НАСА-гийн робот Ангараг гаригийн хөрснөөс дээж авч байна

0

НАСА-гийн робот Ангараг гаригийн хөрснөөс дээж авч байна


Газраас атга дүүрэн шороо базаж авах нь хэний ч хувьд маш амархан, энгийн зүйл. Гэвч эх Дэлхийгээс маань өөр гариг дээр ажиллаж байгаа роботын хувьд энэ нь маш чухал, том ажиллагаа байдаг байна. НАСА-гийн Ангараг гаригийг судлах лабораторийн үйл ажиллагааны нэг хэсэг болсон, биеийн хувьд машины хэмжээтэй Curiosity нэртэй робот нь Ангараг дээрх Gale галт уулын тогоог судлахаар 2012 оны 8-р сарын 6-нд Улаан нүдэн гариг дээр хөл тавьсан юм. Марс гаригийн цаг агаар, геологийн байдлыг судлах зорилготой Curiosity роботын хөрсний дээж авч байгаатай танилцахыг урья.Rocknest хэмээн нэрлэсэн газарт хөрсний дээж авахаар өөрийгөө бэлтгэж байгаа Curiosity-гийн бэлтгэл ажилд цөмийн энергиэр ажилладаг роботын моторжуулсан хутгуурыг хими болон эрдэс судлалын үлдэгдэл, Марс гариг дээрх бусад шинжилгээний үлдэгдэл, бусад хордуулагч бодиснуудаас цэвэрлэх багтдаг байна. Curiosity-гийн хөрсний шинжилгээний гол хэсэг нь 2,1 метрийн өндөртэй роботын моторжуулсан хутгуур бөгөөд энэхүү хутгуур нь 3,6 см-ийн гүнээс хөрсний дээжийг хутган авдаг аж. Уг хутгуур нь дотроо роботын дотор байх лаборатори руу хөрсний дээжийг илгээхийн өмнө ангилах, хэмжээг тогтоох, хуваах зэрэг үйлдлийг гүйцэтгэх чичирхийллийн системтэй. Роботын дотор байх лабораторид рентген туяаны тархалтын систем болон дээжийн систем ашиглан Марсын хөрсний шинжилгээг хийдэг байна. Curiosity нь хоёр жилийн хугацаатай томилолттойгоор Марс дээр ирсэн боловч энэ 12-р сард түүний Улаан нүдэн гариг дээр байх явдал тодорхойгүй хугацаагаар сунгагдсан юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/12/18 at 16:11

    yamar ch urgamalgvi gazar mani metiin umnuud teseh vv

  2. SUMIYADORJ

    2012/12/18 at 17:39

    барсуум

  3. villaa

    2012/12/18 at 18:03

    :194: hataj uhtsgeene ochvol xaxa :194:

  4. Зочин

    2012/12/18 at 18:32

    shaana biz neeh goy hd picture ene ter garig deer avlaa yu za *** amerikchuud duhlaaadaa

  5. uniQu3

    2012/12/18 at 18:58

    хүүе hd байтугай зураг авж байгаашдээ одоо үед hd гээр авахгүй юм байна уу байхгүйшд

  6. Зочин

    2012/12/19 at 00:58

    hd zurag avch chadahgui bha.uchir n end agaarin daralt edr n mash ih.deerees n ayn zamd ih gemteh magadlaltai bolxoor bolomjgui bh.pixel bagtai ih tesvertei camera aar avsan bh.

  7. Зочин

    2013/01/04 at 02:41

    hahaha chi hd ger zurag ochood avj chadahguiges goish amjilt husel uld za u!!! ene chin harinch busaduugaa bodvol hamgiin gaigui garig shde her bargiin tohooromjuud tesne.

  8. Зочин

    2013/01/10 at 01:11

    80n heden ond delhiigees hoorson yum chin iim goe zurag darj chadah uu ? asuudaltai l yum

  9. Зочин

    2014/10/16 at 17:54

    Барсуум гараг ууу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *