Дуураймал эсэхийг нь төвөггүйхэн ялгах боломжтой 10 брэндийн бүтээгдэхүүн. Гэхдээ үүнийг маш цөөхөн хүн л мэддэг!

0

Орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ худалдан авагчдын анхаарлыг татахын тулд зах зээлд бүтээгдэхүүнийг массаар нь буюу олноор нь үйлдвэрлэж худалдаанд гаргадаг үйлдвэрлэгчид алдартай брэндийн бараа бүтээгдэхүүний дуураймал загварыг хийж гаргасаар л байна. Урьд өмнө нь дуураймал барааг хэн ч ялгаж чаддаг байсан бол өнөө цагт зарим нэг нь оригиналаасаа ялгагдахад үнэхээр бэрх болжээ.

Брэндийн бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэж буй хүмүүст оригинал барааг шалгаж авахад тус болох үүднээс энэхүү нийтлэлээ бэлдлээ.

1. Timberland-ын гутал

© David_g52 / reddit © timberland / instagram
  • Ул нь цайвар шаргал өнгөтэй, бүр ойртож харвал бага зэрэг гэрэлтэнэ. Улан дээр нь компанийн логоны дардастай байхын зэрэгцээ ул, өсгийний нийлж байгаа залгаас бараг мэдэгдэхгүй, яг л нэгэн жигд зураас шиг харагдана.
  • Лого нь гутлын гадна талын хэсэгт өсгийний дээр байрлана. Дардас нь жигд бөгөөд тод, яг эгц босоо байрлалд байна.
  • Үдээсний нүхнүүд жигд нэг шулуунд байх бөгөөд маш цэвэрхэн хийцтэй. Эрэгтэй загвар нь 7 нүхтэй, харин эмэгтэй нь 6 байдаг.
  • Гутлын бүх оёдол цагаан өнгөтэй. Хэд хэдэн давхар оёдол явж байж болох бөгөөд гол нь бүгд жигд оёдолтой байх ёстой.

 

2. Pandora бугуйвч

© Unknown author / imgur © theofficialpandora / instagram
  • Оригинал мөнгөн бугуйвчны өнгө нь зөөлөн бөгөөд ууссан, ямар ч хурц эсвэл гялалзсан гадаргүй байна. Pandora бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд харлуулах тусгай техник ашигладаг тул ахин давтагдашгүй өөрийн өнгө нь гарч ирдэг.
  • Оригинал шинэ бугуйвч хэлбэрээ сайн хадгалдаг, бараг л дэлгэгдэхгүй, сүлжээ нь ч сайн мэдэгддэг байна.
  • Pandora-гийн жинхэнэ бугуйвчны түгжээ нь бусад чимэглэлийнхээ хэмжээтэй адилхан байна. Түгжээний гадна талд нь брэндийн нэртэй дардастай байх бөгөөд Pandora гэх нэрийн “о” үсэг дээр титэм тавигддаг.
  • Түгжээний дотор хэсэгт өөрийн онцгой бэхэлгээ байдаг. Дөрвөн толгойтой шураг шиг харагдах бөгөөд энэ нь бугуйвчны хэлбэрийг алдагдахаас хамгаална. Мөн түгжээн дээр сорьцын дардас байхаас гадна үйлдвэрийн тэмдэглэгээ заавал байх ёстой.
  • Бугуйвчны жижиг чимэглэлд брэндийн нэрний бичилт хийгдсэн байна, мөн тухайн бугуйвчийг хийсэн металлыг бичсэн байдаг. Бугуйвчинд ямар нэгэн зураас, гэмтэл, хагархай байх ёсгүй.

 

3. Levi’s-ийн жийнсэн өмд

© levis / instagram © KingOfCranes / reddit
  • Оригинал Levi’s- ийн жийнсэн материалын ташуу эрчлээс нь жигд бөгөөд тод харагдаж байдаг. Ар, өвөр нь бүгд адилхан.
  • Жийнсэн өмдний арын халаасан дээр хоёр эгнээ оёдол явна. Ерөнхийдөө бүргэдийн хошууг санагдуулам.
  • Levi’s- ийн бүх жийнсэн өмдний арын баруун халаасны дээр тэгш өнцөгт хэлбэрийн патч оёсон байдаг. Патчийг хиймэл арьс эсвэл сайтар шахсан картон цаасаар хийнэ. Үүн дээр компанийн лого, уриа үг, хэмжээ, загварын дугаар, мөн жийнсийг урах гэж хичээж байгаа морьтнууд дүрслэгдсэн байх ажээ.
  • Арын баруун халаасны оёдлын завсар жижиг туг байх бөгөөд энэ нь улаан эсвэл өөр өнгийн байж болно (тухайн цувралаас хамаарч өнгө нь өөрчлөгдөх боломжтой). Туг дээр Levi’s гэж бичсэн байдаг, заримдаа тойрог дотор “R” үсэг байна.
  • Төмөр товчны нүүрэн хэсэгт Levi Strauss гэсэн тэмдэглэгээ тавьсан байх ажээ, харин эсрэг талд нь тухайн загварын дугаар бичигдсэн байдаг. Мөн түгжээ товчны хувьд ч мөн адил нүүрэн талдаа брэндийн нэр, арын хэсэгтээ загварын дугаар байрлана.

 

4. Lacoste-гийн поло футболк

© DhGate / reddit © lacoste / instagram
  • Lacoste-гийн лого болох матар нь маш тод харагддаг. Матрын нүд, шүд, сарвуу бас улаан хэлийг нь ч харж болно. Матрын биеийн өнгө хурц ногоон, сүүл нь их биетэйгээ нэг шулуунд байрлана.
  • Поло цамцны захны сууринд брэндийн логотой цагаан өнгийн давууг оёсон байдаг, цамцны хэмжээг уг даавуун дээр улаан өнгийн тоогоор заасан байна. Эрчүүдийн загварыг нэг тоогоор, харин эмэгтэйчүүдийн загвар дээр 2 тоогоор илэрхийлжээ.
  • Дуураймал Lacoste-г ганцхан зүйлээр л мэдэж болно, энэ бол товч. Оригинал Lacoste хувцасны товч нь хоёр нүхтэй, ямар нэгэн бичиггүй цайвар шаргал туяатай байдаг. Дуураймал бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс энэ жижиг ялгааг анзааралгүй ихэвчлэн 4 нүхтэй товч хадсан байдгийг анзаарч болно.
  • Эрчүүдийн загварыг харахад хоёр хажуугийн доод хэсгээр бага зэрэг ухлаадастай байна, ойролцоогоор 1,5 см. Эмэгтэйчүүдийн загварт ямар нэгэн ухлаадас байхгүй ажээ.

 

5. Guess-ийн цаг

© saaaammywammy / reddit
  • Guess цагны оосор нь металл, силикон эсвэл цэвэр арьсаар хийгдсэн байна. Бараанаас эвгүй үнэр үнэртэх, жигд бус будаг, хагархай хэсэг, зураас эсвэл оосор нь үрчийсэн байх зэрэг нь дуураймал барааг илтгэнэ.
  • Цагны арын таглаан дээр бүхий л мэдээлэл агуулагдана. Брэндийн нэртэй лого, цагны их биеийн материал (ихэвчлэн ган), Japan Movt гэсэн нэртэй цагны механизмын мэдээлэл байна. (Яагаад гэвэл Guess цаг нь японы өндөр зэрэглэлийн механизмыг ашигладаг)

 

 

6. New Balance-ийн пүүз

© TheseRiots / reddit © Unknown author / imgur
  • New Balance-ийн пүүзний фирмийн тэмдэглэгээ нь гутлын хэлэн дээр, арын хэсэгт, пүүзний их биеийн хажуу бөөрөн дээр, улны хажууд, бас улан дор, улавчин дээр бичигдсэн байдаг. Хажуу бөөрөн дээр нь брэндийн логог N үсгээр илэрхийлсэн байх ажээ.
  • Оригинал пүүзний ул нь зөөлөн бөгөөд хөөсөн материалаар хийгдсэн байдаг, амархан дарагдаж хуучин хэвэндээ хурдан орох ёстой. Хамгаалалтын хэсгийг резинээр хийжээ. Оригинал New Balance-ийн пүүзний улавчин дээр гутлын талаарх мэдээллүүд агуулагдана. Лого, хэмжээ, загварын мэдээлэл гэх мэт.

 

7. Michael Kors-ын цүнх

© -DhGate / reddit © michaelkors / instagram
  • Тус брэнд өөрийн бараа бүтээгдэхүүндээ цайвар шаргал өнгөтэй лого ашигладаг бөгөөд үүн дээр бүхий л мэдээллийг агуулдаг ажээ. Артикул, өнгө, материал, үзүүлэлтүүд, мөн бүтээгдэхүүний үнийг доллараар бичсэн байхаас гадна штрих кодыг байршуулжээ.
  • Оригинал цүнхний эд ангиуд дээр брэндийн нэртэй дардас байна. Соронзтой түгжээ, бариулын бөгж, цахилгаан, бэхэлгээ гэх мэт дээр.
  • Фирмийн цүнх нь хатуу материалаар хийгдсэн байна, тиймээс тээвэрлэлтийн явцад ч, эдэлгээний явцад ч хэлбэрээ огт алддаггүй ажээ.

 

8. Supreme малгайтай цамц

© MisterFury69 / reddit © supremenewyork / instagram
  • Зузаан болон малгайтай цамцны хүзүүн дээр хар-улаан өнгийн хоёр ч шошго зүүсэн байна. Нэгэн дээр нь том хэмжээтэй R үсгийг тойрог дотор бичсэн, харин хоёр дахь шошгон дээр үйлдвэрлэсэн улсын нэр буюу Канад гэж бичжээ. Шошгоны дотор талд арчилгааны заавар байх бөгөөд үүн дээр цамцыг индүүдэж болохгүй гэж бичжээ. Дуураймал бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үүнийг орхигдуулсан байдгийг анхаараарай.
  • Цамцан дээр оёсон брэндийн лого, нэр нь жигд байх ёстой, тэдний хоорондын зайг ч мөн анхаарах шаардлагатай, эдгээр нь хоорондоо хангалттай зайтай байдаг. Цамцыг эргүүлж дотор талыг нь харахад лого оёсон газар нимгэн цагаан торон даавуу барьж оёсон байгааг харж болно.
  • Supreme өөрийн малгайтай цамцандаа зөвхөн хавтгай үдээс оруулсан байх бөгөөд үзүүрийг нь зангидаж хамгаална. Бөөрөнхий үдээстэй эсвэл үдээсний үзүүрийг зангидаагүй төмөр оруулгатай байвал дуураймал гэж ойлгоорой.

 

9. Burberry-гийн ороолт

© unknown author / imgur © burberry / instagram
  • Оригинал ороолтны зураас нь тод бөгөөд жигд, мөн материал нь чанга байна.
  • Ороолтны үзүүрийн уяануудын үрчлээс нь чанга, оролдсон ч огт салж задрахгүй.
  • Бараанд дагалдах шошгон дээр брэндийн нэрийг томоор бичсэн байдаг. Мөн шошгон дээр ороолтыг үйлдвэрлэсэн улсын нэр, ороолтны орцыг агуулсан мэдээлэл заавал байна.

 

10. Ray Ban-ы шил

© pinkwolfvisionary9 / reddit © rayban / instagram
  • Ray Ban шилний хүрээний зааг огт мэдэгддэггүй. Хүрээний материал нь ихэвчлэн сайжруулсан хуванцар байдаг. Металлаар хийсэн хүрээ нь ч мөн адил цэвэрхэн бөгөөд хоорондын залгаас нь үл мэдэгдэнэ.
  • Шилний линзэнд ихэвчлэн цэвэр шил ашигласан байна. Линзэнд хуванцар ашигласан бол тухайн загварын дугаараар мэдээллийг нь албан ёсны сайтаас нь олж болно.
  • Шилний баруун линзний баруун дээд буланд Ray Ban гэсэн брэндийн нэрийг бичсэн байна. Линз дээр сийлж хийсэн тул арилгах ямар ч боломж байхгүй.
  • Шилний дотор талд ч мөн үйлдвэрлэгчийн нэр бичигдсэн байна. Шилний зүүн талын шилбэн дээр бүтээгдэхүүний серийн дугаар, харин баруун шилбэн дээр үйлдвэрлэсэн улсын нэрийг бичжээ.

Та брэндийн бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг уу? Эсвэл хэмнэлттэй хувилбарыг сонгохыг хичээдэг үү? Таны хувьд ямар шалгуураар худалдан авалт хийсэн нь зүгээр байдаг вэ? Үнэ үү эсвэл чанар уу?

12
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *