөндөө багтахаа байсан уу? Бүү санаа зов, гарах гарцыг нэгэнт олдсон. Нарийхан гоолиг хөлтэй болоход тань туслах 7 дасгал

3

Өдөрт 20 минут зарцуулаад та сайхан хөлтэй болно!

Энэ удаа таны хөлийг гоолиг нарийхан болгох хэдэн дасгал сонирхуулъя. Өдөр болгон эдгээр дасгалыг хийж чадвал үр дүн нь удахгүй харагдах билээ.

Дасгал бүрийг 20 удаа давтан хийх бөгөөд нэг удаадаа цогц дасгалыг 2-3 удаа хийнэ.

Сумо суулт

Тэгшхэн зогсохдоо хөлдөө мөрний хэмжээнээс арай их зай авна. Хөлийн хуруу гадагшаа чиглэлтэй, 45 хэм байдалтай байна. Одоо та аажуухан суух ба гуя шалтай параллель болтол доош сууна.

 

Нуруугаа “гүүр” болгох

Нуруугаараа хэвтээд өвдөгөө нугалан 90 хэмийн налуу байдалд оруулна. Ийм байдалтай байх үедээ гуяа аль болох өндөр өргө. Хамгийн өндөрт гарсан цэгт 5 секунд орчим барьж буцаад үндсэн байрлалдаа орно.

 

Эсрэг чиглэлтэй суулт

Тэгшхэн зогсоод нэг хөлөө арагшаа тавьж суух ба арын өвдөг шал хүртэл доошлох ёстой. Буцаж үндсэн байрлалд ороод нөгөө хөлөө арагшаа тавьж дасгалыг үргэлжлүүлнэ.

 

Гулгалт

Нуруугаараа хэвтэнэ. Хоёр гараа биеэ дагуулан байрлуулах ба хөл тэнийсэн байна. Гуя орчмыг аажим өргөх үедээ хөлийн улыг мөн аажуу өгзөг чиглэлд гулгуулна. Үндсэн байрлалд эргэж ороод дасгалыг давтан хийнэ.

 

Тэнцвэр

Тэгш зогсоод хөлний хооронд багахан зай авна. Зүүн гартаа гантель барих ба баруун гараа бүсэлхийнд хүргэнэ. Урагшаа тонгойхдоо гантелийг шал чиглэлд унжуулах бөгөөд баруун хөлөө арагшаа жийгээрэй.

 

Өлмий дээрээ явах

Хоёр гартаа гантель барина. Хөлийн өлмий дээр нэг минут орчим явна.

 

Гүн суулт

Хоёр гартаа гантель барь. Хөлдөө мөрний хэмжээний зай авна. Хөлөө нугалан гуяа шалтай параллель болтол буулга.

Харин та ямар дасгал хийдэг вэ?

20
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *