Загвар өмсөгчдөөс илүүтэй олны танил хүмүүст гайхалтай сайхан зохисон 20+ даашинз

1

Муруй болон бүтэн судлууд ямар ч хувцасны харагдах байдлыг өөрчилдөг. Загвар өмсөгчдийн өндөр, эгц биеийг хүмүүс төгс гэж боддог боловч, бодит амьдрал дээр тэдэн шиг биеийн галбиртай эмэгтэйчүүдийг олох амаргүй. Гэхдээ эдгээр алдартнууд уг сорилтыг хүлээж авахаар шийдсэн бөгөөд загвар өмсөгчдийн амилуулсан хувцсыг худалдаж авч өмсжээ. Үр дүнд нь тэдгээр хувцаснууд загвар өмсөгчдөөс илүүтэй олны танил алдартнуудад гайхалтай зохижээ.

Бид та бүхэнд дараах 21 гадаад төрхийг хооронд нь харьцуулахыг санал болгож байна. Таны бодлоор загвар өмсөгчдөд илүү зохиж уу эсвэл алдартнуудад уу?

1. Prabal Gurung / Candice Swanepoel

Энэ ганган хар даашинз бага зэрэг даруухан харагдаж байна. Тиймээс Candice Swanepoel мөрийг нь задгайлж, эгэмний ясаа ил гаргасан нь даашинзыг илүү гайхалтай харагдуулж байна.

© PIXELFORMULA / SIPA/SIPA/EAST NEWS © Evan Agostini/Invision/AP/East News

 

2. Oscar de La Renta / Selena Gomez

Урт унжсан ээмэг болон хөл нэвт харагдах пастел шаахай өмссөнөөр Selena энэ гэрэлтсэн даашинзыг илүү гоёмсог болгож чаджээ. Мөн гарынхаа хумсыг цэнхрээр будсан нь зохицож байна!

© PIXELFORMULA / SIPA/SIPA/EAST NEWS © AFP/EAST NEWS

 

3. Valentino / Gemma Chan

Богино шорт бол улаан хивсний ёслолд тохиромжгүй хувцас боловч, энэ нь Gemma Chan-д огтхон ч хамаагүй бололтой. Шатлал бүхий гүн цэнхэр өнгийн даашинз тод өнгийн богино шорттой төгс зохицжээ. Мэдээж дээрээс нь ганган гутал болон гэрэлтсэн нүүр будалтыг дурдахгүй байж болохгүй.

© Guy Marineau/Starface/EAST NEWS © VALERIE MACON/AFP/East News

 

4. Elie Saab / Hailee Steinfeld

2019 оны Оскарын үдэшлэгт Hailee Steinfeld баян чинээлэг байдлыг илтгэсэн эмх цэгцтэй, тоор-өнгөтэй богино даашинз өмссөн байв. Түүний хөлдөө өмссөн өндөр өсгийт болон нүүрээ будсан байдал нь даашинзыг олны анхаарлын төвд яах аргагүй оруулсан юм.

© Rick Gold/Capital Pictures/Capital Pictures/East News © JB LACROIX/AFP/East News

 

5. Halpern / Tiffany Dena Loftin

Энэ шүүслэг-өнгөтэй даашинзыг Tiffany Dena Loftin амилуулсан гэхэд болно. Тэр уг даашинзыг биеийн өнгөтэй өндөр өсгийт болон унжсан урт ээмэгтэй хослуулан өмссөнөөр илүү ганган харагдуулжээ.

© PIXELFORMULA/SIPA/Sipa Press Russia/East News © Leon Bennett/Getty Images

 

6. Rodarte / Kirsten Dunst

Киноны од бүсгүй загвар өмсөгчтэй бараг адилхан харагдаж байгаа ч, даашинзыг бага зэрэг цэцгээр чимэглэсэн нь илүү эмэгтэйлэг шинжийг тусгажээ.

© PIXELFORMULA/SIPA/EAST NEWS © NPA/The Grosby Group/EAST NEWS

 

7. Ralph & Russo / Logan Browning

Энэ даашинзны богино загварыг алтадмал өнгийн гуталтай хослуулан өмссөн нь Logan Browning-ийн шийдэл байв. Түүний бодож олсон санаа даашинзыг илүү төгс харагдуулж байна.

© Guy Marineau/Starface/STARFACE PHOTO /East News © premier.shutterstock.com

 

8. Jason Wu / Diane Kruger

Сарнайн дүрслэлийг нэмж өгснөөр Diane Kruger даашинзыг амь оруулсан гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Улаан хивсэн дээгүүр алхахад яг тохиромжтой даашинз болсон байна!

© PIXELFORMULA / SIPA/SIPA/EAST NEWS © KCS / EastNews

 

9. Zuhair Murad / Molly Sims

Хүзүүг ил гаргасан энэ даашинзны загвар анхнаасаа класс харагдсанд гайхах зүйлгүй. Гэхдээ Molly Sims-д илүү гоё зохижээ! Түүний гоо үзэсгэлэн энэ даашинзыг илүү гоёмсог харагдуулж байгаа юм.

© Marechal Aurore/ABACA/Abaca/East News © Anthony Behar/Sipa USA/East News

 

10. Oscar de La Renta / Lupita Nyong’o

Энэ даашинзны хувьд туранхай, гоолиг гэхээсээ илүүтэй бага зэрэг махлаг хүн өмсвөл, зохимжтой харагдаж байна. Үүнийг Lupita Nyong’o-гоос харж болно. Мэдээж хэрэг түүний даашинзтай хослуулан өмссөн хар өнгийн өсгийтэй гутал болон том алмазан ээмэг гайхалтай зохицжээ. Сахиусан тэнгэрүүд үнэхээр байдаг юм шиг харагдаж байна!

© Jonas Gustavsson/Sipa USA/East News © Gilbert Flores/Broadimage/Broad Image/East News

 

11. Elie Saab / Lily Collins

Хар, тод ягаан болон бүдэг ягаан өнгийн хослол бүхий энэ даашинзны газар шүргэсэн загвар нь илүү гайхалтай харагдаж байна. Үүнийг Lilu Collins бага сага гоёл чимэглэл зүүж, нүүрээ гоёмсгоор будаж, баталсан юм.

© Marcio Madeira/News Pictures/EAST NEWS © AFP/EAST NEWS

 

 

12. Alexis Mabille / Araya Hargate

Хэрэв та жирэмсэн бол, энэ нь таныг заавал сул загвартай хувцас өмсөх ёстой гэсэн үг биш! 2017 онд Araya Hargate эмэгтэй хүн бүрийн толгойд байдаг бодлыг няцааж, зоригтой алхам хийжээ. Тэр жирэмсэн хэдий ч, бариу загвартай даашинз өмсөж, улаан хивсэн дээгүүр алхсан.

© Allpix Press / EastNews © Shootpix/ABACA/EAST NEWS

 

13. Zuhair Murad / Jennifer Lopez

Дуучин бүсгүй уг даашинзны гэрэл гэгээтэй талыг илүү нэмжээ. Мөн дээр дурдсанчлан биеийн галбир хувцсыг илүү гоё сайхан харагдахад нөлөөлдөг гэдгийн тод жишээг Jennifer-ээс харж болно.

© Zabulon Laurent/ABACA/Abaca/East News © Gilbert Flores/Broadimage/Broad Image/East News

 

14. Michael Kors / Gigi Hadid

Загварын ертөнцөд цахиур хагалах болсон Gigi Hadid “Michael Kors” брендтэй хамтарч ажиллахаар болсон. Тэр ч үүднээсээ Gigi 90-ээд оны үеийн стилийг илтгэсэн даашинзыг далайн хясаа загварын цүнхтэй хослуулан амилуулжээ. Мөн түүний өмссөн арьсан гутлыг магтахгүй байхын аргагүй!

© Jonas Gustavsson/Sipa USA/East News © Everett Collection/East News

 

15. Ralph & Russo / Priyanka Chopra

Олон нийтийн өмнө яаж харагдахаа маш сайн мэддэг хүн гэвэл Priyanka-г хэлж болно. Гарын шууг илүү ил гаргасан нь түүний биеийн галбиртай илүү зохицжээ. Мөн даашинзны загварыг ялимгүй урт болгосон нь бүр ч гоёмсог харагдуулж байна. Мартахын аргагүй сайхан төрхийг бүрдүүлжээ.

© Jonas Gustavsson/Sipa USA/East News © Invision/Invision/East News

 

16. Celine / Lady Gaga

Метал мэт загвартай энэ даашинз мэдээж хэрэг Lady Gaga-д илүү тохирох нь ойлгомжтой. Түүний хувийн зан чанарыг илүү тодотгож өгсөн гэхэд болох байх. Мөн хослуулан зүүсэн гоёл чимэглэлүүд нь нүд хужирлаж байна.

© Jonas Gustavsson/Sipa USA/East News © Invision/Invision/East News

 

17. Balmain / Kylie Jenner

Инстаграмд олон сая дагагчтай Kylie хэзээ ч харагдах байдлаараа бусдын урмыг хугалдаггүй. Энэ удаад ч гэсэн мөн адил. Томдсон юм шиг загвартай ягаан өнгийн энэ хувцасны бээлий, цагаан бүс, өнгө дагуулж өмссөн гутал түүнд гайхалтай зохицжээ.

© Pixelformula/SIPA/Sipa Press Russia/East News © Invision/Invision/East News

 

18. Giorgio Armani / Juliette Binoche

Зүгээр л дэгжин, өөр хэлэх үг байхгүй. Хар өнгийн хилэн материал, урт ханцуйтай болгож өөрчилсөн загвар Juliette-д илүү төгс зохицож байна. Мөн биеийнх нь бүх сайхан галбирыг тодотгож өгчээ.

© Marechal Aurore/ABACA/EAST NEWS © Steffens/DDP Images/East News

 

19. Marc Jacobs / Lili Reinhart

Жүжигчин бүсгүйн өмссөн даашинзыг харахад бидэнд аз жаргалыг мэдрүүлнэ, яг л хаврын нэгэн сайхан өдөр шиг. Гоёл чимэглэлийг нь багасгаж, нүүрээ даруухан будсан нь даашинзыг илүү гоё харагдуулж байна.

© Rick Gold/Capital Pictures/Capital Pictures/East News © Gilbert Flores /Broadimage/Broad Image/East News

 

20. Moschino / Camila Mendes

Энэ ер бусын загвартай даашинзыг Pablo Picasso-гоос санаа авсан гэдэг. Загвар өмсөгчөөс илүү Camilla-д зохиж байна – гоёл чимэглэлийн хувьд зүгээр л ээмэг бас бөгж. Ингээд л тэр гоо үзэсгэлэнтэй харагдаж байна.

© Gil-Gonzalez Alain/ABACA/Abaca/East News © Gilbert Flores /Broadimage/Broad Image/East News

 

21. Giambattista Valli / Kendall Jenner

Олон тайлбар хэрэггүй байх, Kendall энэ даашинзыг бүрэн утгаар нь амилуулжээ.

© EAST NEWS © AP/EAST NEWS

Таны бодлоор хэнд нь илүү зохиж байна вэ: загвар өмсөгчид үү эсвэл алдартнуудад уу? Та эдгээр даашинзны загваруудыг яаж тодорхойлох байсан бэ?

33
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Jantsanbal Munkhbayar

    Jantsanbal Munkhbayar

    2020/03/11 at 11:19

    Model nar ni pisda churiisun zolbin garuud bh yma

  2. Jantsanbal Munkhbayar

    Jantsanbal Munkhbayar

    2020/03/11 at 11:19

    Model nar ni pisda churiisun zolbin garuud bh yma

  3. Bayasaa Bayasaa

    Bayasaa Bayasaa

    2020/03/11 at 15:58

    Kendal

  4. Bayasaa Bayasaa

    Bayasaa Bayasaa

    2020/03/11 at 15:58

    Kendal

  5. Luna Lulu

    Luna Lulu

    2020/03/12 at 14:28

    Ер нь инээмсэглэл амилуулждээ

  6. Baigal Suhee

    Baigal Suhee

    2020/03/12 at 16:09

    model nar jaahan mah suumaar ym.arail arag ys shig ym.shono taaraldwal suns zailmaaraaa

  7. Рамаазай Түвшин

    Рамаазай Түвшин

    2020/03/12 at 20:43

    Huh ni unjsan zabaan um muuhai chutgur shig haragdaj bna

  8. Зочин

    2020/04/12 at 14:39

    Nice❤

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *